Uncategorized

“Амь тасарсан” шаазан урлал дахин сэргэжээ

Өвгөдийн бурхад дундаас ялгарах Баян Намсрай,Энх-Амгалан хааны баримал, хавтастай бор толины өмнө ижилсүүлэн тавьсан шаазан морь, үнэг гээд нэгэн үе айл бүрийн хойморт заларч байсан шаазан эдлэлийг Монголд үйлдвэрлэхээ болиод удсан.Эдүгээ мартагдах шахсан шаазан ваарны үргэлжлэл болсон цомхон үйлдвэрт хуучны шилэн эвдлэл дахин “мэндэлж” байна.Налайхад байрлах тус үйлдвэрийн ойр орчим эл хуль, уран бүтээлчид бүтээлээ туурвихад тохирсон нам гүм ажээ.Энд толь шиг тунгалаг, шил мэт гөлгөр хонх шиг жингэнэсэн дуутай гангар шаазан бүтээлүүдийг харж болохоор.Шаазангийн үйлдвэрт шаврын хурц үнэр хамар цоргих нь содон.Уран бүтээлчид дор бүрнээ ваар урлаад завгүй.Нэг нь ваарыг хэвэнд цутгаж, биежсэнийг нь маш болгоомжтой салгаж байхад нөгөө нь толь шиг тунгалаг болгохоор зүлгэж, бийрээр норгож харагдана.Хэв загварыг нь гаргахаас эхлээд цутгаж, өө сэвийг нь цэвэрлэж, угаасны дараа пааландаж, шатаасны эцэст шаазан “бүтдэг” аж.Үүнийгээ уран бүтээлчид хараад ёстой л шинэ хүн төрсөн мэт баярлаж, бас бахархдагаа хэлж байв.Энд өөрийн хүсэл сонирхлоороо нэгдсэн 10 гаруй хүн ажилладаг.Тэдний нэг Д.Байгалмаа 18 жил цутгуур хийж буй туршлагатай мэргэжилтэн. Тэрбээр дугуй ваарыг дөрвөлжин хэвээс нь салгах зуураа “Тэтгэвэрт гарах цаг минь болсон ч дуртай болохоороо ажиллаж байна.Хүүхдүүд маань “Та гэртээ суугаад, хүүхдүүдээ хар” гэж зөвлөдөг ч ажил минь миний сонирхол.Дуртай болохоороо шавартайгаа найзалж байна.Ваар хэвэнд цутгах ажил бол хүн бүрийн хийхээр амархан зүйл биш.Маш их мэдрэмж шаардана. Анхаарал сарнихыг андахгүй.Нэг болгоомжгүй үйлдэл шаазанг хог хаягдал болгодог.Тиймээс нямбай бас мэдрэмжтэй байх хэрэгтэй” гэв.Түүний хувьд өдөрт 20 гаруй ваар, шаазан эдлэлийг хэвэнд цутгаж бэлтгэдэг байна.Өрөөнд нь 70 гаруй хэвэнд цутгасан цагаан ваарнууд өрөөстэй. Дараа нь угааж цэвэрлэх хэсгээр оров. Бидний төсөөлсөн шиг цутгуураас гарсан ваарыг усаар угаахгүй. Хэвнээсээ гарсан ваарыг цаас зүсэгчээр өө сэвийг нь арилгасны дараа зүлгэж, бийрээр норгож угааж пааландана. Мөн л өчүүхэн өө сэвийг ваар андахгүй.Жаахан өө байхад пааландахад овойж товойх, арзайх гээд бас л учир дутагдалтай болдог аж. Яг л өндөг шиг өөгүй болтол зүлгэж, угаах зэрэгт нэг вааранд багадаа л 30 минут зарцуулдаг болохыг хэлж байлаа. Шил мэт гөлгөр болсных нь дараа зууханд шатааснаар шаазан ваар мэндэлнэ. Харин дараа нь будах чимхлүүр ажлын ард эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчийн гарт хүрэхэд бэлэн болох нь тэр. Энэ мэтчилэн ваар урлах нь нарийн төвөгтэй, мэдрэмж шаардсан чимхлүүр ажил аж. Хэдий 30 жилийн өмнөх шиг дотоодын шаазан эдлэлээ хангадаг байсан үетэй харьцуулахад цөөхөн хэрэглэгчтэй, цомхон үйлдвэр ч мартагдах шахсан өв соёлыг өөрсдөө тээж үлдсэн нь сайшаалтай.Зохион бүтээгч Д.Дашдэлгэр хоёр жилийн өмнөөс “Монгол өв шаазан” нэртэйгээр үйлдвэрээ нээж байв. Түүний хувьд 30 жилийн тэртээ ажил буцалж байсан 300 орчим ажилтантай “Монгол шаазан” үйлдвэрийн нэгээхэн эд эс нь.Тухайн үед “Чамин хийцийн тасаг”-т зураач, зохион бүтээгчээр ажилладаг байж.Харин 1990-ээд онд зах зээлийн шуурганд үүдээ барьснаар керамикийн мэргэжилтнүүд шагай шиг тарж, дор бүрнээ өөрсдийн бүтээлээ туурвиж, замаасаа буцах нь буцсаар шаазан эдлэл гэх нэр томъёо ч мартагдаж. Ийм л үед “амь тасарсан” шаазан үйлдвэрийг 30 жилийн дараа дахин нээсэн нь энэ аж.Түүний үйлдвэрээ нээх болсон тухай түүхээс сонсвол “Шаазан үйлдвэр бол миний 30 жилийн мөрөөдөл.Анх үйлдвэрээ нээнэ гэхэд эсэргүүцэх хүн олон байсан.Зах зээлийг Хятадын шаазан эдлэл эзэлсэн байхад шаазан үйлдвэр нээх нь бүтэшгүй санаа болохыг зөвлөх нэгэн ч байсан.Гэхдээ мэргэжилдээ хайртай, дуртай болохоор бүх хөрөнгөө шавхаж, үйлдвэрээ нээсэн.Шантарвал шантрахаар, замаас нь буцаж хаахад амархан л байсан байх.Гэхдээ шаазан эдлэл үйлдвэрлэх нь миний хобби учраас өдийг хүргэлээ” гэв.Түүний хувьд ихэнх цагаа үйлдвэртээ өнгөрүүлдэг бөгөөд шаазан эдлэлийн зохион бүтээгч, хэв зураачаар ажилладаг.Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Хятад, Оросын шаазан эдлэлүүд монголчуудын дотоодын хэрэгцээг хангах болсон ч Энх-Амгалан хаан, эмээлтэй хос морь, өвлийн өвгөн гээд хуучны эдлэл үнэ цэнээ алдсангүй.Хэн ч харсан гайхан бишрэхгүй байхын аргагүй ховор нандин бүтээлийн нэгээхэн хэсэг Д.Дашдэлгэрт ч байдаг.Түүний шүүгээнд өрөөстэй шаазан эдлэлүүд 1950-1990 оны хооронд.Дийлэнх нь өөрөө урлаж, хадгалжээ.Нэгэн үед айл бүрийн хойморт заларсан эмээлтэй морь,Энх-Амгалан хааныг урд хөрш дуурайж үйлдвэрлэсэн ч монгол хүний ур хийц дахин давтагдашгүй болохыг тэрбээр хэлсэн.Энэ тухай ярихдаа “Хятад, Оросын шаазан эдлэлүүд дотоодын ахуйн хэрэгцээг хангаж, олон төрөл загварын бэлэг дурсгал ч их болсон.Гэхдээ аль ч улсын шаазан эдлэлийг цуглуулсан монгол хүний үйлдвэрлэсэн шигийг би олж хараагүй.Монголчуудын хувьд монгол ур хийцтэй, хуучны ховор нандин шаазан эдлэлүүдийг л их хайж, цуглуулдаг.Шаазан эдлэл харахад адилхан боловч ур хийцээрээ ялгарна. Жишээ нь, эмээлтэй хос морийг хятадууд хэчнээн дуурайлгаж үйлдвэрлэсэн ч монгол хүний урласан хийц дахин давтагдашгүй байдаг. Харахад л андашгүй” гэв.Тэр бол Монгол шаазангийн үргэлжлэл.АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!