Ханиад томуу, хий ханиалга дарах, цэр ховхлох, уушги эмчилэх эмгүй эмчилгээг хадгалаад ав

Хүйтний эрч чангарч ханиад томуу ихсэж байна. Дээр нь энэ утаанд том жижиггүй л ханиаж байх шиг. Эрт дээр үеэс #чихэр_өвсийг сүүнд хөөрүүлж, эсвэл усанд буцалгаж хандлан хий ханиалга дарах, цэр ховхлох, уушги эмчилэх зорилгоор өргөн хэрэглэж ирсэн түүхтэй. Ханиадны шинж дөнгөж эхлэнгүүт, хүндэрээд эм тариа хэрэглэж байгаа үед, эмийн эмчилгээ дуусаад сайн эдгэрээгүй байгаа аль ч үед хавсарсан уламжлалт арга, эмгүй эмчилгээ нэн тустай.
#Чихэр_өвсийг ингээд сүүнд хөөрүүлээд хандлахаар хүүхдүүд маш дуртай уудаг.
Зураг бүрийн дор тайлбар оруулсан байгаа.
Орц: Чихэр өвс 5гр, сүү 300мл
Сүүндээ чихэр өвсөө хийгээд хөөрөнгүүт нь зөөлөн гал дээр 3 минут орчим хандлан буцалгаад л болоо. 5 хоног уугаад 5 хоног завсарлаад хэрэглэнэ.
Санамж: 2-с доош насны хүүхэд болон, жирэмсэн, хөхүүл хүмүүст тохиромжгүй
#Чихэр_өвс нь зөвхөн уушги гэхгүй мөн элэгийг маш сайн хоргүйжүүлдэг бөгөөд Японы Минофаген эмийн үйлдвэрийн шилдэг бүтээлд тооцогдох элэгний В, С, Д вирусын эсрэг, архи болон бусад төрлийн хордлогоос үүссэн элэгний архаг үрэвслийг эмчилэх Stronger Neo Minophagen болон Clycyron тэргүүтэй олон эмнүүдийг чихэр өвснөөс гаргаж авсан байдагс
Өвлийн улиралд хүний биеийн дархлаа суларч, хүмүүс ханиад томуу тусах нь элбэгшдэг. Сүүлийн жилд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжөөр өвдсөнийхөө дараа бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, эрүүл зөв хоололт, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалж, тэтгэхийг зөвлөж байгаа. Энэ талаар бид ярилцахаар Сонгино Хайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн их эмч Адилбек Махпал-тай ярилцлаа. -Халуун бүлээн юм уух нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлт сайжруулдаг–Ханиад томууны үе эхэлсэн байна. Жил бүр томуу томуу төст өвчний шинж тэмдэг өөр өөр илэрдэг. Энэ удаа ямар шинж тэмдэг зонхилон илэрч байна.
-Ханиад томууны үе яг эд дэлгэрч байна. Тэр дундаа бага насны хүүхэд, хөхүүл эмэгтэй, бие давхар ээжүүд хүрч байгаа. Шинж тэмдгийн хувьд хүчтэй халуурах, дотор муухайрах, шингэн нус гоожих гэх зэрэг нийтлэг шинжээр илэрч байна.
-Хүмүүс ханиад хүрсэн үедээ дур мэдэн гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролддог. Энэ нь эргээд маш том эрсдэл дагуулж байдаг. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ?
– Хүмүүс өвдөөд хүндрээд эцсийн шатандаа ирэхлээр л эмч, эмнэлэг гэж байдгийг санадаг. Гэрийн нөхцөлд дур мэдэн эмчлэх гэж цаг хугацаа, мөнгө санхүү, эрүүл мэндээрээ хохирч байна. Ханиадны эхний шинж тэмдэг илэрсэн бол эмчийн зөвлөмжийн дагуу эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Гэтэл манай эцэг эхчүүд хэнэггүй. Бага зэрэг ханиад хүрснийг тоохгүй орхисноор, хүндрүүлчихдэг. Мөн дур мэдэн антибиотик уучихдаг. Ямар нэгэн халдвар авсан бол нянгийн эсвэл вирусын гаралтай болохыг түрүүлж мэдэх нь чухал. Ханиад хоолоо өвдөх гээд амьсгалын замын өвчинд антибиотик нь зохимжтой эмчилгээ болж чадахгүй. Антибиотикийг эмчийн зааваргүй хэрэглэснээр дархлаа муудах аюултай байдаг.
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд амьдралын зөв дадал зуршил маш чухал. Тиймээс эрүүл зөв хоололт, идэвхтэй хөдөлгөөнийг амьдралдаа хэвшүүлэхийг зөвлөж байгаа. Ханиад томууны үед болон өвлийн улиралд дархлаагаа дэмжихийн тулд ямар хоол хүнс хэрэглэх шаардлагатай вэ?
-Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нь маш чухал. Өвдсөнийхөө дараа биш, өвдөхөөсөө өмнө дархлаагаа дэмжиж эрүүл мэндээ хайрлах ёстой. Эрүүл зөв хооллолт, идэвхтэй дасгал хөдөлгөөн, амьдралын зөв дадал зуршил маш чухал. Тиймээс өвлийн эдгээр саруудад хоол хүнсэндээ анхаарч амин дэмээр баялаг тэжээллэг хоол хүнсийг хэрэглэх шаардлагатай. Тэр дундаа олон нэр төрлийн ногоог түлхүү хэрэглээрэй. Учир нь хүнсний ногоонд агуулагдах амин дэмийн хэмжээ өндөр. Иймд биенд хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, хорт бодисоос урьдчилан сэргийлэх зэрэг олон давуу талыг хүнсний ногоо агуулсан байдаг. Судалгаагаар хүнсний ногоог хоолондоо түлхүү хэрэглэдэг хүмүүс ходоодны хорт хавдраар өвчлөх магадлал маш бага байдаг. Мөн өдөрт 2-3 хумс сармисыг хоолондоо тогтмол хэрэглэж байгаарай. Ханиадтай тэмцэхэд С амин дэмийн хэрэгцээ ихэсдэг. Жүрж, нимбэг зэрэг жимсэнд энэ амин дэм их хэмжээгээр агуулагддаг. Мөн В бүлгийн амин дэмийн хэрэгцээ ч ихэсдэг. Тэдгээр нь бүх төрлийн самранд ихээр агуулагддаг юм. Мөн витаминаар баялаг чацаргана, аньсны шүүс, аарцыг халуунаар ууж дархлаагаа дэмжих ёстой.
Тайлбар
-Дархлааг дэмжихийн тулд шингэн зүйлийг халуунаар уухыг зөвлөдөг. Халуунаар уух нь ямар ашиг тустай вэ?-Нэгдүгээрт халуун бүлээн юм уух нь биеэс хорт бодисыг гадагшлуулж, цусны эргэлт сайжруулдаг. Мөн төв мэдрэлийн тогтолцоог зөв ажиллахад тусалдаг. Хүмүүс стресс, ядаргаанд орсон үед халуун усанд орох, саунд суух сонирхол их төрдөг. Энэ нь зүгээр ч тохиолдлын зүйл биш юм. Хүний бие организм ядарч сульдсан үедээ халуун бүлээн шингэн зүйлийг нэхэж байдаг гэж хэлж болно.
-Сүүлийн үед иргэд янз бүрийн амин дэм, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь ихсэж байгаа. Гадуур ч бас их худалдаалагдаж байна. Нэг ширхэг капсульд хүний өдрийн хэрэгцээг хангах боломжтой витаминууд худалдаалагдаж байна. Энэ нь жимс жимсгэнийг шинээр нь идэхээс чанарын хувьд ялгаатай юу?
-Шахмал эмэн хэлбэртэй амин дэмүүд хэрэглэхээс илүүгээр байгалийн гаралтай, эко амьд хүнсийг хэрэглэхийг зөвлөмөөр байна. Жишээ нь ханиад хүрлээ гэхэд эм уухаасаа илүүгээр аньс, нэрс, чацарагана зэрэг ойн жимсийг байгалиар нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Сүү сүүн бүтээгдэхүүн аарц зэргийг хэрэглэх нь зөв сонголт. Эдгээрийг бид жилийн дөрвөн улирал эх орондоо хэрэглэх боломжтой болсон шүү дээ.
-Хоол хүнснээс гадна дархлаагаа сэргээх нэг хэлбэр нь идэвхтэй дасгал хөдөлгөөн хий гэж зөвлөдөг. Энэ улиралд дасгал хөдөлгөөн хийж, спортоор хичээллэх нь манай нөхцөлд хязгаарлдагдмал. Тиймээс хөдөлгөөнөөр дэмжиж дархлаагаа сэргээх ямар аргууд байдаг вэ?-Дархлаагаа сэргээхийн тулд цэгэн иллэгийг тогтмол хийж хэвшвэл биеийн дархлаа сэргэдэг. Ингэхдээ
Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэгтДоод уруулын хонхортХамрын угалзны гадна хэсэгт
Төвөнхний хоёр талдЭгэмний дээд хонхортЭрхий долоовор хурууны дундЧихний арын төвгөр хөхлөг ургацагтШилний хонхрын хоёр талд цэгэн иллэгийг хийхдээ заасан цэгт долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэргийн хүчээр дарах, нар зөв 3, нар буруу 3 удаа эргүүлж өдөрт 3-5 удаа тогтмол хийх хэрэгтэй.
-Өвлийн улиралд агаарын бохирдол эрс нэмэгдэж ханиад улам хүндрүүлэх хүчин зүйл болдог гэж үздэг. Агаарын бохирдолтой энэ үед эрүүл мэндээ хэрхэн сэргийлэх ёстой вэ?
-Энэ нөхцөлд ялангуяа өглөө, орой буюу гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед амны хаалт хэрэглэх нь агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой. Ажил амралтаа зөв зохицуулан сайн, унтаж амрах мөн шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх хэрэгтэй. Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс сэргийлэхийн тулд илчлэг сайтай хоол, хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал. Насанд хүрсэн хүн хоолныхоо дараа өдөр бүр С, Е витамин уух нь уушгины өвчлөлөөс сэргийлэх ашиг тустай. Амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган алхах, ууланд авирах зэрэг нь эрүүл мэндэд тустай. Шилмүүст ойд хоёр цаг хэртэй алхахад уушиг цэвэрлэгддэг. Уушиг цэвэрлэгдэж байгааг яаж мэдэх вэ? Гэхээр нус гоожоод шингэрч, хамар цээж онгойгоод эхэлдэг. Мөн биеэс хор гадагшлуулахын тулд шингэн зүйлийг маш сайн уух ёстой. Цэвэр бүлээн ус, аарц, аньс, нэрс, чацаргана зэрэг жимсний шүүсийг тогтмол уугаарай.
-Ярилцсан танд баярлалаа. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод
хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад,
учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна.
Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой.
Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд гэмгүй юм.Д.Золзаяа
ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.