Uncategorized

Ойрын ирээдүйд асар их баяжих зурхайн 5 ордыг одон орон судлаачид олж тогтоожээ. Та тэдний тоонд багтсан болов уу?

Ямар ч шашин шүтэж, аль ч соёл иргэншилд харъяалагддаг бай хамаагүй, хүмүүс одон орон судлалыг дагадаг. Хүмүүс 7 хоногийн ерөнхий зурлага болон өөрт нь аз авчрах тоо болон чулуу зэргийг мэдэхийг хүсдэг. 12 зурхайн орд байх ба эдгээр нь үндсэн элементэд хуваагдана, гал, ус, газар шороо болон ус, элемент тус бүр нь өөрийн гэсэн утга учиртай. Зурхайн орд болгон өөр өөр чадварууд, хүч чадлууд болон сул дорой байдал, сэтгэл хөдлөлтэй байх ба ирээдүйд хэрхэх нь зурхайн ухаанаас шалтгаална. Одон орон судлаачид тухайн хүний санхүүгийн нөхцөл байдал хэдэн сард төрснөөс нь ихээхэн хамаардаг гэж үздэг байна. Эд хөрөнгө бол ямар ч хүний хувьд сайн сайхан амьдрахад нөлөөлдөг гол хүчин зүйлсийн нэг билээ. Зарим зурхайн ордод төрсөн хүмүүс сайн уран бүтээлч болдог бол зарим нь санхүүгийн чиглэлийн салбарт амжилтад хүрдэг байна. Үүнээс харахад сурах арга барил эсвэл ажил мэргэжил хүртэл зурхайн ордоос шалтгаалдаг болохыг харж болно. Дараах 5 зурхайн орд нь ирээдүйд асар их баяжих боломжтой ба хувийн зан чанар, амьдралын хэв маяг зэргийг нь хэрхэн тодорхойлсныг хүлээн авна уу. Охин (08/23-09/22) Азтай өдөр: Лхагва гариг Азтай тоо: 5, 14, 23, 32, 41, 50 Ээлтэй өнгө: цагаан, шар, улбар шар, саарал Аз дагуулах чулуу: Молор Одон орон судлаачдын хэлж байгаагаар, “Охины орд бол шийдэмгий, хөдөлмөрч, дүн шинжилгээ хийх чадвартай болон асуудлыг нэг бүрчлэн тооцоолдог. Тэд өмнөө тавьсан зорилгодоо хүрдэг, эд баялгийг өөрийн болгож чаддаг байна.” Охины орд бол газар шорооны элементэд багтана. Энэ ордод төрсөн хүмүүс дэлхийн материаллаг чанартай арай илүү ойрхон байдаг. Охины орд хамгийн уран цэцэн, гоо төгөлдөр од эрхэсийн ивээлд оршино. Үнэхээр их сэтгэлийн хаттай. Тэдний асуудалд хариу өгөх байдал нь сайн удирдагч болгодог. Охины ордынхон төгс төгөлдөр рүү тэмүүлдэг, бас ажил мэргэжилдээ мэргэжлийн ур чадвараа дээд зэргээр зориулдаг. Энэ нь тэдний хувийн санаачилсан төсөл эсвэл хувьсгалын чанартай ажил байсан ч гэсэн амжилтад заавал хүрдэг. Тэд бүх зүйлийг сайжруулж болно гэж үздэг ба давуу талаа ашиглахдаа гаргууд. Уаррен Баффетт болон Лэрри Эллисон гэх мэт АНУ-ын тэрбумтнууд энэ ордод төржээ. Хилэнц (10/23-11/21) Азтай өдөр: Ням, даваа, мягмар болон пүрэв гариг Азтай тоо: 8, 17, 26, 35, 41, 53 Ээлтэй өнгө: улаан болон тод ягаан Аз дагуулах чулуу: Гэрэлт чимэд Хилэнцүүд үргэлж бүгдийг төгс хийж гүйцэтгэдэг, яагаад гэвэл тэд бүх сэтгэл зүрхээ зориулдаг гэхэд буруудахгүй. Хилэнцийнхний зорилго бол өөрийнхөө хүсэж буйг хажуу дахь хүнээрээ хийлгүүлэх явдал юм. Та үүнтэй санал нийлэх үгүй нь огтхон ч хамаагүй. Хилэнц бол усны элемент ба хүчтэй зөн совинтойгоос гадна оюун санааны өндөр чадамжтай. Тэд сониуч зантай ба гайхалтай шинжээчид болж чадна. Ажилдаа төвлөрч, зөв амьдралын хэв маягаар амьдардаг тул амжилтад төвөггүй хүрч чаддаг. Тэднийг эд баялагтай болгоход нөлөлөдөг гол хүчин зүйл бол ялагдлыг хүлээж авч, алдаанаасаа суралцаж, цааш явдаг тууштай зан чанар юм. Хилэнцийн ордод төрсөн алдартан гэвэл Билл Гэйтсийг нэрлэж болно. Арслан (07/23-08/22) Азтай өдөр: Мягмар, баасан болон ням гариг Азтай тоо: 5, 14, 23, 32, 41, 50 Ээлтэй өнгө: Шаргал, улбар шар, улаан Аз дагуулах чулуу: Бадмаараг Арслан бол эдгээр 5 зурхайн ордуудаас цорын ганц галын элементэд хамаарах орд билээ. Ширэнгэн ойн хаан гэгддэг арслангийн орд омог бардам, эрч хүчтэй болон төрөлхийн удирдагчид байдаг. Тэдний эр зориг үнэхээр гайхалтай. Өмнөө тавьсан ямар ч зорилгод хүрдэг ба энэ зарчмынхаа үр дүнд амжилтын оргилд гарч чаддаг. Тэд хэзээ ч бусдын анхаарлын төвд байх гэж хичээдэггүй. Арслангууд бол өөдрөг үзэлтэй бас аз жаргалтай хүмүүс юм. Тэд өөрсдийнхөө боломж, нөөц бололцоог сайн мэдэхээс гадна давуу талаа яаж ашиглахаа хэнээр ч заалгадаггүй. Тэдний бас нэгэн гайхалтай эрхэм чанар бол нэр хүнд. Тэднээр олон хүн бахархдаг ба хэзээ ч үнэлэмжээ алддаггүй гэхэд болно. Эдгээр чанарууд арслангуудыг амжилтад хүрэх бүрэн боломжтойг харуулж байгаа биз ээ. Өөрөөр хэлбэл тэдний данс хоосон байх үе амьдралд нь маш ховор тохиолдоно. Үхэр (04/20-05/20) Азтай өдөр: Даваа, Баасан, Бямба Азтай тоо: 2, 11, 29, 37, 56 Ээлтэй өнгө: цагаан, ногоон Аз дагуулах чулуу: Маргад Үхэр бол гараг ертөнцийн элементэд хамаарна. Үхрүүд даруухан бас эрүүл харилцааг бий болгодог. Тэд хайрлаж буй хүндээ хэнээс ч илүү итгэдэг ба энэ тэдний байгалиас заяасан зан чанартай холбоотой. Тэд зөн билгээ дагадаггүй ба дадлага туршлага болон мэдлэг дээрээ тулгуурлаж сонголт хийдэг. Тэд бол ухаалаг ба зөв үйлийг хийх хүсэл эрмэлзэлтэй. Цаг хугацааг хий дэмий зүйлд огтхон ч үрдэггүй. Энэ зан чанар нь тэднийг мундаг удирдагч болгодог. Түшиг тулгууртай үхрийн орд сайн бизнесийн хамтрагч болж чаддаг бас ажиллаж буй салбартаа өөрийн нэрийг тодоор үлдээдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хүмүүс тэдэнд итгэж, бизнесийн тал дээр зөвлөгөө өгөхөөс хэзээ ч цааргалдаггүй. Үхрүүд энгийн амьдралаар амьдрахыг чухалчилдаг, түүнчлэн хамгийн их мөнгө хадгалахыг хичээдэг ордуудын нэг юм. Үнэтэй машин болон байшинд мөнгөө зарцуулахаас илүү бизнест хүчээ үзэхийг илүүд тавьдаг. Мэлхий (06/21-07/22) Азтай өдөр: Мягмар, Баасан, Пүрэв, Ням Азтай тоо: 4, 13, 22, 31, 40, 48, 57 Ээлтэй өнгө: цэнхэр, саарал Аз дагуулах чулуу: Сувд Мэлхий бол усны элементэд хамаарах орд. Хүмүүст сайхан сэтгэл гаргадаг ба бусдыг өсч дэвшихэд нь тусалж, урам зориг хайрладаг. Тэдний чадвар бол бусдад туслах ба үр дүнд нь тэд өөртөө итгэх итгэлтэй болдог байна. Мэлхий бол супер эмзэг бас бусдаас хайр халамж хамгийн ихээр шаарддаг орд юм. Энэ бол яагаад мэлхийнүүд бусадтай хамтарч ажиллах дуртай байдаг болохын илрэл юм. Тэд харилцааны өндөр чадвартай бас бусдын анхаарлыг төвөггүй татаж чаддаг. Зөвлөгөө өгдөг төрлийн ажил эрхэлбэл тохиромжтой. Бүтээлчээр сэтгэж амьдрах тааламжтай санагддаг ба толгойгоор нь дүүрэн бодол эргэлдэж байдаг. Хувийн бизнес эхлүүлэх болон урлагийн авьяас чадвараа хөгжүүлбэл ашигтай. Тэд дуртай зүйлээ хийхийг хүсдэг ба бусдын доор биш, дээр ч биш, дундаж амьдралаар амьдрахыг илүү таашаадаг. Үлдэж буй 7 ордын хувьд бүгдээрээ баяжих бүрэн боломжтойгоос гадна өмнөө тавьсан зорилготой. Эдгээр 5 ордын хувьд бусдаасаа илүү баяжих магадлалтай гэдгийг дуулгах нь зүйтэй болов уу. Ерөнхийдөө таны яаж амьдрах, хэрхэн баяжих эсэх нь таниас өөрөөс чинь л шууд шалтгаална гэдгийг санаарай.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229006/?fbclid=IwAR14G-xs97gRi7iZpFNk8xjw0UP9KOnhGTfJr-7BwMDXX77yHtjKDHCycvE © XopoM News АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!