Uncategorized

Гэрэлтмаа: Хуримтлуулсан бүх мөнгөө аваад Өмнөговьдоо очиж мод тарихыг хүсэж мөрөөдөж байна

Манайх нэг хил гурилаар дөрөв хондог айл байлаа.Анх 2009 онд шинээр гэр бүл болсон залуу гэр бүлд 500 мянган төгрөг өгсөн. Найзууд маань 500 мянгаар 2 утас л авч ойр зуурын хэрэгцээнд үрж байлаа. Харин би бизнесээ эхлүүлэхээр 500 мянгаа аваад Өмнөговиос Улаанбаатар явах машинд ээж маань суулгаж миний хүү саятан болоорой гээд 60 мянган төгрөг нэмж өгөөд духан дээр үнсээд явууллаа. Нарантуулаас комиссын 3 пүүзний прэсс аваад Өмнөговь руугаа очоод оёхыг нь оёж наахыг нь нааж тослохыг нь тосолж зарж эхэлсэн. Үеийнхэн маань маш гоё мэргэжил боловсролоороо ажиллаж байлаа. Харин би мөнгөтэй болохын төлөө өдөр бүр гутлаа тосолж арчиж хамгийн гоёор өрж янзлана Миний ажлын байр зундаа нар нэвт шарж өвөлдөө шалыг нь угаахаар эхнээсээ угаасан хэсэг нь хөлддөг доторгүй пин байлаа.2 жил ажиллаж мөнгөө хурааж Гэрэлтмаагийн Гутлын Дэлгүүр анхны хөрөнгө оруулалтаа хийж Бээжин Гуанжоугаас гутлаа зөөгөөд 10 жил боллоо. Өнөөдөр миний хийж байгаа бизнес үнийн хөөрөгдлийг эсрэг чиглэсэн хямд үнийг бий болгох зорилготой ажиллаж байна. Би 10 жилийн өмнө мөнгөтэй болохыг мөрөөддөг байсан бол одоо мөнгөөр өөр зүйл хийхийг мөрөөддөг. Хуримтлуулсан бүх мөнгөө аваад Өмнөговьдоо очиж мод тарихыг хүсэж мөрөөдөж байна. Нутаг минь усгүй хаа сайгүй ган гачиг алтыг нь ухаж аваад орхисон гүн гүн нүхнүүд байна. Мал хуй нүх рүү унаж нутаг ус минь асар их сэндийлэгдсэн. Миний тарьсан мод ус чийг татаж мал амьтны зоо тэнийж намайг хөгшрөөд хорвоог орхисоны дараа ч гэсэн навьчий нь хөөрхөн ишиг хурга янзага зээр хулан янгир ан амьтан идэж сүүдэрт нь хэвтэж ундаалж байгаасай гэж мөрөөддөг.Миний төрсөн нутагт мод огт байхгүй задгай гол горхи огт байхгүй би энэ бүгдийг бий болгохын төлөө амьдарлаа зориулна.Гэрэлтмаа: Би 23 настайдаа саятан болж 29 настайдаа тэрбумтан болсон Гэрэлтмаа: Ээж та өөрт таалагдсан 2 өрөө байраа ав. Дансаа гээд нэг өглөө залгаж билээ. Ээж та өөртөө таалагдсан хоёр өрөө байр ав. Дансаа гээд нэг өглөө ээжрүүгээ залгаж билээ. Миний ээж маш хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн. Зодуулax, өлсөх, даарах, хагацах, дором.жлол, хүнд хүчир ажил, байж болох хүнд хэцүү, тэр энэ бүхнийг салхи сөрөн ганцаараа гурван охиноо дагуулаад туулсан.Миний ээжийн хамгийн том хөрөнгө оруулалт гурван охиндоо боловсрол эзэмшүүлсэн. Би хүүхэд байхдаа хичээл, бэлтгэлээ их тасалдаг. Улсын аваргад явах гээд байрлаж бэлтгэл хийдэг. Ээлж ээлжээрээ хоолоо хийж ирдэг, миний хоолны ээлж болвол таслахаас өөр аргагүй хоол хийх материал манайд байхгүй. Бэлтгэл тасласан хоол хийгээгүй гээд ах эгч багш дасгалжуулагч нар энэ дэмий тэнэх дуртай тэнээд алга болчихсон гэнэ. Ээж гэрээс чулуугаар нүүлгэсээр байгаад бэлтгэлрүү оруулана. Хичээл дээр биеийн тамирт өмсөх өмд пүүз байхгүй 3-10 анги хүртэл ээжийнхээ хийж өгдөг буриад гуталыг өмссөн. Хүүхдийн пүүз гуйна. Хичээл,бэлтгэл дуусаагүй байхад нэхээд үүдэн дээр зогсчихсон, өгөхөөс өөр аргагүй. Хичээл тасалж, гэртээ оройтож орвол галын дэгээ, ганжин хоёроор хөхөртөлөө зодуула.на.Тухайн үедээ гомдодгол байлаа. Одоо бол баярладаг.Одоо ч 10 цагаас хойш гэрээсээ гардгүй, энэ бол миний ээжийн өгсөн хүмүүжил. Манайх нэг хил гурилаар дөрөв хондог айл, гурилаа зармалж шимэлдэгээр хуураад дээрээс нь хар цайгаа хийгээд буцалгана махгүй болоо. Ийм л ядуу амьдралаас ээж минь эгч дүү бид гуравт боловсрол эзэмшүүлж чадсан хүн. Эгчийг хоёр их сургууль дүү бид хоёрыг нэг, нэг их сургууль төгсгөөд өөрөө дараа нь өвчний үүр болцон туульдаж цөхөрсөн эмэгтэйг би олж харсан. Хөдөөнөөс намайг оюутан болгоод дотуур байранд оруулахаар микроны арын суудалд ээж бид хоёр сууцан, харий бүрий болцон айлуудын цонхны гэрэл ассан их үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Ээж энэ олон цонхнуудын нэг нь манайх байхгүйдээ.Энэ үгийг огт би мартадгүй. Тэр олон цонхны хоёр нь одоо миний ээжийх.Харин би их сургуульд ороод нэг өдөр ч хичээл,бэлтгэлээ тасдаагүй.Байнга л хичээл сургууль тасалдаг чихийг нь халууцуулдаг Гэрэлтмаа сургуулийнхаа онц сурлагатан оюутан болчихоор ээжийн нүд нь орой дээрээ гарсан байх. Учир нь идэх хоол, өмсөх гутал хувцас, амьдрах гэр, унааны мөнгө миний ээж өглөөнөөс орой хүртэл гүрийтэл ажилж байж надад явуулдаг байсан юм. Хар судалтай цамц, хажуудаа үүрдэг ногоон цүнх, хүзүү гар нь говийн наранд улайгаад түлэгдчихсэн, нүүр битүү хар сэвх болсон ээжий минь тэр үеийн дүр төрх санаанаас минь огт гардгүй. Ээжийнхээ өөдөөс нэг ч үг дуугарч үзээгүй надад тийм эрх байхгүй. Миний ээж урсгалаар биш урсгалыг сөрж амьдарсан эмэгтэй. Дурсамж ээж надад бэлгэлсэн. Би байн байн уншдаг их гоё санагдаад. Ээж та өөртөө таалагдсан хоёр өрөө байр ав.Дансаа гээд нэг өглөө ээжрүүгээ залгаж билээ. Миний ээж маш хүнд хэцүү амьдралыг туулж ирсэн. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!