Uncategorized

Өндгөвчний уйланхай – Шалтгаан – Шинж тэмдэг

“ӨНДГӨВЧНИЙ УЙЛАНХАЙ”Өндгөвчний уйланхай гэдэг нь өндгөвчин дотор эсвэл гадна талд нь байрласан шингэн зүйлээр дүүрсэн уутанцар хэлбэрийн зүйл юм. Энэ нь өндгөвчний үйл ажиллагааны хямралаас ихэвчлэн үүсдэг.Дараах төрлийн уйланхай байдаг.1. Өндгөвчний үйл ажиллагаатай холбоотой сарын тэмдгийн явцад үүсдэг уйланхай байх ба энэ уйланхай нь фолликулын болон шар биеийн гэсэн 2 төрөл байдаг. Ихэвчлэн фоликулын уйланхай тохиолдоно. Фоликулын уйланхай нь 2- 2.5 см хэмжээтэй зарим үед үүнээс ч том хэмжээтэй байж болох ба өөрөө аяндаа шимэгдэн алга болдог байна.2. Дермойд уйланхай Дермойд уйланхай нь ихэвчлэн залуу эмэгтэйчүүдэд тохиолддог, шинж тэмдэг бараг илэрдэггүй жирэмсний эрт хугацаанд цөөнгүй тохиолддог. Энэ нь үр хөврөлийн эдээс гаралтай уйланхай бөгөөд дотроо үс, шүд, яс, мөгөөрсний эд болон тослог агууламжтай байдаг. Энэ уйланхай нь 15- 16 см xүртэл томорч болдог.3. Эндометройд уйланхай.Энэ уйланхай нь умайн салстын эдээс гаралтай. Онцлог шинж нь эмэгтэйчүүдэд биений юм өвдөлттэй ирэх, биений юмны хэмжээ ихсэх шинж илэрнэ. Уйланхайны доторхи агууламж нь өтгөн шокаладан бор өнгөтэй шингэн байдаг.Шалтгаан :Сар болгон эмэгтэйн нэг өндгөвчинд уйланхай үүсч сарын тэмдгийн дунд үе болоход уйланхай хагарч өндгөн эс боловсорч гардаг. Өндгөвчний энэ үйл ажиллагаа алдагдалтай үед уйланхай хагарахгүй хадгалагдан үлддэг байна.Шинж тэмдэг : Ихэвчлэн дараах шинж тэмдэгүүд илэрнэ.Биений юм өвдөлттэй ирэх,Хэвлийн доод хэсгээр өвдөх,Биений юмны мөчлөг алдагдах (их хэмжээтэй ирэх, ирэхгүй байх г.м) Хэрэв уйланхай мушгирах, дотроо хагарвал хэвлийгээр хүчтэй өвдөх, дотор муухай оргих,Зарим эмэгтэйчүүдэд шинж тэмдэг илрэхгүй байж болно.Оношилгоо:1. Өвчтөнд илрэх зовиурыг асууна. Биений юм өвдөлттэй ирэх, хэвлийн доод хэсгээр өвдөх, биений юмны мөчлөг алдагдах, биений юм ирэхгүй байх гэсэн зовиур илэрнэ. Зарим эмэгтэйчүүдэд зовиур илрэхгүй байж болно.2. Эмэгтэйчүүдийн дотуур үзлэг 3. Хэт авиан оношилгоо /эхо/ Нэг болон 2 талын өндгөвчинд уйланхай байж болно. Хэвлийгээр болон үтрээний эхо хийнэ. Зарим эмэгтэйчүүдэд эход харуулахад санамсаргүй байдлаар өндгөвчний уйланхай оношлогддог.4. Эход хараад өндгөвчний уйланхай хавдрын сэжигтэй, цаашид нарийн онош тодруулах шаардлагатай гэж үзвэл компьютер болон MRI шинжилгээ хийдэг.5. Мөн өндгөвчний уйланхайны үед Са-125 шинжилгээг эмч зөвлөвөл өгөх хэрэгтэй. Өндгөвчний уйланхай нь цөөн тохиолдолд өндгөвчний хавдарт шилжиж болох учраас өндгөвчний хавдрын маркерийн шинжилгээг өгөх нь чухал юм. Энэ үзүүлэлт нь хэвийн үедээ 0-35 U/ml байдаг. Энэ үзүүлэлт нь дан ганц өндгөвчний хавдрын үед ихэсдэггүй, дараах өвчний үед бас ихсэж болдог.Үүнд: 1.Эндометройд өндгөвчний уйланхай 2.Аденомиоз 3.Умай дайврын хурц үрэвсэл 4.Биений юм ирж байгаа үед ихэсдэг Энэ үзүүлэлт их гарвал заавал эмчид хандах хэрэгтэй.Эмчилгээ:1. Эмчийн зөвлөгөөний дагуу ажиглаж болно. Зарим тохиолдолд ямар ч эмчилгээ хийгээгүй байхад өндгөвчний уйланхай аяндаа өөрөө шимэгддэг.2. Дааврын эмээр эмчилж болно. Эмчийн заавраар дааврын эмийг ууна.3. Мэс засал эмчилгээ хийх. Хэвлийгээр нээлттэй болон дурангийн мэс засал хийнэ.Дараах тохиолдолд мэс заслын эмчилгээ хийнэ.1. Эмийн эмчилгээнд үр дүнгүй.2. Өндгөвчний уйланхай удаан хугацаанд байсан 3. Хэмжээ том 4. Өндгөвчний уйланхай хагарч цус алдсан 5. Өндгөвчний уйланхай мушгирах 6. Өндгөвчний хавдар болох тохиолдолд мэс засал эмчилгээ хийнэ.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!