Uncategorized

Зурхайч Н.Норов: Ханиа сонгохдоо нүдийг нь сайн хар

Тантай уулзах гэж нэлээд удаан хүлээлээ. Өдөрт нэлээн олон хүн үзүүлдэг юм аа даа?

-Эгч нь Энэтхэгт физик математикийн багш шалгаруулж авна гэсэн зарын дагуу очиж шалгуулаад зургаан сар суралцаж ирээд өнөөдөр олон түмэндээ буян болох гэж зүтгэж явна. Өдөрт дунджаар 30 гаруй хүн надад ирж үзүүлдэг. Тухайн хүнээр хэдэн оронтой тоо хэлүүлээд нийл­бэрийг нь насанд нь хуваагаад нэг хариу гаргана. Дээрээс нь гарыг нь хараад гарсан өдрийн гариг, төрсөн өдрийн төөргөөс нь үйл ажлыг нь харж хэлж өгдөг. Хэлж өгөхдөө ерөөсөө л жилийг нь асууна. Тэгээд болгоомжлох зүйлсийг нь хэлээд ханийн тэнгэр нь хазгай байна уу үгүй юу, ханийн халамжийг даах хүн үү, жаргалд ташуурах хүн юм уу гэдгийг нь хэлж өгдөг. Сүүлийн үед хүмүүст хүн чанар их дутагдаж байна.Хичнээн өндөр боловсролтой ч гэсэн ханийнхаа халамжийг даахгүй биедээ эрдэж ханиа элэг барьдаг залуучууд их ирдэг. Би шууд үнэнийг нь л хэлдэг. Толгойндоо цэнэгтэй боловсролтой нэг нь ойлгоод л гардаг. Цэнэггүй нэг нь намайг хараагаад л гардаг. Жигтэйхэн сайхан хувцас хунар өмссөн залуус, хүүхнүүд орж ирдэг ч зөвхөн хувиа хичээдэг хүмүүс байх нь элбэг. Хүнийг нь хараад би энэ ямар хүн бэ гэдгийг нь шууд мэддэг.
-Ханиа сонгох гэж байгаа хүмүүст хэрэгтэй зөвлөгөө өгөх байх гэж бодож байна?-Ханиа сонгож авахдаа нүдийг нь сайн хар. Тэр хүн тавьтартай үгүй нь ярианы өнгө, нүд хоёроос нь л харагд­даг. Янз үзэж байна уу, яс тогшиж байна уу гэдгийг нүдийг нь хараад мэдэж болно. Хүний өөдөөс эгц харж чадахгүй гөлгөнөөд, эсвэл нүдээ цавчлаад л яаж энэ хүнээс хожоо харах вэ гэж байгаа юм шиг өнгө мөнгө яриад байдаг улс байна. Тийм хүмүүст би хэлдэг юм. Дээр чинь тэнгэр, дэр­гэд чинь бурхан багш чинь байна. Монгол хүн учраас чи хүнлэг сэтгэлтэй байж сур, тэгвэл ажил чинь аяндаа бүтнэ гэж. Хэрэв чи тэгж чадахгүй өнөөдөр бусдыг гомдоогоод ажлаа бүтээсэн ч хожмын өдөр, хойчийн мар­гааш үр садад чинь муугаар нөлөөлнө. Тийм учраас хүнлэг чанар л нэн түрүүнд хэрэгтэй гэдэг. Гэхдээ угийн хүн чанар тааруу хүмүүстэй газрууд ч байдаг.Хүн чанар тааруу хүмүүстэй газрууд гэнэ ээ. Тэр газруудад чинь ямар нутаг усныхан ордог юм?
-Өөрөө юу ч бүтээгээгүй мөртлөө их омгорхуу улс байна. Баруун аймгийнхан бол их омгорхуу.
-Та ингэж хэлж болж байгаа юм уу. Монгол улсын төрийн түшээдийн ихэнх нь баруун аймгийнхан байдаг. Тэгэхээр тэд ч гэсэн хүн чанар муутай юу?
-Би муу санаж хэлээгүй. Үнэнийг л хэлсэн.-Тэгвэл хүн чанар сайтай хүмүүстэй газар гэвэл?
-Дорнод Монголын талын буриад биш халх үндэстнүүд их хүн чанар сайтай, хүнлэг. Хүний өмнөөс өөрийгөө егүүтгэх зөөлөн сэтгэлтэй хүмүүс. Мөн Сүхбаатар Дарь­ганга, Архангай чиглэлийн хүмүүс бас их зөөлөн.-Хүмүүсийг нутаг ус, яс үндсээр нь ялгаад байхдаа яахав дээ гэж хэлүүлэхээс та айхгүй байна уу?
-Би муу санаж хэлээгүй, үнэнийг л хэлсэн.-Та түрүүн нас гүйцсэн эр ямааны далаар мэргэлэ­хээс гадна хүний гарын алгыг харж тухайн хүнд тохиолдсон бүхнийг нь хэлдэг гэж байсан. Гарын алгаа юм мэддэггүй хүнд харуулбал үзүүлсэн хүний буян үзсэн хүнд нь шингэдэг гэж үнэн үү?-Би ямар ч хүнийг алганых нь хээ, судлаар нь шинжих­дээ тарни хэлж үздэг. Тэр хүний муу биоэнерги надад халдахаас тэр хүний буян хишиг надад ирэхгүй. Нэлээн дээр нэг бүсгүй “Би 1-р эмнэлэг, “Номун-Эрдэнэ” хувийн эм­нэ­лэгт үзүүлэхэд ядаргаанд орж сульдсан, дархлаа багатай байна, эмчлүүл гэж хэлсэн. Хэвтээд үр дүн гарах нь уу үгүй юу үзээд өгөөч” гэсэн. Би үзээд “Хавдар судлалд яаралтай хандвал яасан юм” гэсэн. Дараа нь үнэхээр хавдар байсан юм билээ, танд баярлалаа гээд ирээд яв­сан. Би хүнээс юу ч асуулгүйгээр ямар эд эрхтэн өвдөөд байна гэдгийг нь шууд хэлж өгдөг. Би ер нь ханийн заяа тэгшлэх болон гай барцдаас нь арилгах чивэл гэдэг заслыг хэнээс ч илүү маш сайн хийдэг.
-Ханийн заяа тэгшлэх заслыг ямар хүмүүс их хийлгэх юм? Сүүлийн үед хүмүүс заяаны хань дуудуулна гэж их ярих болж. Үнэхээр ханийн заяа дуудуулаад сайн ханьтай болдог юм уу?-Сүүлийн үед гэр бүлийн салалт сарнилт ихэссэн. Ирж үзүүлсэн хүнд таны хань тийм зүс царайтай хүнтэй сэтгэлийн холбоотой болчихож, эрийн галиг эмийн шалигаар зугаалаад байна уу, үнэхээр сэтгэл нь хувирч уу үгүй юу гэдгийг нь хүртэл хэлж өгдөг. Ханийн заяа дуу­дуу­лахын хувьд ерөөсөө ханьгүй залуухан хүн бол брюкан өмдний тэлээ болон өөрийн идэх дуртай зүйлсээрээ зассан тавгийн идээ, нас тогтсон хүн бүстэйгээ ирээд л ханийн тэнгэр дуудуулсныхаа дараа өөр хэнд ч өгөлгүйгээр тэр идээгээ зөвхөн өөрөө идэж, бүсээ бүслэн, сүлд дуудуулсантай адил бүсээ гурав хоног дэрлэж хононо. Ханьгүй хүний хийморь сүлд ямагт хэлтгий байдаг. Тулгуур хоёр баганыг зэрэг түшиж байж айл өрх амар амгалан байна. Гэтэл сүүлийн үед 40 гаран насны эмэгтэйчүүд гэр бүлтэй хүнийг салгаад надтай суулгаад өгөөч гэж их ирдэг болж. Хаа ч гэж эрчүүд ирэх нь бага. Би тэр хүмүүст “Хүний жаргалаар амьдрал хийгээд хэзээ ч амьдрал болохгүй. Би чамд ханийн тэнгэр дуудаж чадахгүй. Ер нь хожмын өдөр хойчийн маргааш мөнхийн ус залгиагүйгээс хойш чи мөнх энэ хүнтэйгээ үүрд амьдрахгүй. Өөр чамд туслаж чадах хүн байвал тэр хүн дээрээ оч” гэж хэлээд л гаргадаг. Бидний үеийнхэн чинь нэг сонгосон амьдралаа ноён нуруу­тай туулдаг байсан. Үхэл хагацал хорвоо л салгахаас өөр юу ч биднийг салгадаггүй байлаа. Гэтэл одооны залуучууд албан тушаал ахиад ирвэл эрчүүд нь, эмэгтэйчүүд нь компанийн захирал ч юм уу, хувийн машинтай, орон байртай түрийвч зузаантай хүн рүү хэдэн хүүхдээ хохи­роож, хувь заяагаар нь тоглохоо ч юман чинээ бодох­гүй л гүйж байна. Үүнийг харсан тэнгэр бурхан егүүтгэн гэсгээнэ. Дээд тэнгэр, дэргэдийн бурхан бидний нүдэнд харагдахгүй боловч бүхий л амьдралыг тэнцүүлдэг л байхгүй юу. Хүний хүнтэй налиганаж шалигнаад үр хүүхэд, хань ижлийнх нь нулимс, зовлонгоор жаргал хийж болох­гүй. Хань ижил үр хүүхдийнх нь сэтгэл зүрх хоёр дээр чи өнөөдөр вальс эргэж байсан ч эргээд маргааш нь чи тогооны хөөтэй хутгалдана гэж хэлдэг.
-Та надад олны танил хүмүүс их ирж үзүүлдэг гээд байсан, нууц биш бол хэлж болох уу?-Нэр алдартай, албан тушаал ахисан, нийгэмд эзлэх байр суурьтай хүмүүс нэрээ олонд зарлуулахыг хүсэхгүй. Их л олон хүн ирдэг. Ихэнх хүмүүс ихэвчлэн гайтсан бөгөөд олъё долъё гэж хичнээн чармайвч олсон юм нь мөнгө болохгүй болсон байдаг. Тэр бүрт нь засал хийж өгдөг. Гэхдээ одоо үед хүмүүс хоорондоо их өрсөлддөг болж-Танд сонгуулийн үеэр олон хүмүүс ирж үзүүлсэн л биз дээ?
-Өнгөрсөн сонгуулийн үеэр маш олон хүн надад ирж үзүүлсэн. Би 4-5 хүнд битгий гомдоорой, даан ч дэмжлэг авах үндэслэл алга гэсэн. Үнэхээр гарч ирж чадаагүй. Тэр үед би “Миний дүү нар өөртөө байхгүй мөнгөөр, өрөөл бусдад албан тушаал амлаад компаниудаас өр зээл тавин энэ сонгуульд орвол чи эвгүй байдалд орж, өр зээлний хүүдий болно. Энэ удаа хойшлоод өшөө бэлтгэл хийвэл яасан юм” гэдгийг нь хэлсэн. Одоо намайг муу амтай авгай байна гэж хэлж байгаа байх. Мөн бүх юмаа бүрдүүлсэн мөртлөө, намайг юу ч мэдэхгүй гэж бодсон юм байлгүй басамжилсан маягаар, би энэ сонгуульд орвол ямар байна гээд нэг эмэгтэй орж ирсэн. Би “Чи шууд ногоон гэрлээр ард түмний сонголтыг авч, ямар ч мөнгө цацахгүй, реклам чимэглэл хийлгэхгүй, дуучин аваачиж дуулуулахгүйгээр Их хуралд гарна гэсэн. Одоо ялчихсан, улс төрд нэлээн өндөр байр эзлээд явж байна.-Тэгвэл урлагийн хүмүүс ч их ирдэг биз дээ?-Өөрийгөө од гэж бодсон залуухан хоёр хүүхэн ирээд гавъяатад нэр маань тодорхойлогдсон, яамаар шийдэгдэх гэж байгаа, яах нь вэ гэж асуугаад гарсан. Нэг их удалгүй гавьяат болсон байна лээ. Гэтэл уртын дууны ая донж, нугалаа бүхнийг нь гайхамшигтай гаргаж дуулдаг нэртэй дуучин “Би гавьяатад тодорхойлогдсон хэрнээ одоо хүртэл энэ шагналыг авч чадаагүй” гээд л явж байгаа. Би багш, тэгээд ч боловсролтой хүн болохоор эвгүй зүйл хэлмээргүй байгаа ч “Үнэндээ одоо үед чинь мөнгө, хөнжил хоёроор асуудал шийдэгддэг болсон” гэж хэлэхэд нэг их хатуудсан болохгүй байх.
Эх сурвалж: “Мянганы зууч”. А.Алтай ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!