Uncategorized

Хүүхдийнхээ хөлийн уланд цэгэн бариа хийж өгөөрэй!

Цэгэн бариа нь хүүхдийн өвчний анхан шатны эмчилгээ болж, уйлаад байгаа хүүхдийг тайван болгодог шилдэг арга болоод байна. Хүүхэд зүгээр уйлна гэж бараг байхгүй хаа нэг газар нь зовиуртай, өвдөөд байгаа учир уйлж байгаа хэрэг юм.Хүүхдийн хөлний цэгэн бариа:Хүүхдэд цэгэн бариа том хүнээс илүү сайн үйлчилдэг. Дээрх зурган дээр хүүхдийн хөлийн улан дахь цэгүүд биеийн аль хэсэгт хамаатай байдаг талаар харууллаа.Толгой/Шүд – Хөлийн хуруунууд дээр нь дарж өгөх хэрэгтэй.Энэ нь хүзүү толгой, ялангуяа чихний өвчинд сайн байдаг. Мөн шүд нь ургаж байгаа хүүхдэд сайн. Өвчин намдааж өгдөг.Хамрын хөндий– Толгой/Шүд цэгний төв хэсэгт энэхүү цэг байрладаг. Хамар битүүрэх, ханиад хүрэхээс сэргийлдэг. Өвчнийг анагаах биш сэргийлэхэд тустай гэдгийг анхаараарай.Цээжин хэсэг – Хамрын хөндийн цэгэн бариатай адил ханиад хүрэхээс сэргийлнэ. Мэдрэлийн холбоос – Мэдрэлийн холбоосны энэ цэг ходоод, уушигтай холбоотой байдаг.Хэвлийн дээд болон доод хэсэг – Энэ хэсгийн цэгэн бариа нь хоол боловсруулах үйл ажиллагаа, гэдэс дүүрэх, цээж хорсох зэрэгт сайн нөлөөтэй байдаг.Бөөр аарцаг – Энэ хэсэг нь бөөр аарцагны өвчинг намдаадаг. Нэмж хэлэхэд цэгэн бариа нь хүүхдийн өвчин намдаах хамгийн үр дүнтэй арга юм.#copyЭх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!