Uncategorized

Эрүүл өглөөний цайг 5 хан минутанд

– Өглөө эрт ажилдаа явдаг завгүй хүмүүс- Өдөржин жижигхэн маамаагийнхаа араас гүйдэг завгүй ээж нар- Өглөөний цайг тогтмол ууж хэвшээгүй хүмүүс – Өдөржин сургууль дээрээ өнждөг оюутан, сурагчид- Ногоонд дуртай бяцхан маамаанууд- Хоолны дэглэм барих гээд хичээж байгаа хөөрхөнүүд – Фитнесээр хичээллэдэг залуус – Эрүүл хооллох шаардлагатай хүмүүсдээ зориулаад хийхэд амархан, цаг хэмнэсэн, эрүүл хооллолтын жоруудаа хуваалцсаар байгаа шүү. Хэн нэгний амьдралд тус дэм болж байвал тэгээд болоо. Жор:- Өндөг – Лууван – Байцаа- Тахианы цээж мах (чанаж, жигнэж болгох)1. Лууван, байцаа, тахианы цээж махаа зорж бэлдэнэ. Эсвэл нарийхан хэрчиж бэлтгэнэ.(Хэр их хэмжээтэй идэхээс, хэдэн хүн идэхээс шалтгаалаад, өөрсдөө мэдээд орцоо тааруулаарай.)2. Өндөгнүүдээ хагалаад сайн хутгаж, бага зэргийн давс, хар перцээр амтлана.3. Хайруулын тавагтаа тосоо хийж халаана. (Маш зөөлөн гал дээр)4. Эхлээд өндөгнүүдээ хийгээд, дээрээс нь тахианы цээж махаа тарааж хийгээд, дараа нь байцаа, луувангаа тарааж хийнэ.5. Хоёр талаар нь зөөлөн гал дээр хайраад л болоо. 6. Дурын соусаараа амтлаад идэж болно. Эсвэл оригоор нь идэхийг хүсвэл соусгүй ч идэж болно шүү.Энгийн шарсан өндөг идэснээс, баяжуулсан ногоотой, тахианы цээж махтай өндөг идэх нь биед илүү их хэрэгтэй.Тахианы цээж мах нь амтагдаад, маш гоё амттай болдог.Байцаа, луувангаа түүхийгээр нь хийнэ.Tахианы цээж махаа л болгосон байх хэрэгтэй шүү.Өглөө босоод бэлдэхэд амжихгүй санагдвал, өмнөх орой нь тахианы цээж махаа чанаад, байцаа, луувангаа бэлдээд хоновол бүр амархан. Ердөө 5хан минутанд хийж идээл гэрээсээ гарна.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!