Uncategorized

Монголчууд шиг эрдэнэт мал сүрэгтэйгээ хүнлэг энэрэнгүй харьцдаг, ашиг шимийг нь зүй зохистой авдаг өөр нэг ч улс үндэстэн байхгүй

Монголчууд шиг эрдэнэт мал сүрэгтэйгээ хүнлэг энэрэнгүй харьцдаг, байгальд нь тааваар нь бэлчээж жамаар нь өсгөж үржүүлдэг, ашиг шимийг нь зүй зохистой авдаг өөр нэг ч улс үндэстэн байхгүй. Ядаж гаднын сүү махны чиглэлийн үхрийн фермүүдийг очоод үз. Гэдэс гүзээг нь нүхлээд онгойлгочихсон, шууд гуурсаар хооллож, ялгадсыг нь соруулж байгаа. Умгар төмөр хашаанд үр төлөөсөө тусдаа нар салхи ч үзэхгүй. Ийм болохоор л тэндэхийн зарим хүмүүс “зовсон энергитэй” + нуль хими + генийн өөрчлөлттэй мах сүү хэрэглэхгүй гэж “өвс идэж ус ууж” байгаа. Байгалийн хатуу ширүүн уур амьсгалтай Монголд цэвэр экологийн хүнсээ хэрэглэхгүй “өвс идэж ус уух” нь байшингаас байшингийн хооронд дуулаад явж байдаг зарим охид хүүхнүүдэд л “моод” байх… ямаа ч самнаж болохгүй гэчхээд малын арьс ширээр хийсэн гутал өмсөж цүнх барьчихсаан бас.Эх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!