Uncategorized

Өвлийн цагт биеийн дотоод дулаан,илчээ алдахгүйн тулд:

Өвлийн цагт “Ходоодны галын илч” бадарсан байдаг ч гадна хүйтний эрч эрс чангарсантай холбоотой биеийн илчийг бүрэн хангаж чадахгүй.Тиймээс дараах явдал мөрийг анхааран биеийн дотоод дулаан болон илчийг алдахгүй хамгаалах хэрэгтэй.Хэрэв та биеийн дотоод дулаан илчээ алдвал даарч хөрснөөс биеийн эсэргүүцэл,дархлаа суларч,хүйтэн сэрүүнээс үүдэлтэй өвчинд өртөх болно.Биеийн дотоод дулаан,илчээ алдахгүйн тулд:1.Ходоодоо дааруулахгүй байх. Ходоод,гэдэс,бөөрөн дээр бараан даавуунд сүүлний тос шингээн халуун тосон жин тавих,Ходоод гэдэс,бөөрийг дарсан дулаан даруулга хэрэглэх./гадуур удаан хугацаагаар гарах үедээ,ер нь хүйтэн сэрүүн орчинд байгаа үедээ тогтмол хэрэглэнэ./2.Сайн чанарын монгол а рхи,талын хар а рхийг тохирсон тунгаар 5 -15 мл-ээр хэтрүүлэлгүй хэрэглэнэ.3.Цагаан гаатай махны шөл ууж,шар тос, бурмыг цайндаа хийж уугаарай.4.Аарц чанаж уухад биеийн илчийг сэргээнэ /Аарцыг 2 сараас хойш хэрэглэхийг багасгана. 5.Хүйтэн ундаа,ус ууж,хэт сэрүүн чанартай жимс,өргөст хэмх,салаатны навч зэрэг түүхий ногоог хэтрүүлэн хэрэглэхгүй байх.6.Биеийн дотор нөөцлөгдсөн дулаан илч,аргын хийн тэнцвэрийг алдагдуулахгүйн тулд хөлрөхгүй байвал зохино.7.Өвөлдөа наран ургах,жаргахаар баримжаалан :Эрт унтаж орой босох хэрэгтэй.Орой босвол газрын хүчийг авч,аргын хийн тэнцвэрийг алдуулахгүй ач тустай. Аргын хийг тэнцвэртэй байлгаснаар биеийн дотоод дулааныг хэвийн байлгана.8.Өлсөж болохгүй,идээ ундаа тохирсон цагт нь цадтал идэх хэрэгтэй.9.Дороосоо даарч жиндэхгүй байх мөн чухал шүү.Хүний их эмч Г.Мядагмаа 2023.1.17

Related Articles

Back to top button
error: Content is protected !!