Uncategorized

Хоногийн цагт ч идээ ундааг зохицуулна

Хоногийн 24 цагийг,хүний биеийн ХИЙ,ШАР ,БАДГАН махбод болон ходоодны галын илчийн байдалд тохируулан хувааж идээ ундаа,явдал мөрөө зохицуулахаас гадна тан эмээ хүртдэг байна.Хоногийн 24 цагийг хүний биед хий,шар бадгана махбодын байдлаар:Хийн цаг:03.40 – 7.40 / 15.40 – 19.40 Бадганы цаг:07.40 – 11.40 / 19.40 – 23.40 Шарын цаг:11.40 -15.40 / 23.40 -03.40 хэмээн тооцно.Хоногийн 24 цагийг ийнхүү хувааснаар 1.Ходоодны галын илчинд идээ ундааг тохируулна.2. Идээ ундааны зургаан амтыг шүтүүлэн ИЛҮҮДҮҮЛЭХГҮЙ ДУТУУДУУЛАХГҮЙ БУРУУДУУЛАХГҮЙ идээ ундаагаа зөв зохистой хүртэж чаддаг болно.3.Хий ,шар бадгана арвидаж,хорогдон биед ямар нэгэн хувирал өөрчлөлт гарсан үед дээрх цагуудыг баримтлан хямарч хүндрэхээс нь өмнө идээ ундаар засах боломжтой болно. Тэгэхээр цаашид 1Ходооны галын илч гэж юу болоx 2 Идээ ундааны зургаан амт гэж юу болохыг мэдэх зайлшгүй шаардлагатай болно.Та өөрийн бие махбодын онцлог болон ,түүнд идээ ундаагаа хэрхэн тохируулах талаар сайн мэдлэгтэй байж эрүүл,өвчингүй урт наслах болно.Та хичээгээрэй.Би ч чадахын хэмжээнд та бүгдэд мэдээллийг хүргэе.2023.1.14 Хүний их эмч Г.МядагмааЭх сурвaлж

Related Articles

Back to top button
error: Content is protected !!