Жилийн дөрвөн улиралыг эрүүл аж төрөх ёстой уялдуулах нь

Улирлыг хэрхэн тооцох нь.Энэ удаа та бүгдэд Уламжлалт Анагаах Ухаанд цаг,улирлын явдлыг хэрхэн тооцож байсан талаар товч мэдээлэл өгье.Цаг ,улирлын хувирал өөрчлөлтийг, бие махбодийн онцлогт тохируулан идээ ундаа явдал мөрөө зохицуулж,өвчнөөс урьдчилан сэргийлж,эрүүл амьдрах нь бидний хамгийн эрхэм зорилго юм.Эрт дээр үеэс монголчууд улирал болоод цагийн явдлыг маш сайн мэддэг байсан.
Сүүлийн үед суурин амьдралтай соёл иргэншилд шилжсэнээр энэ сайхан өв соёл,ёс заншил минь мартагдаж бүдгэрснээр монголчуудын дунд идээ ундааны буруудлаас болсон эс шингэсэн өвчин дэлгэрч ,өвчлөл болон нас баралтаараа дэлхийд эхний байруудад орж байгааг бид сайн мэдэж байгаа.УЛИРАЛ.Монголд 1.Өвөл 2.Хавар 3.Зун 4.Намар гэсэн 4 улирал ээлжлэн солигддог.Цаг тооллоо 1 улиралд 3 сар,90 хоног гэж тооцдог бол.МУАУхаанд улирлыг тооцохдоо дараах байдлаар 5 улирал болгон бие махбодийнхоо хувирал өөрчлөлтийг уялдуулана.1.Өвөл 2.Хавар 3.Зун 4.Намар 5.Завсрын улирал
Тооцохдоо:Нэг улирал нь 72 хоногтой гэж тооцно.Тодруулбал:1.Өвөл 72 хоног /18 хоног/ 2.Хавар 72 хоног /18хоног/3.Зун 72 хоног /18 хоног/ 4.Намар 72 хоног /18 хоног/5.Завсрын улирал 72 хоног . Эндээс та бүгд 1 улиралын нийт хоногийг 72 гээд үлдсэн 18 хоногийг тусад нь салгаж бичсэн байгааг ажсан байх.Тэгвэл “Завсрын улирал”- ын72 хоног нь 4 улирал тутмаас тусад нь авсан 18 хоногоос бүрдэнэ.
/18×4=72/Завсрын улирлыг сайн ойлгосноор та идээ ундаа, явдал мөрөө зохицуулахад ямар ач холбогдолтой болохыг ойлгоно.Завсрын улирал нь нэг улирлаас нөгөө улиралд шилжих хоорондын 18 хоног бөгөөд энэ нь 4удаа давтагдаж байна.Энэ завсрын 18 хоногт ходоодоо анхаарч хамгаалан,идээ ундаагаа зохицуулж байхаас гадна,нэг улирлаас дараагийн улиралд шилжих бэлтгэлээ хийдэг. Үүнийг сайн тогтоож аваарай !!! Дараагийн сэдэв Цагийн явдлыг хэрхэн тооцох тухай байх болно.Хүний их эмч Г.МядагмааЭх сурвaлж