Uncategorized

Тархины топ 5 хүнс

#Шоколад Энэ жагсаалтад байж болох сайхан хүнс мөн биз дээ? Хэрэв танд амттан хэрэгтэй бол анхаарал төвлөрлийг сайжруулах хар шоколад, ой тогтоолтыг сайжруулж, хариу үйлдэл үзүүлэх хугацааг богиносгох цагаан шоколадыг идээрэй. #Жимс_жимсгэнэ Неврологийн судалгаагаар бараан өнгөтэй жимс жимсгэнэ, таны тархины хөгшрөлтийн эсрэг гайхалтай нөлөө үзүүлдэг. Түүнчлэн ой тогтоолтоо сайжруулахын зэрэгцээ өндөр бүтээмжтэй байх боломжтой. #Авокадо Авокадо нь байгалийн хордлого тайлагч юм. Тийм болохоор үүнийг өөрөөр бас байгалийн анагаагч ч гэж хэлж болно.Авокадод сайн өөх тос ихээр агуулагддаг учраас хүүхдэд өгвөл хүүхдийн тархинд шаардлагатай өөх тосыг өгч бүрэн хүчин чадлаараа хөгжих боломжийг олгодог.Магадгүй эхлээд хүүхдүүд авокадоны амтанд дургүй байж болох ч битгий санаа зовоорой, идэх тусам амтыг нь мэдэрч, түүнд татагдах болно. #Хулууны_үр Хулууны үр нь биемахбод, тархийг чөлөөт радикалын гэмтлээс хамгаалдаг хүчтэй антиоксидант үйлчилгээтэй юм. Магни, төмөр, зэс, цайрын маш сайн эх үүсвэр юм. Эдгээр бодисууд нь тархины эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой юм.#Омега_3 Тархины болон мэдрэлийн эсийн үйл ажиллагаанд Омега 3 чухал ач холбогдолтой. Энэ нь сурах болон ой тогтоолтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой. Нөгөө талаар омега 3 ийн дутагдал нь сурах чадварт нөлөөлөөд зогсохгүй, сэтгэлийн хямрал үүсгэдэг.Эх сурвaлж 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!