Uncategorized

Сүнс дуудахад Малгай нь хүний Толгойн тойрог, Бүс нь Нурууны тойрог, Идээ нь Суудлын тойрог засах дом агуулдаг

1. Сүнс зайлах гэж юу вэ.Эрт дээр цагаас Монголчууд аливаа зүйлээс айж цочих, сэжиглэж цэрвэхээрээ
сүнс зайлчихлаа хэмээн сүлд өдрөө лам уруу хадаг самбай барин очиж засал хийлгэдэг байсан. Тэгвэл чухам сүнс зайлна гэдэг нь юу вэ?Энэ ертүмц дээрхи бүх юм тэгш хэмтэй байдаг. Хүнд ч мөн адил тэгш хэмийн шугам байдаг бөгөөд тэр тэгш хэмийнхээ тэнхлэгийн дагуу дотоод энергийн тэнхлэг байрладаг. Дотоод энерги тэнхлэгээсээ гажвал хүний аливаа үйлс бүтэмжгүй, бие эрхтэн сул дорой болж нөгөө хийморь доройтчихлоо гэж ярьцгаадаг. Үүнийг товчоор Сүнс зайлчихлаа гэж хэлдэг. Дотоод энерги гэдэг нь бурхан багшийн ард байдаг 3 тойрог юм.

Бурхан багш буюу агь Сиддхарта нь ертүмцийн үнэнийг бүгдийг хүлээн зөвшөөрч тайван амгалан сэтгэлийн ариуслыг олсоноор төгс гэгээрэлд хүрсэн. Үүний улмаас дотоод энерги нь асар хүчийг олж энгийн хүмүүст толгойноос гэрэл цацарч харагдсан гэдэг. Тэр цацарч харагдсан дотоод энергийн хүчээр суусан газраас нь Бадамлянхуа цэцэг ургаж элдэв муу ёрын энерги Бадамлянхуан дэлбээ болон дээрээс бууж ирсэн домог байдаг.

.

Тийм тойрог хэлбэртэй цацраг хүн бүрт байдаг бөгөөд их багын хэмжээгээрээ ялгаатай. Сайн энергитэй хүн муу энергитэй хүн гэж байдаг нь тэр цацрагийн хүрээ буюу дотоод энергийн хэм хэмжээгээр ялгагддаг.Эргээд сүнс зайлах гэдэгрүүгээ орвол дээрхи дотоод энергийн цацрагуудын төв нь нэг шугаман дагуу бус байрласнаас болж хийморь лундаа доройтдог байх нь.

.

Тэгвэл Сүлд дуудуулах буюу Цэнгэг дуудуулах гэдэг нь дээрхи тойрогуудыг 1 тэнхлэгт оруулахыг хэлдэг. Хүн өөрөө сэтгэлээрээ өвдөж сэтгэлээрээ эдгэдэг.Зурхайн шинжлэх ухаанд хүний сүлд өдөр хэмээх нэгэн гараг нь тухайн нэгэн жилтэй хүний дотоод энергийн шугам нэг тэнхлэгтээ ороход хамгийн хялбар байх буюу ажил үйлс бүтээхэд сайн гараг гэж үздэг. Тиймээс хүнийг

.

Сүлд гарагт нь сэтгэлийг нь зассанаар сүлд дуудагдах нигуур болдог. Цэнгэг буюу Сүнс дуудахад Малгай нь хүний Толгойн тойрог, Бүс нь Нурууны тойрог, Идээ нь Суудлын тойрог засах дом агуулдаг аж. Тиймээс Монголчууд Малгай бүсийг хийморь лундааны бэлэг тэмдэг хэмээн эрхэмлэж иржээ.Лам хүн Сүлд дуудахдаа рашаанд нэрийг нь бичсэн цаасыг хөвүүр дээр зоогоод эргүүлээд л ном уншаад байдаг. Тэр нэр нь өөдөөс нь харах хүртэл ном уншдагийг санаж байгаа биз дээ. Хүний нэрээр өөрийх нь сүсэг бишрэл итгэл үнэмшлийг олж буй хэрэг. Ер нь хүн бие сэтгэлээр ариун байвал тэр хэмжээгээр дотоод энерги ихтэй байна гэсэн үг. Дотоод энерги ихтэй байсаар алив муу зүйлээс өөрийгөө хамгаалах чадвартай байна гэсэн үг.

.

2. Идээний дээж Архи ба СуваргаАр_хи гэдэг бол тэр чигээрээ хор юм. Яагаад гэвэл архи хэмээх ундаанд нүдний хор орчихлоо гэдэг шиг атаа жөтөө, мансууран донтох хүсэл, шунал тачаал зэрэг бүхий л ёс бус муу муухай бүхэн хуралдан бөөгнөрч байдаг. Иймээс дээр цагт архийг хүний нүдний ил газар хадгалдаггүй байсан. Тэгвэл тэр муу энергийг цуглуулсан зүйл юу болох вэ. Хор болно гэсэн үг. Хорыг хэн дуртай нэгэн нь уугаад хордоод байж болохгүй зүйл юм. Ялангуяа залуучууд та бүхэн.

.

Архи гэдэг энэ хорыг хэн уудаг вэ гэвэл түүнийг ихэс дээдэс буюу гэгээрлийг олсон хүн уудаг. Тэд дотоод энергийн хүчээрээ архи хэмээх хорыг рашаан болгож биедээ шингээдгээрээ жирийн хүнээс ялгагддаг. Өөрөөр хэлбэл хорыг өөрийн хүчээрээ дарж өөртөө шингээдэг. Уухдаа тэд зүгээр уухгүй, рашаан хэмээн сэтгэж уудаг. Тиймээс ихэс дээдсийн ундаа идээний дээж хэмээн нэрлэгддэг болсон зүйл юм. Тиймээс ар_хи их уудаг хүний сүлд хийморь унаж өөрийн дотоод энергиэ алдаж ажил үйлс, бие эрүүл мэнд бүтэл муутай уруу дорой болдог байна.Харин суварга гэдэг зүйл нь болбол, Бурханы энергийг түмэнд нарны туяа мэт гийгүүлэн түгээх хэрэгсэл бөгөөд суваргын оройд бурхан байрлуулдаг. Суваргыг аль болох өндөр газар барих тусам тэр хэмжээгээр хол, өргөн хүрээтэй эерэг энергийг түгээж байдаг.

.

Тэгэхээр дээрх 2 ламын ярианаас ойлгосноороо дотоод энергийг хэрхэн сайжруулах мөн хэрхэн устгаж болох тухай товчхон бичих гэж оролдлоо. Ямартай ч хүмүүсийн хэлсэн үгийг чадан ядан тогтоосон нь энэ байлаа. За одоо өөрийн бодлыг жаахан сийрүүлэхээр шийдлээ.Хүн бүрээс энерги цацарч байдаг гээд эхний лам хэлчихлээ. Хүн сэтгэлийн ариуслыг олохын хирээр дотоод энергийн цацрах хүрээ өргөснө гэж ойлголоо.Тэгвэл энд нэг зүйлийг би анзаарч эхэлж байна л даа. Буддаг гэгээрч дуусах үед түүний толгойноос гэрэл цацарч харагдсан гэж бичигдсэн байдаг шүү дээ.

.

Үүнтэй зэрэгцэн Есүс бас цовдолж алуулаад эргэн амь орж итгэн дагагчиддаа дахин харагдахад түүний толгойноос бас л гэрэл цацарч харагдсан гэгддэг.Үүгээрээ юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл шашин хамааралгүйгээр хүмүүс дотоод энерги бол хүнээс гарч буй гэрэл гээд маш эрт хэлчихжээ. Нэгэнт хүнд харагддаг л гэрэл байсан юм бол фотонуудын урсгал байж таараа. Өөрөөр хэлбэл цах.соронзон долгион.Дээр дурьдсан дотоод ариусал, хүнлэг энэрэнгүй болох

.

тусам дотоод энерги, био цахилгааны долгионы хүрээ өсөн тэлж магад ихэр дотоод энергийн фотонууд ихэрээ олж хамтран мэдрэлцэх чадвартай болдог юм болов уу гэж бодлоо. Өөрөөр хэлбэл бясалгал хийсэн хүн бусдын зовлон шаналал баяр баяслыг сэтгэлийн гүнээс мэдэрч зовлонт нэгэнтэй хамд сэтгэлээр зовж өрөвдөж өршөөж байдаг боловуу гэж бодно. Нөхөд та юу гэж бодном? BIZNETWORK.MN Ж. Бат-Оргил

.

.

АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!