Uncategorized

Толгой өвдөхөд Самар амтагдсан энэхүү сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм

ХУШ МОДНЫ САМРЫН ГАЙХАМШИГ ;
Би энэхүү эмчилгээг биеэр мэдэрч үр дүнг нь үзэж байгаа тул та нартайгаа хуваалцъя ! Өнгөрсөн зун Эрдэнэт хотод нэгэн ачтай буянтай эмнэлэгт ээжийгээ сахиж байхдаа, судас барьж бүх оношийг үнэн зөв хэлдэг залуухан сайхан бүсгүй ,мундаг эмчээс энэхүү зөвлөгөөг авсан юм. Ер нь миний толгой өвдөхөөрөө маш хүчтэй өвддөг л дөө. Өвчин намдаах эмийг бол уух бус иддэг байлаа. Энэ бол маш олон хүнд байдаг тархины судасны нарийсал. Би багаасаа малгай өмсөх дургүй байсан нэг том шалтгаан юм. Эрс тэс уур амьсгалтай манайх шиг оронд малгай өмсөж сурах нь чухал болохыг хожим л ухаарч сууна. Өвчин болгон олон шалтгаанаас үүсдэг гэдгийг бид мэднэ. Тархины хавдартай гэх мэт хүнд өвчтэй бол учир мэдэх мэргэжлийн хүнд заавал үзүүлж байж уух хэрэгтэй шүү. Энэхүү эмчилгээг хийхийн тулд: •1 кг самар ястай нь бяцалж / бүр миксердэж нунтаглахгүй архи нь дараа нь шүүгдэхгүй болчихно/ болж өгвөл 10 сард самрын шим чөмгөндөө орсон үед байвал сайн.Хуучин самар сайн гардаггүй. •1 литр 40% цагаан ар6хинд хольж, 21 хоног харанхуй газар шилэн саванд сайтар таглаж дарна. 21 хоногийн дараа сайтар шахаж шүүж авахад /маарал эсвэл шүүс шахагчаар шахаад/ 350-400гр хиртэй самрын тос хөвсөн хүрэн бор өнгийн өтгөн бэлдмэл эм маань бэлэн болно. За тэгээд дунд нь таслахгүй тэвчээртэй тууштай уух нь хамгийн чухал шүү. Өдөрт 15-20 граммаар хоолны дараа өдрийн 3 удаа ууна. Жич: Мэдээж хөхүүл ,жирэмсэн , спиртийн харшилтай хүн дэмий биз дээ. Эмчилгээнд хэрэглэж байгаа болохоор сайн чанартай архи сонгоорой. Учир муухан спирттэй ар6хи спирт илүү үнэртэж амтагддаг юм байна лээ. Харин сайн арх6иар дарах үед спирт амтагдахгүй самар илүү үнэртэж амтагддаг юм шүү! Харин би өглөө оройдоо хоолны дараа 20 гр уудаг.( Өдрийн цагт гадуур ажилтай үед мартана эсвэл гаргаад уух боломжгүй санагдсан Харин гэртээ бол ОК.) Хамгийн чухал нь таслахгүй мартахгүй ууж байж үр дүнтэй шүү! Эхний эмчилгээний үед хууч хөдөлж толгой өвдөж хэд хоносон харин тэр нь уг үндсийг нь эмчилж байгаа нь юм билээ. Түүнээс хойш ямар ч хүнд үе яаж ч ядарсан ахиж толгойн эм уухаа больсон доо. Мэдээж ханиад гэх мэтчилэн өвчин тусуул өвдөж л таарна л даа. Ид шидтэй мэт ойлгож болохгүй шүү. Намайг 3 сардаа нэг удаа энэхүү эмчилгээг хийж бай гэсэн. Гэвч би 2 сард нэг уусан. Одоогоор би 4 курс уусан. Самар амтагдсан энэхүү сархдыг хамгийн үнэтэй дарсаар ч зүйрлэхгүй мэт санагдсан юм. За та нарын хэрэгтэй нэгэнд нь хэрэг болох байх гээд бичлээ. Гэгээн оюундаа хэрэгтэйг нь тунгаан биз дээ.. Цөөхөн Монголчууд бид эрүүл энх урт удаан наслах болтугай !

Сонгино, сармисыг хоол хүнсэндээ хэрэглэхдээ заавал АНХААРАХ зүйл… Бидний өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэдэг сонгино, сармис хоёр таныг хорт хавдраас хамгаалж байдгийг мэдэх үү. Яагаад гэвэл сонгино, сармисны бүтцэд хүний биед хэрэгэй био идэвхит бодисууд их хэмжээгээр агуулагддаг учраас тэр. Тиймээс ч хоол зүйчид энэ хоёр ногоог өдөр тутмын хоол хүнсэндээ түлхүү хэрэглэхийг санал болгож байна. Ингэхдээ сонгиныг ч, сармисыг ч ялгаагүй аль алиныг нь болж өгвөл шарж, хайрч, хуурч биш, харин байгаль дээрх түүхий байдлаар нь хэрэглэхийг мэргэжлийн хүмүүс зөвлөх болжээ.Хятадын эрүүл мэндийн үндэсний их сургуулийн харьяа Улсын I төв эмнэлгийн эрдэмтэн багш нар хэд хэдэн удаагийн судалгаа шинжилгээний ажил хийсний эцэст өдөр тутам сонгино, сармисыг хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг хүмүүст хорт хавдрын анхан шатны шинж тэмдэг маш бага хэмжээгээр илэрдэг болохыг баталсан аж. Энэ нь тэдгээр хүмүүст хорт хавдар илэрсэн ч өвчнийх нь тархалт, цар хүрээ сонгино, сармис хэрэглэдэггүй хүмүүсийнхээс хамаагүй бага байсан гэсэн үг юм. Үүнээс гадна дээрх хоёр ногоог их хэмжээгээр хэрэглэдэг мөртлөө анхан шатны хорт хавдар туссан өвчтөнүүд эмчилгээ авах нь илүү хурдан, эрчимтэй байсан нь хятад эрдэмтдийг өөрсдийн судалгаанд бат итгэлтэй болоход түлхэц үзүүлсэн гэнэ. Нанхиад эрдэмтэд хамгийн сүүлд ийм судалгаа хийсэн бол тэдний мэргэжил нэгт америк эрдэмтэд нэрс жимсний ач тусыг судалж, тогтоожээ. Америкчуудын баталж буйгаар нэрсийг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэснээр зүрхний шигдээс өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой юм байна. Зөвхөн АНУ-д гэхэд насанд хүрсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний шигдээст өртөх магадлалтай гэж үздэг. Энэ нь америкчууд эрүүл мэнддээ анхаардаггүйдээ биш, зүгээр л зүрхний шигдээсийн магадлал ийм өндөр хувьтай байдаг гэсэн үг юм. Тэгвэл тус улсын Эрүүл мэндийн үндэсний төвийн судлаачдын тогтоосноор байгаль дээр зэрлэгээр ургадаг нэрсийг өдөр тутам идсэнээр зүрхний шигдээс болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой аж. Учир нь энэ жимс хүний зүрхний артерийн судасны цусан хангамжийг нэмэгдүүлж, тогтмол цусны эргэлттэй байлгаж чаддаг ид шидтэй гэнэ. Ингэхийн тулд хамгийн гол нь нэрсийг өдөр бүр тогтмол ямар нэгэн байдлаар хоол хүнсэндээ хэрэглэх хэрэгтэй. Хэрэв дангаар нь идэж чадахгүй бол чанамал болгоод талхан дээр түрхэж идэх буюу усанд уусгаад цай болгоод уусан ч болно хэмээн тус төвийн эрдэмтэд зөвлөж байна. Нэрсэнд антиоксидантын нэгдэл бүхий полифенолууд их хэмжээгээр агуулагддаг учраас бидний зүрхэнд ийм сайн үйлчилгээг үзүүлж чаддаг АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!