Uncategorized

Нарны мөргөл 108-г та 3 төрлийн хэмнэлээр хийж болно.

Нарны мөргөл 108-г та 3 төрлийн хэмнэлээр хийж болно.
#Удаан хэмнэл: Уян хатан чанарыг сайжруулна. #Дундаж хэмнэл: Булчинг жигд ачааллуулна. #Хурдан хэмнэл: Хамгийн сайн кардио дасгал болох ба илүүдэл жин эрчимтэй хасагдана. Нарны мөргөл хийхэд хүний бүх эд эс булчин шөрмөс хөдөлгөөнд орж уян налархай болгодог. Бие хөнгөрч жин хасагдан үе мөчний хөдөлгөөнийг сэргээж өгдөгөөрөө давуу талтай. Хүний биед байх 72000 судал, суваг, 600 орчим булчин, 200 орчим ясыг хөдөлгөөнд оруулж эдгээрийг холбосон үе холбоос, шөрмөсийг хөдөлгөөнд оруулдагаараа онцлогтой. Хийхэд хэцүү биш 3 хэмнэлээр /удаан, дунд, хурдан/ хийдэг. Хэдэн тойрог хийсний дараа бүх биеийн хөлс гарч, аяндаа дасгал өөрөө хийгдэх мэт өд шиг хөнгөн болдог. Бие махбодь өөрчлөгдөн хувирч 5 махбодь тэнцвэржин, 5 цул эрхтний үйл ажиллагаа сайжирдаг. Оршихуйгаа мэдрэн өөрийгөө нээх, бие сэтгэл оюун санааг бүхэлд нь хамарсан цогц дасгал юм.Нарны мөргөлийг 108 удаа хийхэд бие эрүүлжин, ухаан хурц болж, цовоо сэргэлэн болдог.
Эх сурвалж: @Эрүүл мэнд
Хүн эцгээсээ дээш гурван үеэ мэдэж явбал тэнгэртэй явдаг. Харин эхээсээ дээш гурван үеэ мэдэж явбал заяатай явдаг хэмээн ярих энэ хүнийг О.Пунцагцэрэн гэдэг. Тэрбээр Монголын сүнс судлалын ухааны академич, Зурхайн хүрээний зурхайч хүн. -Сүнс судлалын ухааны академич хүнтэй уулзаж байгаа болохоор эхнийхээ асуултыг сүнсний талаар эхэлье гэж бодлоо. Сүнс гэдэг зүйл хүний биед оршин байж байгаад таалал төгсөхөд гарч явдаг гэдэг. Энэ талаар эхлээд сонирхуулахгүй юу? -Сүнс гэдэг нь хүний биед оршин тогтнодог энерги юм. Ер нь хүний сүнс өдөрт долоогоос найман удаа биенээсээ гарч хаашаа ч юм аялдаг. Сүнсний аялал зүүд болж хүнд ирдэг учиртай. Тийм ч учраас үүрээр зүүдэлсэн зүүд биелдэг гэж ярьдаг. Сүнс биенээс гарч аялдаг гэдгийг батлах бас нэгэн жишээ байдаг юм. Хүмүүс урьд өмнө очиж үзэж байгаагүй газар очоод өмнө нь харж байсан шиг санагдчихлаа гэж ярьдаг даа. Тэр нь өөрөөс нь өмнө сүнс нь аялчихсан гэсэн үг байхгүй юу. Хүн нас барлаа гэхэд тухайн хүнээс өмнө сүнс нь дээд тэнгэр лүү явчихдаг. Уг нь 106 цагийн дараа ч гэсэн бие нь амьдрах чадвартай байгаад сүнс, сүлд нь эвдрээгүй бол сүнс буцаад эзэндээ орж амьдрах чадвартай. Зарим лам нар сүлдийг нь дуудна гэж яриад байдаг. Угтаа бол сүнс, сүлд хоёр ялгаатай. Сүлд нь явчихвал хүн амьд байна гэсэн ойлголт байхгүй. Сүлд нь байхгүй бол шууд үхдэг. Харин сүнс байнга орж гарч байдаг гэж би түрүүнд хэлсэн. Гэхдээ сүнс бас хаа хамаагүй орон зайгүй явчихдаггүй. Дээд оюун ухааны төв буюу бидний ярьдгаар Атланикийн том орчинд очоод цөм болж бидний оюун ухаанд нөлөөлж чаддаг. Түүнээс бид авралынхаа одыг гуйх хэрэгтэй юм. Авралын од гэдэг маань эцэг өвгөдийнхөө сүнс байгаа газрыг хэлээд байгаа юм л даа. Лам бурхантайгаа, бөө тэнгэртэйгээ яриад дунд нь жирийн хүмүүс хэнтэй ярихаа мэдэхгүй үлдэж байгаа биз. Тэгэхээр тэд миний яриад байгаа авралын одтойгоо ярих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө өвөг дээдэстэй.Тэгээд ч хүн эцгээсээ дээш гурван үеэ мэдэж байвал тэнгэрлэг явдаг. Эхээсээ дээшхи гурван үеэ мэдвэл заяатай явдаг гэж ярьдаг юм. Ер нь өөрөөсөө дээшхи есөн үеэ мэдэж байх хэрэгтэй. Тэд л бидний оюун ухаанд цэнэг өгдөг. Сүнстэй холбогдуулан бас нэг юм ярихад хүн амьд оршихуйг шүтэж байж хийсвэр ойлголтоос хагацдаг. Тэгж байж хүний сүнс байх ёстой газраа байрладаг. Ерөөсөө хүн өглөөний ургах наран, шинийн 15-ны болон 25-ны сарыг байнга харж байх хэрэгтэй. Яагаад гэхээр шинийн 15-ны сар хүний эрүүл мэндийг сайжруулдаг байхад 25-ны сар бүх муу энергийг зайлуулдаг ид шидтэй. Шинийн гуравны сараас олз омог дуудвал мөнгөтэй болдог. Энэ бүгд сүнстэй холбоотой. Өөрөөр хэлбэл сүнс биднийг удирдаж байдаг. Бас сүнсийг яаж үнэлэхээс тухайн хүний заяа төөрөг шалтгаална.Сүнсийг үнэлэх гэнээ? -Тиймээ. Сүнсээ үнэлж байх хэрэгтэй. Сүүлийн үед хүмүүс гоё сайхан болох гээд л бие эрхтнээ мэс заслын аргаар өөрчилж байна шүү дээ. Зарим нь турах гээд л элдвийн эм бэлдмэл хэрэглэж байна. Чиний энэ үйлдлүүд сүнсэнд чинь огтхон ч таалагддаггүй. Хэдийчинээ их өөрчлөлт хийлгэж байна төдийчинээ л чи сүнсэндээ таалагдахгүй болно гэсэн үг. -Сүнсэндээ таалагдахгүй болно гэж байдаг хэрэг үү? -Байлгүй яахав. Сүнсэндээ таалагдахгүй болохоор тухайн хүний ажил үйлс бүтэмжгүй болохоос эхлээд л амьдралд нь өөрчлөлт ордог. Майкл Жексоныг хар л даа. Хэчнээн олон гоо сайхны мэс засал хийлгэсэн хүн билээ. Уг нь түүнийг 100 насална гэсэн байсан шүү дээ. Гэтэл насныхаа тоог гүйцээж чадалгүй нас бараа биз дээ. Энэ чинь сүнс нь таалахгүй болсны л илрэл. Хүн өөрийн журмынхаа эсрэг хандах нь ийм хор хөнөөлтэй байгаа юм.Та зурхайч хүн. Сүүлийн үед хүмүүс зурхайчид их хандах болсон. Ер нь зурхай хүний амьдралд ямар ач холбогдолтой вэ? -Зурхай гэдэг бол зур дараа нь хайж ол гэсэн үг л дээ. Үүнийг бид нар зохиогоогүй. Орчлонг өөрчилж байсан агуу юмыг мэдэрч байсан хүмүүс зохиосон. Зурхай гэдэг маань тухайн хүний ирээдүйг хэлж өгөхийг л хэлээд байгаа юм. Яаж явбал зүйтэй вэ, муу юм тохиолдлоо гэхэд тэрнээс яаж гарах вэ гэдэг арга замыг зааж өгч байгаа зүйл. Хүмүүс зурхайтай ном сэтгүүл харчихаад лам дээр очиж засал хийлгэдэг. Угтаа бол лам хүний уншлагаар энэ бүгд шийдэгдэхгүй. Хувь хүн өөрөө л шийдэх учиртай юм. Сүнстэйгээ бид зөв харьцаж чадвал тэр бидэнд тусламж үзүүлж тухайн үйл явдалд чинь нөлөөлж чадна. Тэгээд ч бид өглөө эртхэн босоод цэлмэг тэнгэрээ харчихаж чадахгүй байна. Уг нь цэлмэг тэнгэрээ өглөө бүр харж байвал өөрийгөө цэвэрлэчихэж байгаа юм. Ургах наранг ч гэсэн харж байх хэрэгтэй. За бүр болохгүй бол өрөөндөө лаа асааж байх хэрэгтэй. -Яах гэж? -Муу энерги шатдаг байхгүй юу. Үүнтэй адил өглөө бүр ургах наранг харчихвал муу энерги чинь шатна гэсэн үг. Бас зулыг харж байх нь зүйтэй. Зул асаасан шүдэнзнээс өөрийнхөө энергийг харчихаж ч болно. Шүдэнзний толгой чиний энергийг хэлээд л өгнө. Сайн энергитэй байвал шүдэнз өөр лүү чинь тахийх ёстой.Та түрүүнд сүнстэйгээ ярих хэрэгтэй гэсэн. Яаж ярих юм бэ? -Чиний дээд үеийн сүнс бол дээд оюун ухааны хүчний түвшний төвд байгаа шүү дээ. Ерөөсөө дээд язгуурынхаа гурван үеийг мэддэг байх юм бол өвгөдийнхөө сүнстэй шууд харьцаж чадна. Би түрүүнд хэлсэн шүү дээ. Ааваасаа дээш гурван үеэ мэддэг хүн тэнгэртэй явдаг, ээжээсээ дээш гурван үеэ мэддэг хүн заяатай явдаг гэж. Тэгэхээр тэнгэрлэг хүнтэйгээ харьцах газар бол эрүүл саруул тэнгэрлэг орчин байх ёстой. Эцэг өвгөдийнхөө сүнстэй ярих газрыг л хэлээд байна шүү дээ, би. Хүмүүс ханш нээгдэхээр бурхан болоочийнхоо газар дээр очдог. Энэ бол хамгийн буруу. Хамгийн ариун нандин газар л сүнс ирдэг. Бохир шуугиантай газар сүнс ирдэггүй. Овоо толгод байж болно. Хүн сүнстэйгээ харьцахын тулд дээд мөнх тэнгэрээ шүтэж байх хэрэгтэй,тэтгэгддэг юм. Дэргэдэх Этүгэн эх болон газар нутгаа шүтэж байж тэжээгддэг учиртай. Сайн сайхан явахын тулд л сүнс сүлд сүлэлдэнэ. Үүнтэй холбогдуулаад бас нэг юм хэлчихэд хүмүүс хийморийн дарцаг хийсгээд уул овоон дээр тавьдаг даа. Тэр хийморийн дарцгаа хамгаалах гээд гадуур нь уут углаад байдаг. Уут уг нь хэрэггүй юм. Яагаад гэхээр хийморийн дарцаг аль болох хурдан хугацаанд огторгуйд шингэж байна, тэр хэрээр чи хийморьтой явах учиртай. -Сүнс гэдэг нь хүний биед оршин тогтнодог энерги юм. Ер нь хүний сүнс өдөрт долоогоос найман удаа биенээсээ гарч хаашаа ч юм аялдаг. Сүнсний аялал зүүд болж хүнд ирдэг учиртай. Тийм ч учраас үүрээр зүүдэлсэн зүүд биелдэг гэж ярьдаг. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!