Uncategorized

ЭЦЭГ ЭХЭЭ ЗУЛГААГСАД – Манай телевизүүд ч гэсэн оруулж ирээд орчуулж тавиасай билээ

«ЭЦЭГ ЭХЭЭ ЗУЛГААГСАД»Япон, Солонгос зэрэг Азийн хөгжингүй улс орнуудад «Эцэг эхээ зулгаагсад» хэмээх айхтар нийгмийн үзэгдэл газар аваад байгаа тухай тус орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сэтгэл түгшингүй бичдэг л дээ.Японд л гэхэд «Эцэг эхээ зулгаагсдын» тоо 6 сая 500 мянга байдаг бол Солонгост 2-3 сая байдаг гэсэн багцаа таамаг тоо байдаг гэнэ. Тэд ажил хийж амьдрах чадваргүй, залхуучууд болохоор гэр бүл зохиож үр хүүхэд төрүүлж өсгөнө гэсэн ойлголт байхгүй. Гэртээ эцэг эхээрээ тэжээлгээд гадуур ч гарахгүй гар утас, компьютер тоглон хорвоогийн шар наран бор хоногийг өнгөрөөх нь олонтоо байдаг ажээ. Тийм хүмүүс нийгэмшиж, хүнтэй харьцах чадвараа алдсан байх нь ойлгомжтой.Доорхи зурган дээр байгаа 70 настай Маэда Ёшихиса нэрт өвгөний талаар бэлтгэсэн нэвтрүүлэг Японоос гадна цөөнгүй улс оронд орчуулагдан нэвтэрсэн байдаг. Манай телевизүүд ч гэсэн оруулж ирээд орчуулж тавиасай билээ. Зурагны гарчган дээр “Би эцэг эхийн өвлүүлсэн хөрөнгө дуусах үед амиа хорлох бодолтой байгаа.” гэж бичсэн байна. Япон Солонгосын «Эцэг эхээ зулгаагсдын» дийлэнх нь хангалуун чинээлэг, тэр ч байтугай баян айлын эрх хүүхдүүд байх нь олонтоо байдаг ажээ. Маэда Ёшихисагийн тухайд эцэг эх нь Токио хотын баячуудын дүүрэгт амьдардаг байсан бөгөөд тэр өнөө хэр эцэг эхээс өвлүүлсэн байшиндаа амьдарсаар байгаа хэдий ч олон арван жил хогоо цэвэрлэлгүй байсаар сурвалжлах багийнхан түүнд туслан хогноос нь салгахад гэрээс нь 1 тонн гаруй ахуйн хог гарсан гэхээр хичнээн арчаагүй, залхуу амьдардаг нэгэн болох нь ойлгомжтой. Цэвэр бохир усны мөнгөө төлдөггүй байсаар хаалгачихсан тул бохирын асуудлыг гадаа хашаан дотроо шийддэг болохоор үнэр танар ямар байх нь ойлгомжтой. Одоо зөвхөн хямд үнэтэй бэлэн хоолоор амьдардаг бөгөөд үлдсэн мөнгө нь тийм байдалтай 6-7 жил амьдрахад хүрэлцээтэй гэнэ.Япон улс хүн амын төрөлт хасах хувь руу ороод удаж байгаа, хөгшрөлтийн асуудал ноцтойн сацуу, «Эцэг эхээ зулгаагсдын» тоо ийнхүү өссөн нь нийгмийн маш том айхтар хор уршиг удаж таарна. Бас л нэг жар гаруй насны «Эцэг эхээ зулгаагч» төрүүлж өсгөсөн ачтан буурлуудаа өөд болчихоод байхад 7 жилийн турш оршуулалгүй цогцсыг нь гэртээ хадгалсаны цаад учрыг та бүхэн гадарлаж байгаа буй за. Тэр хоёр талийгаачийн тэтгэврийг завшин амьдрах гэсэн хэрэг байж таарна.Ийм асуудал зөвхөн Япон, Солонгосоор зогсохгүй бусад улсуудад ч байдаг бөгөөд Бельги улсад байхдаа ээжийгээ өөд болсныг нуун дарагдуулж хашаан дотроо булчихаад тэтгэврийн мөнгийг нь завшин амьдарч байсан нэг хүүхний тухай нэвтрүүлгийг үзэж байсан. Хууль журам чанга улс болохоор тэр ачлалгүй хүүхнийг 5 жилийн хугацаатай шоронд хорихоор шийтгэж байсан нь тодхон санагдаж байна.Манайд ч гэсэн хүүхэд залуусын дэлгэцийн асуудал ноцтой байдалд хүрч, сургуульд сурах чадваргүй хэмээн хасагдаж байгаа хүүхдийн тоо цөөн бус байгаа нь дээр дурьдсан нийгмийн ноцтой үзэгдэлд халтиран орох вий гэдгээс сэрэмжлүүлэхийн үүднээс энэ бичлэгийг тэрлэв. “Манай 4-р ангийн хүү сургуульд явахаа болиод өглөө сэрээд орноосоо босолгүй гар утасаа үзээд хэвтчих юм. Өдөр осолгүй нэг жаахан юм идсэн болоод орондоо буцаж ороод утсаа маажаастай. Тэгээд шөнө болохоор унтаад өглөө бас л нөгөө байдал давтагдана. Үүнийг яах вэ?” гэж нэг ээж над руу хандаж байсан. Би хариуд нь «Мэдэхгүй.» гэж ганцхан үгээр хариулсаны цаана их л арга тасарсан харууссан өнгө аяс байсныг нуух юун. Тэр учир мэдэхгүй хүүхдийг өрөвдөх үү? Тийм байдалд үр хүүхдээ оруулчихаад байгаа эцэг эхийн арчаагүй байдлыг өрөвдөх үү? Нэг л гунилтай харуусангуй бодол сэтгэлд нэлээд удаан хургаж билээ. Энэ асуудлыг төр засгийн зүгээс онцгой анхаарахгүй бол бид 3-хан саяулаа. Улс орны маань хүчин чадал дорой буурай. Манайд 3-6 сая биш, ердөө 100 мянган дээр өгүүлсэн «Эцэг эхээ зулгаагсад» буй болчих бөгөөс улс үндэстний оршин тогтнолд том аюул занал болж мэдэх юм шүү. Энэ асуудлын ноцтой хор уршгийг дээр доргүй хатуу санаж, урьдчилан сэргийлцгээх юмсан даа!Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!