Uncategorized

ТАРХИНЫ ЭД ЭСИЙГ ГЭМТЭЭДЭГ 10 БУРУУ ЗУРШИЛ ЗААВАЛ УНШААРАЙ

Өглөөний цай уухгүй байх: Өглөөний цайгаа уухгүй байх нь цусан дахь глюкозын/сахар/ хэмжээг бууруулдаг. Энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэх ба цаашлаад тархины үйл ажиллагааны доройтолд хүргэж болох юм.Хэтрүүлэн идэх: Энэ нь тархины судсуудыг хатууруулдаг ба ингэснээр оюун ухаан муудна.Та мхи татах: Та мхи татах нь тархийг жижигрүүлэн агшаадаг ба Алцхеймерийн буюу “мартамхай” өвчинд ч хүргэж болно.Чихэртэй зүйл их хэрэглэх: Чихэрлэг зүйл хэтрүүлэн хэрэглэх нь уураг тэжээлийн шингээлтийг доголдуулдаг ба тархины тэжээлийн дутагдал болон тархины хөгжлийг сааруулдаг.Агаарын бохирдол: Тархи бол бидний амьсгалж буй хүчилтөрөгчийн хамгийн их хувийг хэрэглэдэг эрхтэн юм. Бохирдсон агаараар амьсгалах нь тархины хүчилтөрөгчийн хангамжийг бууруулж, тархины үйл ажиллагаа алдагдахад хүргэнэ.Нойрны дутагдал: Нойрсолт нь тархийг амраадаг. Удаан хугацааны нойргүйдэл нь тархины мэдрэлийн эсүүдийн ү хлийг түргэсгэдэг. Толгойгоо бүтээж унтах: Унтахдаа толгой дээгүүрээ юм нөмрөх гэх мэт толгойгоо бүтээж унтах нь нүүрсхүчлийн хийний төвлөрөлийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийн төвлөрөлийг бууруулснаар тархины хүчилтөрөгчийн хангамжийн дутагдалд хүргэх ба тархийг гэмтээх нөлөө үзүүлдэг.Өвчтэй байхдаа ажиллах эсвэл сурах: Өвдсөн байхдаа ажил, сургуульдаа явах нь тархины үйл ажиллагааг бууруулж гэмтээх нөлөө үзүүлнэ.Бага бодох: Та ямар нэг зүйлийг бодох нь тархийг хөгжүүлэх хамгийн сайн дасгал болдог ба ямарваа нэг зүйлийн талаар бодохгүй байх, бодохоо багасгах нь тархийг агшааж, хатингаршилд хүргэдэг. Ховор ярих: Оюунлаг, ухаалаг харилцан яриа нь тархины үйл ажиллагааг дэмждэг.Тархийг олон хэлбэрээр ангилж үздэг. Бүтэц, хөгжилөөр нь их тархи, telen¬cephalon, завсрын тархи, diencephalon, дунд тархи, mesencephalon, арын тархи, rhombencephalon, үүнийг дотор нь жинхэнэ арын тархи, metencephalon, уртавтар тархи, myelencephalon гэж хоёр хуваагаад бүгд таван хэсэг болгон авч үздэг. Тархины физиологи мэдрэлийн эмгэг судлалын талын зарим ойлголтыг ойлгоход дөхмийг нь харгалзаад их тархи, cerebrum, бага тархи, cerebellum, тархины багана, truncus cerebri гэж гурав ангилдаг.Хүний тархи толгой ясны дотор байх учир түүний дээд тал нь гавлын дотор талын хэлбэртэй байна. Хүний тархины жин нь дунджаар 1830 г бөгөөд эр эмийн ялгаа 100г-аас хэтэрдэггүй юм. Тархины хүндийн жинг биеийн жинд харьцуулж үзвэл хүн дэлхий дээрх хамгийн том тархитай амьтан юм. Их тархины дээд гадаргуу буюу орой нь бөмбөрцөг хэлбэртэй учир spheria, бөмбөлөг гэж нэрлэсзн бөгөөд тэрээр голын сагитталь гүн ховил-fissura longitudi-nalis cerebri-гээр баруун ба зүүн хоёр хагас бөмбөлөг-hemispherii dextrum et sinistrum болон хуваагдана.Их тархины баруун, зүүн хоёр хагас бөмбөлөг нь тархины их холбоос-эвэрлэг бие, corpus callosum ба түүний дэргэдэх бусад холбоосуудаар холбогдоно. Бага тархи нь их тархинаасаа хөндлөн ховил-fissura transversa cerebri-гээр тусгаарлагдах бөгөөд толгой ясны суурь хэсгийн хойт хонхор-fossa cranii pos-terior-т оршино. Үүнээс бусад тархины голоо дагаж байгаа хэсэг нь түүний багана-truncus cerebri юм.Тархины доод суурь-basis cerebri, хавтгайвтар бөгөөд энэ талаас зөвхөн их, бага тархины доод тал болон тархины гол багана бүтнээрээ болон тархины 12 хос мэдрэлийн ёзоорууд харагдана. Хэрвээ бид суурийн өмнө хэсгээс эхэлбэл: Дух магнайн хэсгийн доод гадаргуу дээр үнэрийн бүлцуу, bulbi olfactorii байх бөгөөд түүнд хамрын хөндийн үнэрийн хэсгээс гарсан үнэрийн мэдрэлийн утаслаг ширхгүүд-fili olfactoria самалдаг ясны, шүүрсэм ялтас, lamina cribrosa-raap гавлын хөндийд ордог.Энэ нь цааш төв рүүгээ явсан зам-tractus olfactorius болон үргэлжилж хоёр салан гурвалжин, trigonum olfactorium үүсгэн төгсөнө. Эдгээр нь бүгд тархины I хос мэдрэл-n.olfactorius-ын бүрдэл бөгөөд trigonum olfactorium дээр олон нүхтэй талбар-substatia perforata an¬terior байдаг. Энэ нүхнүүдээр тархинд цусны судас орно. Хоёр талын энэ олон нүхт талбарын хооронд X маягийн хэлбэртэй харааны мэдрэлийн зөрлөг-chiasma opticum оршино.Харааны зөрлөгийн яг дор ард бор төвгөр tuber cinereum, түүний юүлүүр-infundibulum, түүний доод үзүүрт нь өнчин тархи-hypophysis cerebri дүүжлэгдэж байна. Өнчин тархи нь түрк эмээл дээр байрлана. Бор төвгөрийн арын хос цагаан овгорыг хөхлөг бие-corpora mamillaria гэнэ. Эдгээрийн хоёр талаар тархируу шигдэн орсон, хос бүдүүн цагаан багц нь тархины хөл-pedunculus cerebri бөгөөд түүний хооронд гарсан дөрвөлжин маягын хонхорыг fossa interpeduncularis гэнэ. Энэ хонхорын ёроолд олон нүхт бодис, substan¬tia perforata posterior байна.Тархины хөлийн дотно гадаргууд нүд хөдөлгөгч мэдрэл, n.oculomotorius (III хос мэдрэл) гардаг ховил-sulcus oculomotorius байрлана. Тархины хөлийн гадуур ар талаас нь ороож, буланцар мэдрэл – n.trochlearis (IY-хос мэдрэл) гарч ирнэ.Тархины хөлийн хойно тархины гүүр, pons артал руугаа бага тархины дунд хөлөөр pedunculus cerebellaris medius-ээр бага тархитай залгаж хөндлөн байрлана. Гүүр ба бага тархины энэ хөл хоёрын зааг болох газраас гурвалсан мэдрэл, n.trigeminus (Ү-хос) гарна. Гүүрний доор уртавтар тархи-medulla oblongata залгаж байрлана.Гүүр уртавтар тархины хоорондох хөндлөн ховилд төв шугамын хоёр хажуугаас холдуулагч мэдрэл, n.abducens (Yl-xoc) гарна. Түүний гадна хажуу талаас нүүрний мэдрэл, n.facialis (Yll-xoc), сонсгол-тэнцвэрийн мэдрэл, n.vestibulo cochlearis (Ylll-xoc) тус тус зэрэгцэн гарна. Уртавтар тархины өвөр талын голоор төв ховил-fissura mediana anterior байрлах ба үүний хоёр хажуугаар цац-pyramides (пирамидын зам явдаг тул ингэж нэрлэсэн) гэдэг хоёр гүвгэр харагдана. Түүний хоёр хажуу талаар sulcus lateralis anterior гэсэн ховилоор зааглагдсан олив, oliva (товх) гэдэг зууван овгор байна. Товх ба цацын хоорондоос хэлэн доорхи мэдрэл, n.hypoglossus (Xll-xoc), товхын араас хэл залгиурын мэдрэл, n.glossopharyngeus (IX хос) ба тэнэгч мэдрэл, n.vagus (X-xoc), түүний доорхиноос нэмэгдэл мэдрэл, n.accessorius (Xl-хос) түүний ёзоорууд тус тус гардаг. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!