Uncategorized

АНХААР: ДЭМБ-аас дараах хүнсийг ОНЦ АЮУЛТАЙ хэмээн хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. ШЭЙРЛЭЖ ТҮГЭЭГЭЭРЭЙ

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага хорт хавдар үүсгэх нөлөөтэй хүнсийг нэрлэсэн ба эдгээрийн хэрэглээг аль болох багасгах, боломжтой бол бүрмөсөн хэрэглэхээ болихыг зөвлөсөн байдаг.

1.Нөөшилсөн (консерв) бүтээгдэхүүн Нөөшилсөн болон хуванцар саванд боловсруулсан, хадгалдаг хүнс нь аюултай хүнс юм. Ихэнх хүнсний сав нь бисфенол-А агуулдаг байна (BPA). Лабораторийн шинжилгээгээр бисфенол-А маш бага хэмжээгээр байсан ч хүний эрүүл мэнд, түүний үр удамд ихээхэн нөлөөлөх чадалтай гэдэг нь тогтоогдсон байдаг.

Ундааны сав, бүх төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүний төмөр сав нь энэхүү аюултай бодисыг агуулдаг байна.PC (поликарбонат),PVC (поливинилхлорид) зэрэг тэмдэг бүхий савнаас аль болох зайлсхийх хэрэгтэй юм шүү.Төмөр болон хуванцар савнаас татгалзаж керамик, шил, вааран сав хэрэглэх нь зөв бөгөөд хүүхдийн хоолны сав ч гэсэн шилэн байх хэрэгтэй.

2.Цэвэр цагаан сахaр.Үүнийг зүгээр ч нэг “цагаан үхэл” гэж нэрлээгүй билээ.Энэ нь хүний инсулинийг огцом нэмэгдүүлж хорт хавдрын эд эсийг тэжээдэг байна.Сахар ихээр хэрэглэх нь хорт хавдрын эд эсийг сэргээж өвчлөлийг хурдацтай тарах, газар авах нөхцлийг бүрдүүлнэ. Илүү аюулгүй хувилбар нь хүнсэндээ цэвэр зөгийн бал хэрэглэх, мөн агч модны сироп болон бусад Stévia төрлийн ургамлын ханд ашиглах явдал юм.

3.Дээд зэргийн гурил.Гурилыг цэвэрлэх явцад бүх л ашигтай зүйлсийг нь давхар үгүй хийдэг байна. Дараа нь химийн бодис ашиглан цагаан өнгөтэй болгодог нь харахад сайхан, тансаг болгох зориулалттай юм.

Өөрөөр хэлбэл жинхэнэ байгалийн бүтээгдэхүүн гэхэд ихээхэн хэцүү зүйл болдог билээ. Мөн цагаан гурилд гликемик индекс нь маш өндөр байна.Тиймээс энэ төрлийн гурил хэрэглэх нь инсулинийг ихэсгэх боловч биед хэрэгтэй тэжээллэг чанар бага гэсэн үг.

Нүүрс-ус нь биед ороод сахар болдог учир цагаан гурил орсон хүнс нь инсулиний өсөлтийг л нэмэгдүүлдэг байна. Ийм учраас аль болох бүхэл үрийн гурил хэрэглэж байх хэрэгтэй.Үгүйдээ л гэхэд ядаж цагаан гурилын хэрэглээгээ багасгаарай.

4.Улирлын бус цаг үеийн ургамал хэрэглэх Пестицид гэдэг бол хог ургамал, шавьж, ургамлын өвчинд зориулсан химийн бодис юм.Энэ хүний биед ч гэсэн маш их хор нөлөөтэй ба хорт хавдар, таргалалт, Паркинсоны өвчин, чихрийн шижин, үргүйдэл зэргийг бий болгоно.

Ямар нэг чанах, шарах, жигнэх зэрэг хоол боловсруулах үйл ажиллагааны явцад задарч алга болохгүй. Бууцай, алим, цоохор майлз, лийр, лооль, амтат чинжүү, төмсөнд их байх боловч бидний дуртай гүзээлзгэнэд хамгийн ихээр агуулагддаг билээ.

5.Шарсан мах Махыг халуунаар болгох үед гетероцикл амин хэмээх бодис ялгардаг байна.Түүхий махыг ил гал дээр шарах үед маш хүчтэй канцероген бий болно.Энэ бодис нь хорт хавдрын өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Шорлог зэрэг шарсан маханд дуртай хүмүүсийн түрүү булчирхайн хорт хавдар тусах магадлал 40% өндөр байдаг гэсэн тооцоо бий.

6.Давсалсан,даршилсан,утсан бүтээгдэхүүн 50 гр утсан хиам нь бүтэн хайрцаг тамхитай адил канцероген бодис биед өгдөг болохыг эрдэмтэд тогтоосон байдаг.

Нэг хайрцаг шпрот нь 60 хайрцаг тамхи! Утсан бүтээгдэхүүнийг өндөр хэмд боловсруулах явцад нитрат нь илүү аюултай нитрит болж өөрчлөгддөг байна. Махан, загасан, ногооны болон жимсний үйлдвэрийн аргаар даршилсан хүнс нь ихээхэн хэмжээний нитрат агуулдаг бөгөөд нитрозодиметиланилин (N-Нитрозо) болж хувирдаг байна.Энэ бодис бүх л төрлийн хорт хавдрын эрсдэлийг ихээхэн өндөр болгодог билээ.

7.Хөгцтэй хоол хүнс Хөгц, мөөгөнцөр бүхий хүнсэнд микро-хорт бодис агуулагддаг ба үүнийг чимээгүй үхэл хэмээн нэрлэдэг байна.Бага хэмжээгээр биед хуримтлагдан ходоодны, элэгний, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх эд эсийг бий болгоно.

7.Хөгцтэй хоол хүнс Хөгц, мөөгөнцөр бүхий хүнсэнд микро-хорт бодис агуулагддаг ба үүнийг чимээгүй үхэл хэмээн нэрлэдэг байна.Бага хэмжээгээр биед хуримтлагдан ходоодны, элэгний, бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх эд эсийг бий болгоно.

8.Хүнсний тос Үйлдвэрлэгч нар ургамлаас тос гаргаж авахдаа химийн бодис хэрэглэх төдийгүй химийн цэвэрлэгээ хийдэг байна.Дараа нь өнгө, үнэрт нөлөөлөх зорилгоор бүр ч их химийн бодис ашигладаг билээ.Бэлэн болсон ургамлын тосонд их хэмжээний өөхөн хүчил омега-6 байдаг бөгөөд орчин үеийн хүнд тохиолдож буй нэг бэрхшээл нь омега-6-ийн хэт их хэрэглээ юм.

Эдгээр бодис нь хүний эд эсийн бүтцэд өөрчлөлт оруулдаг нь тогтоогдсон билээ.Энэхүү хэрэглэж болохгүй хүнсний жагсаалт нь олон хүнийг гайхахад хүргэж болно.Дээрхээс харахад ер нь аюулгүй хүнс гэж үгүй гэмээр. Гэхдээ аз болоход бид канцероген бүтээгдэхүүнийг хамгийн бага хэмжээтэйгээр хэрэглэдэг болж болох билээ.

АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!