Uncategorized

М.МАНДАХ: СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГИЙН ҮЕД ХҮН ХЭТ ӨРӨВЧ, ЭМЗЭГ БОЛДОГ

Сэтгэл түгших эмгэг ямар шинж тэмдгээр илэрдэг, хэрхэн урьдчилан сэргийлж, эмчлэх тухай “Better Mind” нойргүйдэл сэтгэл заслын эмнэлгийн үүсгэн байгуулагч, сэтгэл засалч эмч М.Мандахтай ярилцлаа.Сэтгэл түгших эмгэг юунаас үүсдэг вэ?Сэтгэл түгших эмгэг нь архаг, олон жил хуримтлагдсан стрессийн шалтгаанаар үүсдэг. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал аливаад хэт санаа зовомтгой байдлыг хэлнэ. Ажил, амьдрал, эрүүл мэндэд ямар нэгэн асуудал тохиолдсон үед санаа зовж, сэтгэл түгших нь хэвийн сэтгэл түгшилт. Харин ажил, амьдрал дээр ямар нэгэн бодит асуудал байхгүй үед аяндаа, цаанаасаа санаа зовох, хамгийн муу, эрсдэлтэй хувилбарыг нь бодож санаа зовохыг сэтгэл түгшилт гэж ойлгож болно. “ЯАНА АА” ГЭХ БОДОЛ САЛАХГҮЙ БАЙХ НЬ СЭТГЭЛ ТҮГШИЛТИЙН ГОЛ ШИНЖ ТЭМДЭГ Сэтгэл түгших үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?Сэтгэл түгших үед илэрдэг сэтгэлийн болон биеийн зовууриуд байдаг. Сэтгэлийн зовуурь нь тухайн хүний сэтгэл дотор нэг л тайван бус, түгшүүртэй, айдастай, санаа зовинолтой байдаг. Яг юунд санаа зовоод байна вэ, юунаас айгаад байна вэ гэхэд тодорхой шалтгаан олдохгүй мөртлөө ажил дээрээ ч, гэртээ амарч байсан ч дотор нэг л түгшүүртэй, том асуудал болох гэж байгаа юм шиг, эсвэл нэг зүйл дутуу байгаа юм шиг мэдрэмж төрдөг.Мөн бодол санаанд өөрчлөлт гардаг. Өглөөнөөс орой унтах хүртэл бүх бодол санаа зовсон, сэтгэл түгшээсэн сөрөг бодлууд байдаг. Өнгөрсөн, одоо ирээдүйд чиглэсэн санаа зовсон бодлууд бодогдоно. Энэ олон бодлууд бүгд “Яана аа” гэдэг ч ямар ч шийдэл байдаггүй.Сэтгэл түгшилттэй, тайван бус үед эмзэг цочромтгой болдог. Энэ үед уурлахааргүй зүйлд уурладаг, өөрийн мэдэлгүй дотор бухимдал төрөх, амархан уйлдаг болох, амархан гомддог болно. Хэт өрөвч, эмзэг болно. Дуу чимээнд дургүй, олон хүнтэй газраас төвөгшөөдөг болно.ЗҮРХ ДЭЛСЭЖ БАЙГАА МЭТ МЭДРЭМЖ ТӨРДӨГ Сэтгэл түгших эмгэг нь бүхий л бие физиологид өөрчлөлт үүсгэдэг. Жишээлбэл, сэтгэл түгшилттэй, тайван биш үед бөөрний дээд булчирхайнаас стрессийн даавар буюу адерналин гэдэг даавар цусанд байх хэмжээнээсээ хэд дахин их ялгардаг. Адреналин нь бидний урвал мэдрэлийн хөврөл үүсгэдэг. Үүнтэй холбоотойгоор сэтгэл түгшилттэй байгаа хүний зүрх дэлсдэг. Зүрх дэлсэх үед зүрх өвдөж байна гээд зүрхний эмчид очдог. Яг зүрхний тийм өвчин гэх онош олдохгүй мөртлөө зүрх дэлсээд байдаг. Амьсгал бачуурах, дотор давчдах, артерийн даралт ихсэх, мөн хүзүү мөрөөр чилэх, гар салгалах, гарын алга, хөлийн ул, нуруугаар хөлрөх, ходоод гэдэс хямрах, ойрхон шээс хүрэх зэргээр сэтгэл түгшилтийн шалтгаантай зовууриуд үүсдэг. Сэтгэл түгшилттэй хүмүүс ихэвчлэн сэтгэл өвдлөө гэж мэддэггүй. Бие өвдлөө гээд хэсэг хугацаанд биеийн эмч нараар явдаг. Олон сар, жилийн эмчилгээ хийлгэсэн ч гол өвдсөн сэтгэл нь эмчлэгдэхгүй учраас үр дүн гардаггүй. Сэтгэл түгшилтийн үргэлжлэх хугацаа удаашрах тусам хөнгөнөөс хүнд шат руу шилжинэ. Ингэснээр ажлаа хэвийн үргэлжлүүлэхэд бэрхшээлтэй болно. Мөн гэр бүлийн харилцаанд асуудал гарч эхэлдэг.Сэтгэл түгших эмгэгийн ямар төрлүүд байна вэ?Сэтгэл түгших эмгэгт юунд санаа зовж байгаагаас шалтгаалан хэд хэдэн төрөл байдаг.Нэгдүгээрт, түгээмэл сэтгэл түгших эмгэг. Энэ нь санаа зовж болох бүх зүйлд санаа зовдог гэсэн үг. Өөртөө, үр хүүхдүүд, ажил, ирээдүй, өнгөрсөн, нийгэмд, өөрт хамааралгүй бусад хүмүүст зэрэг бүх зүйлд санаа зовдог.Хоёрдугаарт, өвчирхөг шинж гэж байдаг. Энэ нь сэтгэл түгших шинжээр илэрдэг эмгэг юм. Өөрийнхөө эрүүл мэндэд бүх анхаарлаа төвлөрүүлж, өөрийн эрүүл мэнддээ л санаа зовдог. Жишээлбэл, зүрхний бодит өвчин байхгүй байхад зүрх өвдөх вий, зүрхний шигдээстэй болох вий гэж боддог. Мөн тархинд ямар нэгэн өөрчлөлт байхгүй байхад цус харвах вий, хорт хавдартай болох вий, гэнэт үхвэл яана гэдэг айдас, түгшилттэй байдаг. Ингэснээр олон эмнэлэг, эмчид очиж, олон төрлийн шинжилгээ хийлгэж, хэдэн жилийг зөвхөн өөрийн эрүүл мэндэд анхаарч өнгөрүүлдэг.Гуравдугаарт, сэтгэл түгшилт насанд хүрэгчдээс гадна хүүхдүүдэд илрэх боломжтой. Хүүхдүүд том хүмүүсээс сэтгэлээ нээж ярих, юунд санаа зовж байгаагаа илэрхийлэхэд арай тааруу байдаг. Түүнтэй холбоотой хүүхдийн сэтгэл түгшилт биеийн хэлэмж, давтан хийж байгаа үйлдлүүдээр илэрдэг. Үүнд, хумсаа мэрэх, хувцасныхаа энгэрийг амандаа зуух, нүд нь завчлах, нүүрний арьс таталдах, гэнэт айх, цочиж сэрэх зэрэг шинжээр хүүхдийн сэтгэл түгших эмгэг илэрдэг. СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГИЙН ҮЕД ХҮНИЙ НҮДНИЙ ХАРЦ Ч ӨӨРЧЛӨГДДӨГ Сэтгэл түгших эмгэгтэй хүмүүс ямар арга хэмжээ авах вэ?Сэтгэл түгших эмгэг нь төрлөөсөө шалтгаалан хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван төвшинтэй.Хөнгөн төвшинтэй хүн дотроо санаа зовоод байгаа ч гадаад төрх, биеийн хэлэмжид санаа зовж байгаа нь илэрдэггүй. Энэ төрлийн сэтгэл түгшилт нь энгийн сэтгэл засал эмчилгээ, сэтгэл тайвшруулах, стресс тайлах аргуудаар дарагдах боломжтой.СЭТГЭЛ ТҮГШИХ ЭМГЭГИЙН ҮЕД “ALPHA STIM” АППАРАТЫН ЭМЧИЛГЭЭ ҮР ДҮНТЭЙ Дунд болон гүнзгий сэтгэл түгшилтийн үед хүний сэтгэлд тайван бус мэдрэмж төрнө. Нүдний харц, нүүрний хувирал, гарын хөдөлгөөн зэрэгт илэрдэг. Тухайн хүний хувийн амьдрал, ажил хөдөлмөр эрхлэх зэрэг нийгмийн харилцаанд тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлсөн байдаг. Энэ үед сэтгэл заслын эмчилгээг эмийн эмчилгээтэй хавсарч хийдэг. Эмийн эмчилгээ нь сэтгэл түгшилтийг дардаг, стрессийн эсрэг үйлдэлтэй эмүүд байдаг.Сүүлийн үед сэтгэл засах зорилгоор “Alpha Stim” аппаратын эмчилгээ хэрэглэдэг болсон.АСУУДАЛ БЭРХШЭЭЛЭЭ ДОТНЫ ХҮНТЭЙГЭЭ ХУВААЛЦАЖ СУРАХ ЧУХАЛ Сэтгэл түгших эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?Сэтгэл түгших эмгэг үүсгэж байгаа шалтгаан нь архаг, хуримтлагдсан стресс. Бид амьд байгаа тохиолдолд стрессээс хол, ангид байна гэж байхгүй. Өдөр тутамд таатай, таагүй ямар нэгэн байдлаар стресст өртдөг.Стрессийг хүмүүс хүнд, том зүйл гэж боддог. Гэтэл маш энгийн байдаг. Сэтгэлд таагүй, тухгүй мэдрэмж төрүүлж байгаа бүх зүйл стресс. Халуун наранд удаан байх, даарсан ч, хоол холдож, өлсөж цангасан ч, ажлын хамт олны дунд санал зөрөлдсөн ч стресс. Стресст өртөх нь тодорхой учраас зөв тайлж сурах нь сэтгэл түгшилтээс сэргийлэх хамгийн зөв бөгөөд энгийн арга юм.Стрессээ маш энгийн аргуудаар тайлж болдог. Үүнд, өдөрт 20-30 минут хөлсөө гаргасан идэвхтэй хөдөлгөөн хийх, сэтгэлд хэцүү байгаа, таагүй зүйлсээ өөрийнхөө итгэдэг, хайртай дотны хүнд ярьж хэвших. Мөн унтахаасаа өмнө 5-10 минут зарцуулаад, тухайн өдрийнхөө өөрт төрж байгаа мэдрэмжийг бичиж тэмдэглэвэл стресс тайлагдах боломжтой.Сэтгэл түгших эмгэгт цар тахал нөлөөлж байна уу? Цар тахлын өмнө болон дараа энэ эмгэгээр өвчлөх хүмүүсийн тоо ихэссэн үү?Дэлхий дахинд үргэлжилсэн цар тахлаас шалтгаалан сэтгэл түгших эмгэг болон нойргүйдлын тохиолдол ихэссэн. Олон улсад хийгдсэн судалгаануудаас харахад, ковидын нөлөөгөөр шинээр сэтгэл түгшилт үүсэхээс илүү суурь түгшимтгий, санаа зовомтгой, эргэлзэмтгий, архаг стрессттэй байсан хүмүүст сэтгэл түгшилт үүсгэх эрсдэлтэй байна гэсэн судалгаанууд гарсан.СОШИАЛ “ОД”-УУДЫГ ХАРЖ, ӨӨРИЙГӨӨ ГОЛОХ НЬ СЭТГЭЛД ТҮГШИХ ЭМГЭГТ ӨРТӨХӨД НӨЛӨӨЛДӨГ Сүүлийн үед сошиал платформуудыг их ашигладаг болсон. Энэ нь сэтгэл түгших эмгэгд нөлөөлдөг үү? Жишээлбэл, инстаграммын инфлүүсерүүдийг харж, өөрсдийгөө голох зэргээр энэ эмгэг үүсэх боломжтой юу?Сошиал медиа хөгжсөнтэй холбоотойгоор АНУ-д сонирхолтой судалгаа гарсан байна. Инстаграм, фэйсбүүкт олон дагагчтай од хүмүүсийг өсвөр насны хүүхдүүд харснаар тэр нь сэтгэл түгших, сэтгэлт гутралыг өдөөх хүчин зүйл болж байна гэсэн судалгаа гарсан байна.Сошиал медиа нь өсвөр насны хүүхдүүдэд илүү мэдрэг нөлөөлдөг. Учир нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэн бодох, дүгнэлт хийх чадвар хөгжиж гүйцээгүй байдаг. Тархины бор гадарга бидний сэтгэн бодох чадварыг хариуцдаг. Үүний хөгжил 25 насанд бүрэн төлжиж дуусдаг. Тэр хүртэл аливаа зүйлд насанд хүрэгчдийн сэтггэл зүйгээр хандахад учир дутагдалтай байдаг. Үүнтэй холбоотойгоор фэйсбүүк, инстаграмд олон дагагчтай хүмүүсийг үргэлж зураг, бичлэг шигээ байдаг гэсэн ойлголттой байдаг. Тиймээс өөрийн царай төрх, амьдралыг голох, ирээдүйд итгэх итгэл сулрах, өөртөө итгэлгүй болох, олон хүнтэй газарт байхдаа сандарч, түгшдэг болж байна гэсэн судалгаа бий.Бидний ойх дотны хүнд сэтгэл түгших эмгэгийн шинж тэмдэг илэрвэл бид хэрхэн дэм болох вэ? Ямар арга хэмжээ авах вэ?Хэрвээ таны ойр дотны хүн сэтгэл түгшилттэй, нэг зүйлд хэт санаа зовоод, сэтгэл нь тайван биш айдастай, санаа зовсон юм шиг мэдрэгдвэл хамгийн түрүүнд ярилцаж үзэх хэрэгтэй. Сэтгэл нь түгшиж, санааг нь зовоохоор бодит асуудал байна уу. Яг юу сэтгэлийг нь зовоож, түгшээж, хэцүү байна гэдгийг нь асуугаад, ярилцах хэрэгтэй. Тухайн асуудал нь бодит бол хоёулаа ярилцахад шийдэгдэх магадлалтай. Яг бодит тулсан асуудал байхгүй, юунд санаа зовоод, түгшээд байгаа нь мэдэгдэхгүй байвал хайртай, дотны хүндээ зөвлөөд, мэргэжлийн сэтгэлзүйч, сэтгэл засалч эмчид хандан, зөвөлгөө авч оношлуулаад сэтгэл түгшилтийнх нь төвшинг тодорхойлуулах хэрэгтэй.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!