Uncategorized

АРХАНГАЙ АЙМГИЙН ХАЛУУН, ХҮЙТЭН РАШААНУУДЫН ТАНИЛЦУУЛГА, МЭДЭЭЛЭЛ АВАХ УТАСНЫ ДУГААРУУД

Архангай аймагт хүний биед сайн амралт-сувиллын халуун, хүйтэн олон рашаан бий. Та энэ зун Архангай аймгийн аль рашаанд орохоо дараах танилцуулгаас хараарай.Цагаан сүмийн рашаан үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаана.Архангай аймгийн Хотонт сумын төвөөс 65км- т оршдог “Цагаан сүм-ийн рашаан нь 0,46г/л эрдэсжилтэй, гидрокорбанат-натрийн найрлагатай, 69 градусын халуунтай, РН 8.85, ЕН – 10мв, цахиурын хүчил, фтортой, азотын халуун рашаан юм.Энэ рашаан нь үе мөч, мэдрэлийн өвчнийг анагаахад ач тустай. Рашааны орчимд “Их хаган Хубилай” жуулчны бааз /98630593, 99081753/ болон “Цагаан сүм” жуулчны бааз /70076020, 99112786/-д байрлаж амарч болно.Цэнхэрийн халуун рашаанаас чихрийн шижин өвчтэй хүн бага тунгаар уувал сайн нөлөөтэй.Цэнхэр сумын нутагт Цэнхэрийн халуун усны рашаан байдаг ба Цэцэрлэг хотын төвөөс урд зүгт 25км зайд далайн түвшнээс дээш 1860 метр өндөрт өргөгдөн оршдог. Рашаан нь их гүнийх бөгөөд дөрөвдөгч галавын хурдас их боловч хөрсний устай холилдохгүй гардаг. Рашааны температур нь 65-90 градусын халуун бөгөөд Монголдоо халуунаараа 2 дугаарт ордог.Цэнхэрийн халуун рашааны чанар нь ердийн шүлтлэг бөгөөд газрын гүнээс 86 градусын халуунаар 1 секундэд 10 л орчим ундран гардаг. Энэ рашаанд хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулагддаг учраас хуян, мэдрэлийн судас үрэвсэх, булчингийн өвчин, үе мөчний өвчин, зөөлөн эдийн гэмтэл, цус багадалт, эмчилгээний дараах эрүүл мэнд сэргээхэд, ядаргаа, архаг арьсны өвчин, ил шарх, чихрийн шижин өвчтэй хүн бага тунгаар уувал сайн нөлөөтэй.Рашааны орчинд “Дуут ресорт” жуулчны бааз /98981499, 99112499/ байх ба үнийн хувьд, гэрт байрлах бол 1 хүн өдрийн 3 хоолтой 140.000төгрөг, хоолгүй бол 70.000төгрөгөөр, хэрвээ буудлын өрөөнд байрлах бол хоолгүй 100.000 төгрөг, хоолтой 120.000-140.000 төгрөгөөр амарч болно.Мөн “Шивээт манхан” жуулчны бааз бий. Үнэ нь 3 ортой гэр 120.000 төгрөг, 4 ортой гэр 140.000 төгрөг байх ба 99184232 дугаарт холбогдож лавлаж болох юм. “Хангай ресорт” бааз /99001645/ нь үнийн хувьд “Шивээт манхан” жуулчны баазтай яг адил юм.Бор бургастын рашаан хоолой, харшлын өвчинд нэн сайн.Цэцэрлэг хотоос 60 км, Төвшрүүлэх сумаас 18км-т “Бор бургаст”-ын рашаан бий. Рашаан нь бүх дотор эрхтэн болон үе мөч, даралт, хоолой, харшил, шүд, нүд зэрэг олон өвчнийг анагаах чанартай хүйтэн рашаан юм. Рашааны ойролцоо 10 гаруй шовгор байх ба дараах үнийн тарифаар үйлчилдэг.а/ Нэг шовгорын үнэ – 1 хоногт – сумын иргэд – 7000төг, бусад иргэн 10000, б/ Нэг гэрийн үнэ – 1 хоногт – сумын иргэд – 10000төг, бусад иргэн – 15000, в/ Байгалийн баялагтай харьцсаны төлбөр – 7 хоногт 1 хүнээр 300 төг г/ Хог хаягдлын хураамж – 7 хоногт \ шовгор, гэр, майхан\ – 2000 төг д/ Машины зогсоол тавилтын хураамж – 1 хоногт – 500 төг е/ Рашаан уух зориулалтаар хувь хүн гэр майхан барьж газар ашиглах төлбөр – 1 хоногт – майхан – 2000, гэр – 3000төг байдаг.Шивэртийн халуун рашаан мэдрэл, үе мөч, арьс харшилд сайн.Цэцэрлэг хотоос зүүн хойшоо 35км-ийн зайд Шивэртийн халуун рашаан байдаг. Байгалийн ундарга бүхий 68 градусын хүхэрлэг, халуун рашаан бөгөөд мэдрэл, үе мөч, арьс харшилд сайн юм. Дэргэд нь аймгийн ХХҮГ-ын харьяа ахмадын амралт-сувилал /70333009/, “Хасу Шивэрт” рашаан сувилал /98007314/, “Их улаан шивэрт” жуулчны бааз /99199897/ бий.Мухар хужиртын рашааны голлон мэдрэлийн өвчинд ууж болон боргионд нь цохиулж хэрэглэдэг.Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос 210км, Цэцэрлэг сумын төвөөс 18км-т Мухар хужиртын рашаан байдаг. Мухар хужиртын рашааны эмчээр Х.Дорж эмч олон жил ажиллаж байгаа ба амарч очсон хол ойрын олны дунд Мухар хужиртын Дорж эмч гэж алдаршсан. Тэрбээр танд таарах рашаан сувиллын эмчилгээг хийх юм. Түүнтэй 99844411, 98121248 утсаар холбогдож болно. Х.Дорж эмч хэлэхдээ “Мухар хужиртын рашаан эрт дээр үе буюу 1642 онд Халхын анхдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй гэдэг хүн хүй дарсан байдаг. Эндээс уг рашаан гарсан гэж ном зохиолд бичсэн байдаг. Рашаан хүйтэн атлаа халуун чанартай, уухад хөөрдөг. Уг рашааныг эхлээд уухад шилэн хүзүү сэрвэгшинэ, гүйдэл гүйнэ, тархи толгой өвдөнө, нүдний болрын цагаан улайж, нүүр мэнэрдэг.Мөн хоолой өвддөг. Үүнээс гадна биеийн аль нэг хэсэгт туурна, артерын даралт ихэсдэг. Зарим хүний буйл хавдаж, шүд нь суларч, толгойн оройны хуйх хүртэл хөөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Дараагийн хэд хэдэн уултаас аажимдаа зүгээр болно. Энэ рашааныг мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, унадаг, саа саажилттай, сэтгэцийн архаг өвчтэй, ходоодны хүчил бага, элэг цөсний архагшил, үе мөчний хурц үрэвслийн үед ууж, хүйтэн боргионд цохиулдаг.Энэ рашааныг ууснаар дотор эрхтнээ цэвэрлэхээс гадна эрдсүүдээ нөхөж авна” гээд рашааныг дор хаяж гурван жил дараалан уух хэрэгтэйг хэлж байлаа.Ноён хангайн рашаан нь нуруу, бөөр, тулгуур эрхтний өвчлөлд нэн сайн.Цэцэрлэг хотоос 250км, Хангай сумын төвөөс 18км-ийн зайд Ноён хангай рашаан бий. Ноён Хатан хангай уулын баруун хойд хормойноос халуун, хүйтэн рашаан урсдаг.Рашааны халуун нь 36-39 хэм, 9.1-9.5 хэт шүлтлэг, хүхэрт устөрөгч, цахиурын хүчил зэргийг агуулсан байдаг. Эдгээр рашаанууд нь дотор, таван цулын эрхтэн систем, нуруу, бөөр, тулгуур эрхтний өвчлөлд нэн сайн бөгөөд нүд, чих, хамар, амны хүйтэн рашаанууд тусдаа өөр өөрсдийн сувгаар урсдаг онцлогтой.Хадатын рашаан нь шар өвчин, элэг, цөсний зэрэг олон өвчинд сайн нөлөөтэй.Тариат сумын төвөөс зүүн тийш 40км, Цэцэрлэг хотоос 220км –т Хадатын рашаан байрладаг. Тус рашаан нь шаварлаг ба натри, карбонат, төмрийн усархаг ислүүд, манганы усархаг ислүүд, сульфатын болон хлорид, хлоридын бүлэг эрдсүүд, кальц, кали, магни зэрэг нь хадны завсраар шүүгдэн, уулсын даралтаар оргилон гардаг рашаан юм. Иймдээ ч шар өвчин, элэг, цөс, савны архаг хуучин, хүйтэн, бөөр, нуруу, мэдрэл, хоол унд үл зохих, гэдэсний элдэв өвчинд сайн.АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!