Uncategorized

АВДРЫН БЭЛЭГДЭЛ, АЙЛЫН АВДАРТ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛС

Авдар бол айл гэрт буян хишгийг хурайлан дуудаж, хуримтлуулан хадгалж байх сав билээ.Харамсалтай нь ихэнх айл ээж аав, эмээ өвөөгийнхөө эдэлж явсан авдрыг хуучирч муудсан хэмээн голж амбаар сав, тагтан дээрээ гарган хаяж хуучин хувцас, хэрэгтэй хэрэггүй эд зүйл агуулдаг сав болгожээ.Авдраа засуулах гэж байгаа нэлээдгүй хүмүүс өвөг дээдсээсээ өвлөн ирсэн буяныхаа савыг өвлийн идэш хийх хайрцаг төдийхнөөр ашиглаж байснаа өгүүлдэг. Гэтэл улаан махны шүүс дусаах байтугай уранхай хувцас хураахад цээртэй энэхүү эд тухайн айлын үнэтэй, цайтай бүхнийг үе дамжин хадгалж ирсэн юугаар сольшгүй нандин эрдэнэ билээ. Өвөг дээдэс минь алтыг нь аваад авдрыг нь хаяв хэмээн гоомой зүйл хийсэн хүнийг зэмлэдэг. Үүгээрээ авдар нь алтнаасаа үнэтэй болохыг, аливаа юмны агуулга нь өнгөнөөсөө чухал гэдгийг сургаж буй хэрэг.Тиймээс өвөг дээдсээс өвлөж авсан буяныхаа савыг өнөөдрийн хэд гурван төгрөгөөр бусдад өгч олз омгийн үүдээ бүү хаагаарай. Дахин хэлэхэд айл гэрт эд хөрөнгө даллан дуудаж, буян хишиг хураан тогтоож байх учиртай энэхүү саваа энд тэнд хамаагүй хаяж элдэв хуучин зүйлээр бүү дүүргээрэй.Нэг сайхан нэрмэлийн охь – Бүтэн жилдээ идээ ундаар тасрахгүй байхын бэлгэдэл Алд сурыг зангидаад хийнэ – Тухайн айлынхны амь нас бат бөх байхын бэлгэдэл Таван өнгийн торго дурдан эсвэл хадгийг домнож хадгална – Ногоон газар, улаан гал, цагаан сэтгэл, алтан нар, хөх тэнгэрийг бэлгэднэ. Даллаганы уут – Олз омгийг дуудаж тогтоох сав. Эд баялгаар элбэг дэлбэг байхын бэлгэдэл.Айл болгон авдартай авдар болгон цоожтой байх агаад арслан, бар, хангарьд, луугаар мануулан дээр нь шүтээнээ залсан байхад тухайн айлд хулгай орохгүй эд баялаг хурж байдаг хэмээн “Монголчуудын тэнгэр ухаан” номонд өгүүлсэн байдаг.Намайг бага байхад айлуудын хойморт арслантай авдар байдаг байж билээ. Миний эмээгийнх бас үеэл эгчийнд ч бас байна. Энэ авдарт чихэр, нарийн нарийн гоё юмс хадгалах учир авдраа уудлах эмээ, эгчийнхээ хажуугаар л сонин хачин ховрын барааг нь үзэж, чихэр иднэ.Сонгууль өгөх өдөр болон баярын өдрөөр л авдар онгойж торгон ганган дээлээ гаргаж өмсөх эмээ, эгч нарынхаа баяр хөөрийг бид бас харж өссөн дурсамж сэргэх сонин яриаг Онгодуудаасаа сонссоноо хуваалцъя.Яагаад авдрын нүүр арслантай зурагтай байдаг гэж бодно гэж асуусан Онгодын асуулт сонин санагдав. Би хэзээ ч энэ тухай бодож бас анзаарч байсангүй. Нэгнээ дууриагаад л Арслан зураад байдым уу, хаашаа юм. Өөр юмс зурахад яадаг байнаа, нээрээ гэв.Монголд арслан байдаггүй биздээ. Бар, ирвэс, заан гэх мэт өөр хүчтэнгүүд зурж болох бус уу? Гэтэл заавал арслан байх учир нь Монголчууд бид нохойн дээд өвгийг арслангаар төлөөлөн шүтдэг. Одоо учрыг нь ухах нуу? гэх юм.Аан хахаха, шогийн бэ, авдраа мануулсан ухаантай юмуу, хахаха. 4 нүдтэй банхар ч зурж болох байтал арслан зуржийгаа нь бүүр айлгах гэжийгаанмуу гэж би асуухад,Чи билэгдэл гэж зүйлийн мөн чанарыг ухаарах хэрэгтэй. Учиргүй юм гэж байдаггүй. Монголчууд бид өрх гэрийнхээ гол сан хөмрөг байдаг газрыг цагаан арслангаар зүгээр ч нэг мануулаагүй юм шүү. Нохой бол эзэндээ ээлтэй, хоточ, муу бүхнээс эзнээ, эдээ хамгаалдаг тийм биз, иймээс нохойн дээд эцэг бол арслан учраас өв хөрөнгөө түүнд даатгадаг.Ингэж амилуулан мануулж, шүтүүлэн бишрүүлж, хүндэтгэн хоймортоо залж, итгэл хүлээлгэснээр Монгол айл бүрийн хишиг, буян, хөрөнгө нь далд ертөнц зүгээсээ хамгаалалттай байлаа. Гэтэл та нар яав. Муухай гэж голж хаяцгаан, эцэг өвгүд, ээж аавынхаа удам дамжуулан шүтэж мануулсан цагаан арслантай авдраа хуучин гэж гаргаж хаяж, муу хэмээн голж устгасан. Энэ нь юуны цондон болсон гээч Монголын чинь хөрөнгөнд дурын хулгайч нар гараа дүрж, толгой эзэн суух болсны учир нь энэ.Билэг талын хамгаалалтаа авч хаяж, өв хөрөнгө дуудагч удам дамжсан хишгийн бор авдраа, манасан сахиустай нь Монгол өрх бүр үгүй хийснээр гундаж, гомдож туньсан хамгаалагч сахиус үгүй болж, эдийн заяа, эдийн хишиг чинь хазайж, хулгай нүүрлэхгүй яахав дээ. Нэг өрхөөс Монгол улс чинь бүрддэг биздээ.Өрх бүр хийн хамгаалалтаа үгүй хийх аваас нийгмээрээ хулгай нүүрлэж, хоосон царайлах нь дамжиггүй ээ. Эдийн Тэнгэр, Хишиг заяан Тэнгэрүүд чинь хаяж одох нь маргаангүй гэхийг сонсоод цагаан арслангийн билэгдэл мөн чанарыг ухаарсан бөлгөө.Одооноос харин …Арслантай юу авдран болбоос… гэж дуунд мөнхөрсөн арслантай авдрыг урлаж хийсэн нь харагдах болжээ. Хөөх, хаах тийм үү. Одоохон арслантай авдар олж гэрийн хийморь буюу хойморьтоо тавиад хамгаалалтаа сэргээж, хишиг буянаа тэгшилмү гэтэл машид үнэтэй зардаг ажээ. Билэгдэл гээчийн мөн чанар, яагаад айл бүр анааштай биш арслантай авдартай байсны билэг талын нууцыг хуваалцахад ийм байлаа. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!