Uncategorized

Н.Эрдэнэхүү: Хүхрийн давхар ислээс үүдэлтэй элэгний хавдраар зөвхөн монголчууд л өвдөж байна

Цахим орчинд агаарын бохирдол нь элэгний эсийн хавдраар өвчлөхөд, цаашлаад шинэ мутац үүсэхэд нөлөөлж байна гэх мэдээлэл гарсан. Уг асуудлаар Хавдар судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.-Утаанаас үүссэн бодис элэгний хорт хавдрын эсийг мутацжуулж, маш өвөрмөц генийн гажиг үүсгэж байгаа талаарх судалгааг танай төвөөс танилцуулсан байна. Энэхүү судалгааныхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?-Хавдар судлалын үндэсний төв, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, элэгний мэс заслын тасгийн эмч нар дэлхийн дөрвөн улсын 14 байгууллагатай хамтран уг судалгааг 2017-2022 оны хооронд хийсэн. Элэгний өмөн буюу эсийн хавдрыг үүсэхэд геномын түвшинд ямар онцлог байдгийг судалсан. Геномийн түвшинд монгол иргэдийн өвчилж буй элэгний хавдрыг Европ болон АНУ зэрэг өндөр хөгжилтэй улсын иргэдэд үүсч байгаа элэгний эсийн хавдартай харьцуулан судлахад ижил төрлийн мутациуд илэрсэн.Гэхдээ монгол иргэдийн геномын шинжилгээнээс өвөрмөцөөр нүүрсний утааны задралаас үүссэн хүхрийн давхар ислээс шалтгаалсан мутац буюу гажигшил илэрсэн. Энэ гажигшил нь монгол хүнд хавдар үүсгэж байгааг геномийн түвшинд баталсан. Уг судалгааг Монгол Улсад хийх боломжгүй. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын геномын судалгааны лабораторид хийсэн. Бид хамтран судлахад ийм мутац илэрсэн. Хүхрийн давхар ислээс хамааралтай мутацыг тодорхойлоод барууны орнуудын элэгний эсийн хавдартай харьцуулахад ийм мутацаар үүсгэгдсэн хавдар байхгүй байсан. Нүүрсний задралаас үүдэлтэй үүсэж буй мутац нь зөвхөн монгол хүнд илэрсэн гэсэн үг. Дэлхийн маш олон оронд хийсэн ижил төрлийн судалгаанаас ийм үр дүн харагдахгүй байна. Тиймээс энэ нь монгол хүнд өвөрмөц мутац гэж тодорхойлоод байна. Утаанаас үүдэлтэй элэгний хавдраар өвчилдөг Монгол Улс, монгол иргэд гэдэг нэрийг дэлхий дээр зүүчихлээ.Энэ судалгааг таван жилийн хугацаанд хийсэн. Эхлээд сорьц бид нийлүүлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан. Дараа нь Сингапур, Франц, Испани, АНУ зэрэг дөрвөн улсын лабораторид геномын шинжилгээг хийсэн. Энэхүү судалгааны үр дүнг хавдрын хамгийн том судалгааны сэтгүүлүүдэл хэвлэгдсэн.-Элэгний хавдрын анхдагч шалтгаан нь шахмал түлшинд агуулагдаж байгаа хүхрийн давхар исэлтэй холбоотойг баталсан гэсэн үг үү?-Тийм. Агаарын бохирдлоос гарч буй хортой бодисууд нь хүний биед нөлөөлөөд байна гэдэг нь батлагдчихлаа. Тэр дундаа нүүрс шатах процессоос үүсдэг хүхрийн хий, азотын хий нь хүний эрүүл мэндэд хортой, маш хүчтэй нөлөөлж байна.-Тэгэхээр цаашид элэгний хавдрын эмчилгээнд ямар өөрчлөлт гарах вэ?-Эмчийн эмчилгээ бол түр зуурынх шүү дээ. Хавдар үүсэхэд нөлөөлж байгаа агаарын бохирдлыг бууруулахад улс орноороо л тэмцэх хэрэгтэй. Агаарын бохирдол байхгүй болж байж бидний биеэс хавдар үүсгэх бодис байхгүй болно. Агаарын бохирдолд агуулагдаж байгаа хүхрийн давхар исэл, хар тугалаг, азот зэрэг нь хүний биед өөр өөрөөр үйлчилж байгаа. Бидний оролцсон судалгаа нь зөвхөн элэгний эсийн хавдарт хүхрийн давхар исэл мутац үүсгэж байгааг нотоллоо. Өөр төрлийн хавдруудад нөлөөлж байхыг үгүйсгэхгүй. Цаашид судлах шаардлагатай.Ер нь агаарын бохирдлын нөлөөг урт болон богино хугацааны гэж ангилж харж болно. Богино хугацааны нөлөө нь цус харвалт. Харин Монгол Улс шиг 20, 30 жил агаарын бохирдолтой бүсэд амьдарвал дархлаа буурах, түүнтэй хамраалтай зүрх судас, уушгины суурь өвчин үүснэ. Цаашлаад утаанаас үүдэлтэй хорт бодис нь хавдрын гажигшил, мутац үүсгэж байна шүү дээ.-Сүүлийн үед бага насны хүүхдүүд ханиад томуугаар маш их өвчилж байна. Энэ нь утаатай холбоотой юу?-Тэгэлгүй яах вэ, маш их холбоотой. Утаа ханиад томуу, амьсгалын замын өвчлөлийг үүсгэгч суурь хүчин зүйл болж байна. Агаарын бохирдолд нярай, бага насны хүүхдүүд, өндөр настнууд хамгийн өвчлөмтгий бүлэгт ордог. Тэгэхээр тухайн хүмүүс бүх төрлийн өвчнөөр өвчлөх, энэ нь эргээд хүндрэх эрсдэл өндөр. -Одоогийн нөхцөлд утаа шууд арилах боломжгүй, тэгэхээр иргэд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?-Утааны хорыг арилгахад ганцхан сүү уугаад, ганц өдөр цэвэр агаарт гараад ямар ч үр дүнгүй. Яагаад гэвэл одоогийн энэ агаарын бохирдол өдөрт нэг хүн 5-6 хайрцаг тамхи татсантэй тэнцэх хэмжээний хор хөнөөлийг хүний эрүүл мэндэлд учруулж байна. Тэгэхээр Улаанбаатар хотын та мхи татдаггүй иргэн ч өдөрт ийм хэмжээний тамхи татаж байгаатай адил хордож байна гэсэн үг юм.Иргэд агаарын бохирдолгүй бүс рүү шилжин суурьших хэрэгтэй. Гэхдээ чиглэлд хувь хүн гэхээс илүү төр бодлого боловсруулж, үр дүнтэй арга хэмжээ авах нь чухал байна. Тэгэхгүй бол монгол хүн генийн түвшинд доройтож байна.-Бид цаашид яах хэрэгтэй вэ?-Утгаа, агаарын бохирдлоо багасгахгүй бол монгол хүний эрүүл, амьд явах эрх маш ноцтой зөрчигдөж байна. Олон улсад 10 микрограм буюу нэг метр кубд бохирдол 10-аар ихсэх бүрд зүрх судас, амьсгалын өвчин, түүнтэй холбоотой үхэл 6-8 нэмэгддэг. Өнөөдөр 100 байх ёстой үзүүлэлт 370-20000 болчихсон байна. Өөрөөр хэлбэл, манай орны иргэд дэлхийн дунджаас хэд дахин хортой нөхцөлд амьдарч байна.Бид агаарын бохирдол ихтэй хотод амьдарч байгаа ч бидний бие дасах биш улам өвчлөмтгий болж байгаа. Энэ нь цаашдаа манай улсын хүн амыг оюун ухаан, бие бялдрын доройтолд оруулах эрсдэлтэй.-Ярилцсанд баярлалаа.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!