Uncategorized

Ээж нар энэ ХОЁР аргийг сурчихвал ямар ч эм хэрэглэхгүйгээр ханиадаа эдгээж болох нь

Ямар ч эм хэрэглэхгүйгээр ханиадаа эдгээж сурсан ээж охин.Ээж нар маань дөнгөж эхэлж буй ханиад буюу тусаад 1-ээс 3 хонож буй ханиадыг хүндрүүлэлгүй нам дарж авах энэ “чухал 3 хоногийг” алдалгүй, гэрийн нөхцөлд ЭМГҮЙ, энгийн аргаар хүүхдийнхээ ханиадыг эдгэчих бүрэн боломж байна.Ээж нар энэ ХОЁР аргийг хийгээд сурчихвал нялах үрс маань ч бага ядарна, ядаж л энэ өвөл эмнэлгийн байгууллагын ачаалал бага ч болов хөнгөрөөсөө хэмээн бодсоны үүднээс бичиж орууллаа.Дээр нь “зовлон үзсэн чавганц” гэдэг шиг бусад ээж нарийн адил үр хүүхдэдээ болж өгвөл эм өгөлгүй хөврийн аргаар өсгөхчих санаатай нэлээн явж судалж, туршиж байж олж авсан мэдлэг, арга маань юм шүү. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрийн охин дээр туршиж үзсэний үндсэн дээр үр дүн нь үнэхээр сайн байсан тул та бүгдтэй хуваалцаж байна. Энэ аргийг би өөрөө зохиогоогүй ба надад эмч нар зааж, зөвлөсөн гэдгийг анхаараасай!1-р алхам Зориулалтын хамар угаадаг Солонгос давс бий. (Хүрмэнд) түүнийг 200мл буцалгаад бүлээн болгосон усанд найруулаад, 20млл- шприц-ээр соруулаад хамрыг нь угаах юм! >Өдөрт 2 удаа угаана. Энэ эмчилгээг багадаа 3 хоног, ихдээ 7хоног хийж дуусгана. Нэг удаа найруулсан давстай 200мл усаар 5-6 удаа угаах ба болж өгвөл 2 нүхийг нь ээлжлээд угаавал сайн. Нэг удаагийн 20млл- ын шприц ээр өглөө нэг угаагаад, орой нэг угаагаад хаяна!Хүүхдийг ванны том алчуураар гарыг нь өлгийдөж ороогоод өвөр дээрээ авч сууна. Уйлаад амьсгаагаа гаргаж байхад нь зөөлөн хэрнэ гялс шахах хэрэгтэй.Хүүхдийн хамар нустай битүү зургаахан цаг байхад л хоолой нь өвдчихдөг. Ингээд удалгүй ханиалгаж эхлээд аажмаар цэртэй болно. Тиймээс хамгийн гол нь хамраар нь хэвийн амьсгалуулахын тулд хамрыг цэвэрлээд өгөх хэрэгтэй. Энэ аргийг “Интермед” эмнэлгийн хүүхдийн тасгийн их эмч Энх Мандал эмч зааж өгч байлаа.Анхаарах зүйл!!!: Заавал зориулалтын давстай усаар угаах ёстой гэдгийг анхаарах!. Сода, давс нь усыг зөөллөдөг ба угаах үед өвтгөхгүй. Мөн Хүүхдэд зориулсан“Отривин” дусаагуур эхлээд хийж болно.2-р алхам Орой унтахынх нь өмнө халуун усанд хөлийг нь дүрнэ. Усаа эхлээд халуун бүлээндүү байхад нь хөлийг дүрнэ. Гэнэт халуун усанд дүрвэл өвдөнө. Ингээд бага багаар усыг халуун болгож дасгах ба 40 градус хүртэл. Усанд эрээн булчингаас доош дүрэх үед хүүхдийн хөл минчийж улайж ирнэ > яг 20минут байлгана. Гал тогооны угаал туур хамгийн тохиромжтой. Энэ үед ёстой нөгөө утас энэ тэрийг нь үзүүлж саатуулж байгаад 20 минут суулгах хэрэгтэй. Удалгүй хүүхдийн зулай, нуруу хэсгээр хөлөрч эхэлнэ. Салхи авуулалгүй шууд унтуулна.Энэ эмчилгээ нь хоолойн хөндүүр, улайлт, сэрвэгнүүр ханиалгийг алга болгоно. Хөхүүл ханиад, хий ханиалга дороо намдана. 7 хоног орой унтахынхаа өмнө хийнэ. Хэрвээ сэрвэгнэж ханиалгах нь зогсохгүй байвал “Кетотифэн” гэж харшлын эмийг 2/1 ээр уулгана. Энэ аргийг Жавзандулам эмч зааж өгч байлаа. Насаараа хүүхдийн эмч хийсэн, настай сайхан эмч бий.Би сүүлийн нэг жилийн турш одоо 2ой 6сартай охиноо энэ аргаар эдгээж бна аа. Хамгийн гол нь ЭМ уухгүй эдгэрдэг нь маш сайхан. Хүүхэд хүчтэй эм уугаад байвал мэдээж юу юунаас илүү элэг нь гэмтэнэ.Миний охин бол нэг сар болоод л ханиад хүрдэг, хүрэхээрээ хүндрээд эмнэлэгт хэвтэхээс нааш эдгэрдэггүй дээр нь хурц хэлбэрийн харшилтай ийм хүүхэд байсан. Одоо энэ арга аа 5 хоног, ихдээ 8 хоног хийгээд л эдгээдэг болсон. Бид хоёрын хувьд ханиаднаас айхаа больсооон.Ямар ч хүчтэй эм уухгүй харин харшилтай болохоор “Кетотифен” -ыг 3 хоног уудаг, угаал нам болдог болсон.1ойтогоос 3 ойтой хүүхдүүд нусаа нийж чадахгүй, амьсгалахын тулд өөрийн эрхгүй амаараа амьсгалдаг. Ингээд хүүхдийн хоолой хатна, аргана, удалгүй ханиалгаад эхэлдэг юм. Мөн хамгийн аюултай нь хамар битүү удаан явбал хүүхдийн чих өвддөг. Хамар нь битүүрэхгүй бвал чих аяандаа өөрөө эдгэрдэг.Ер нь эм уугаад байгаа хэрнэ улам ханиалгаад байдаг хүүхдүүд ихэнхдээ харшилтай буюу “багтараа” өвчтэй байх магадлал өндөр байдаг. Одоо үед бол 10 хүүхэд тутмын 6 нь харшилтай байж магад болоод байгаа. Тиймээс эмч нар ханиадны эмтэй хамт заавал харшлын эм давхар бичдэг болсон.Үүний хажуугаар Витамин С, шингэн зүйл сайн уулгах. Мөн эр хонины ясны шөл ялангуяа борви тойгны ясны шөл бол сүпэр сайн, махаар нь бантаг элчлэг сайхан хоол хийж өгөх. Заавал ЭР ХОНЬ байх ёстой!!!Яагаад гэхлээр эр хонины мах хүний дархлааг хүчирхэг болгодог.Харин эм хонины мах бол эсэргээрээ байдаг. Эм шинжтэй буюу дархлааг дарангуйлдаг байна. Үүнийг 19-р зуунд амьдарч байсан нүүдэлчин, малчин Монголчууд мэддэг л байсан байх харин 21-р зуунд суурин амьдралтай болсон Монголчууд бид ерөөсөө мэддэггүй юм билээ.Үүнийг “Эх үрийн судар” мөн “Үрийг Хүмүүнжүүлэх судар” “Монгол Домчын Судар” зэрэг ном дээр бичсэн байгаа. Олж уншвал хэрэгтэй зүйл асар их.(Хүмүүжүүлэх биш Хүмүүнжүүлэх маш гоё нэртэй.)За энэ хүртэлх зөвлөгөө бол яг эхэлж буй хөнгөн ханиадны үед хэрэгжүүлэх, хүндрүүлэлгүй хурдан дарж авах арга юм шүү гэдгийг дахин дахин хэлье!!!Хөлыг нь халуун усанд дүрэх бол за амархан зүйл. Хамгийн хэцүү нь аав, ээж нар хамар угаахаасаа үнэндээ зүрхшээдэг. Чихрүү нь орчихгүй юу? Хамрын хөндийрүү нь ороод шархирч өвдвөл яана? гэхчлэн санаа нь зовдог.Хэрэв хүүхдийн хамар дотроо хөөж, хавдсан бол хүүхдэд зориулсан “Oтривин” дусаалга хийгээд 5 минутын дараа угааж болно.Үүнийг бас анхаараарай!!Хэрэв хүүхэд амьсгаагаа авч байхад нь шахах юм бол ус чих, хоолойруу орно. Тиймээс яг амьсгаагаа гаргаж байхад нь гялс шахна гэдгийг хатуу анхаар!!!Дээр нь хүүхэд айж орилно, эсэргүүцэн тийчлэн. Үүнийг аав нар хараад “заза больё, хүүхэд тамлаад” гээд орхидог. Ингэвэл тэгээд нус нь улам цээж лүүгээ ороод эм, сироп, хүчтэй антибиотик уух болдог. Хүүхдийн хамар богинохон болохоор яах ийхийн зуургүй нөгөө нүхээр нь гараад ирнэ. Ногоон нустай хамт. Муусайн нян вирусийг  амьдраад, үржээд байхын аргагүй болтол нь угаах хэрэгтэй. Нус эхлээд шингэн тунгалаг байж байгаад 3-4 дэх өдрөөсөө өтгөрөөд ногоороод эхэлнэ 5-7 дахь хоногоос зунгааралдаад шар болно. Ингээд нэг мэдэхэд нус цагаан болсон байна. Нус цагаан байвал бүрэн эдгэрсэн гэсэн үг. Аав ээжүүд хүүхдийнхээ зовуурын үтэр түргэн алга болгохыг хүсэж байвал тэвчээртэй бас зоригтой байх хэрэгтэй. Угаасаа “юүтүбэ” дээр гадаад ээж нар гэртээ хүүхдийнхээ хамрыг угааж буй өчнөөн бичлэг байгаа.Хайж олоод үзээрэй!. -> ЛИНК Хэрэв хүүхэд аль хэдийн халуурч бүлээрээд, нурмайж уйлагнаад сульдаж эхэлсэн бол эмч дээр хурдан очих хэрэгтэй!!!Сэргэлэн цовоо хэрнэ цэр ихтэй хүүхэд байдаг. 16 цагаас өмнө АЦЦ уулгаж цэрийг шингэлж байгаад (гахх гэхээр гарчих юм шиг тийм хөнгөн цэртэй бол) мөөмийг нь сайн идүүлнэ. Үүний дараа ванны алчуураар биеийг ороож байгаад аав нь хүүхдээ араас цээжиндээ авч тэвэрнэ.Ээж нь модон савхнд маарал ороож бэлдээд хүүхдийн хэлний угт нь зөөлөн дараад огиулах юм. Ээж өөрийн мэдрэмжээр… Хүүхэд савхыг шүдээрээ тас зуудаг тул жавьж, хэл, буйлыг нь гэмтээлгүй болгоомжтой хэлнийхэн угт нь дараад өгөх хэрэгтэй.За тэгээд огиод ирэхээрээ идсэн сүү нь цэртэйгээ юутайгаа хамт гараад ирнэ. Цээж нь элт сайхан хөнгөрөөд ирнэ. Хүүхдийнхээ зовуурыг хурдан багасгахыг хүсвэл ээж, аав хоёр зоригтойхон хийчих хэрэгтэй. Энэ аргийг Хүүхдийн уламжлалтын Дариймаа эмч одоо ч өөрөө энэ аргаар хүүхдийн цэрийг гаргаж эмчилдэг. Хэрэв хийж дийлэхгүй бол эмч дээр очсон дээр. Сансрын колонкийн “Хүрмэн аптекийн хажуу талын 5 давхар хуучны саарал байранд ажилладаг хүүхдийн уламжлалын эмнэлэг бий.)Миний ойлгож буйгаар бол бидний орчин тойронд 100 гаран төрлийн ханиадны нян, вирус байдаг гээд бгаа ш дээ~!? Хүн гэдэг амьтан нэг туссан ханиадаа дахиж тусдаггүй юм шиг бгаам, тусаагүй шинээсээ тусаад эдгэрээд явдаг. Ингэж тусаж явсаар явсаар 12-13 нас хүрэх үед арай нэг гайгүй болдог. Үүнийг дархлаатай ч боллоо гэдэг. Одоо бол манай хүүхэд 100 гаран төрлийн ханиаднаас 25 орчмыг тусаад эдгээсэн бх гэж бодож бна.Мөн бага насны хүүхэд асарч буй томчуудад хандаж:Хүүхдээ хооллох үед ээ халбагадсан хоолоо ам руугаа хийж үзээд хүүхдэдээ өгдөг эсхүл халбагадсан хоолыг үлээж хөргөж өгөх зэрэг хамгийн бохир үйлдлийн хийдэг. Том хүний амны хөндий маш бохир бдаг. Том хүний аманд шүлснээс -Шүд цооролтын нян -Хелико халдварлаж болно.Бас хүүхдийн хоолой идээлдэг нь амнаасаа хоол өгөх нь хамгийг том нөлөөлөл болно.Бас “АНГИН” гэж насан туршийн салдаггүй муухай өвчин байна. Энэ өвчинг шууд шүлсээр халдана.3 настай хүүхдийн амнаас өглөө өмхий үнэртээд байна гэж бичдэг ээж нар мэр сэр байдаг. Ерөөсөө л амнаасаа хоол өгөх, угж, соскыг нь амандаа хийснээс ийм болж байгаа юм. Уул нь бол хүүхдийн ам нярай хүүхдийн амнаас нээх гоё үнэр гардаг шиг тийм л үнэртэй байх ёстой.Мөн аав, ээж нар болон бусад гэр бүлийн гишүүд 3 доош насны хүүхдийн хошуун дээр битгий үнс!Өдрийн цагаар 12-15 цагийн хооронд хотын агаар хамгийн цэвэрхэн байдаг энэ үеийг ашиглаад гэртээ сайн агаар оруулж байх.Гэрийн агаар бол хамгийн бохир байдаг.Эхэлж буй ханиадаа ингээд гэртээ өөрсдөө эмчлээд сурчвал эмнэлэг явж нэмж халдвар авах эрсдэлээс хүүхэдээ хамгаалж болно.Бүгдэд нь эрүүл энхийг хүсье.Энэ өвөл хүүхдийн эмнэлэгийн ачаалал бага байгаасай.7-8 сартай хүүхдийн хамар угааж буй бичлэг> заавар…Шэйр хийгээрэй ээжүүдээ 4 өөс дээш насны хүүхдийг угаах зааварзаавар Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!