Миний сайхан эх оронд эрүүл амьдрах нөхцөл боломж яагаад маш хомс байгаа талаар…

Миний сайхан эх оронд эрүүл амьдрах нөхцөл боломж яагаад маш хомс байгаа талаар хэдэн үг хэлье гэж саналаа. Тэгээд бичвэрийг эхлүүлэхийн өмнө ‘’эрүүл мэнд’’ гэж яг юуг хэлдэг тухай цухас дурдсан нь дээр юм болов уу гэж тунгаалаа.”Эрүүл мэнд гэдэг нь зөвхөн бие эрхтний бүрэн бүтэн байдлыг хэлдэггүй. Эрүүл мэнд гэдэг нь бие, сэтгэл, нийгмийн харилцааны төгс төгөлдөр байдлыг хэлнэ.” гэж ДЭМБ-с тодорхойлсон байдаг.Тэгвэл, биеийн эрүүл мэндийг бий болгогч хамгийн гол хү.чин зүйлс бол:- хоол – хөдөлгөөн – нойр – амьдарч буй орчин гээд товчхон дүгнэчхэж болно.Хөдөлгөөн бол 100% тухайн хүний хувийн зохион байгуулалттай холбоотой асуудал. Энэ дээр нийгмийг буруутгавал үнэхээр том тэнэглэл болно.Амьдарч буй орчны талаар би аль уже биччихсэн. Утаа ингэдэг, тэгдэг гээд л.Харин одоо хооллолтын талаар жаахан ярьчих уу?Хоол ч бас уг нь хувь хүний асуудал л даа. Гэхдээ 100% биш. Учрыг тайлбарлаваас:Олон улсын эрүүл хооллолтын удирдамжинд бидний хоолны цэсийг дараах 5 бүлгийн хүнсний бүтээгдэхүүн бүрдүүлж байвал сайн хэмээн дурьдсан байдаг. Үүнд : жимс жимсгэнэ, хүнсний ногоо, бүхэл үр, сүү, сүүн бүтээгдэхүүн, уураг.Тухайлбал:- Хоногийн уургийн хэрэглээг болж өгвөл тослог багатай мах (тахианы мах), өндөг, загас, далайн гаралтай бүтээгдэхүүн, самар, шош, шар буурцаг зэргээс авч байх – Амин дэм, витамины дутагдалд орохоос сэргийлж өдөрт 400-500 гр хүнсний ногоо, жимс жимсгэнэ хэрэглэх – Сахар, давс, ханасан тосны өндөр агууламжтай хүнсний бүтээгдэхүүн болон архи, алкохол агуулсан уух зүйлсийн хэмжээг аль болох танавал зүйтэй… гэжээ.Харин хэдүүлээ байна аа, энэ дүрэм Монголын нөхцөлд хэрхэн мөрдөгдөх боломжтойг харцгаая.Манай махны гол хэрэглээ – улаан өнгөтэй мах. Улаан мах нь өөрөө ханасан тосны эх үүсвэр. Ханасан тос нь өөрөө зүрх судасны өвчин үүсэх эрсдэл.Окей. Манай орон эрс тэс уур амьсгалтай, хүйтэн мүйтэн, цаг уурын нөхцөл байдлаа харгалзаж үзэх хэрэгтэй энээ тэрээ гээд махаа мянга өмөөрч болно. Өмөөрөөд л, өмөөрсөн чигтээ бид үргэлжлүүлэн хэрэглэсээр л байна.
Гэхдээ эцсийн дүндээ судасны хананд үүсэх товруунд бидний амьдарч буй орчны уур амьсгал, нөхцөл байдал бүр ямар ч хамаагүй гээд бод доо. Мэдээж ганц улаан махнаас болж судас нарийсч, артерийн даралт ихэсдэг болохгүй. Маш олон хүчин зүйл бий. Утаа, тамхидалт, таргалалт, стресс гээд л. Гэхдээ хооллолт бол яах ч аргагүй маш том хүчин зүйл. Бараг хамгийн том үүрэг гүйцэтгэдэг нь гээд хэлчихсэн ч буруудахгүй.Үүний хажуугаар бид бас гурилны хэрэглээ маш ихтэй ард түмэн. Цуйван, бууз, хуушуур, банштай цай, бантан, лапша, боорцог. Тэгээд ер нь л мах, гурил хоёроор хоолны цэсээ бүрдүүлчих гээд байх шинжтэй.~ Өглөө босоод хашин тосонд шарсан боорцгоо сүүтэй цайндаа дэвтээгээд идчихнэ.
Ядаж байхад хашин тос нь байж болох хамгийн муу тоснуудын нэг. Өдрийн хоолондоо тос даасан сайхан цуйвангаа идчихнэ. Орой болохоор чанасан мах, гурилаа зооглочихно. Дундуур нь бас чихэр, боов, амттан зэргээр биеийг эрхлүүлэхээ үл мартана. ~ Амин дэм, эрдэс бодис маш бага агуулах бөөн бөөн илчлэг амаар ороод, биеэр дамжаад, хордуулж гэмтээмээр санагдсан хамаг эд эрхтнээ хордуулж гэмтээчхээд гарах ёстой газраараа гараад явна. Энэ балмад үйлдлийг бие организм чимээгүй хараад суухгүй нь тодорхой.Бид амархан ядарч сульддаг болно. Бие байнга хүнд оргино. Хоолны шингэц муу байна. Биеийн жин нэмэгдэнэ. Даралт ихэснэ. Амьсгааддаг болно. Амьсгаадаж байгаагаасаа болоод алхахаа бүр болино. Аль болох биеийн амрыг харна.
Сууна. Хэвтэнэ. Унтана. Унтсан ч нойр ханахаа болино. Ажлын чадамж муудна. Эрч хүч суларна.Эцсийн дүнд нь өвчнөөр дүүрсэн ирээдүй, эмээр хоол хийсэн өтөл насыг энэ хорвоогоос бэлгэнд авна…За тэгээд үүнийг уншаад эрүүл мэнддээ анхаардаг цөөн хэдэн хариуцлагатай иргэд гэнэт ухаан ороод, эхлээд эсэргүүцэж байгаад, аажмаар арай гэж бодит байдалтайгаа эвлэрээд, амин дэмээр хомс хоол хүнсний хэт хэрэглээнээс үүдэх хор хөнөөлийг ойлгоод ‘’Больё зүгээр. Улаан махаа таная. Тахианы мах иддэг болъё. Цагаан гурил, будаагаа багасгая. Хүнсний ногоо, жимс жимсгэнээр хоол ундаа баяжуулъя. Сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ хэрэглээг нэмье.’’ гэсэн гэнэхэн гэх үү гэгээхэн гэх үү бодол тээгээд дэлгүүр орно.Тэгээд шууд бууж өгнө. ’’Эрүүл’’ ирээдүй бүтээхэд хамгийн их хувь нэмэр оруулах ихэнх хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ нь тэнгэрт хадчихсан. Тэнгэрээс дээш халих газар байдаг бол тэрийг нь хүртэл давчихсан.Эрэмгий зоригт Монгол хүний зангаар бид ямар ч л байсан болгох гэж үзнэ. ‘’Ганц удаа өөртөө хөрөнгө оруулчихъя’’ гэж санана. Тэгтэл өмнө нь 50к болдог байсан хүнсний үнэ өнөөдөр 100к цаашаа болчихно. 20к-р тахианы мах авах уу, 10к-р үхрийн махаа авах уу? Сонголт тодорхой биз дээ?Данс руугаа шагайж үзээд нулимс эрхгүй урсана. Байрны лизингээ яаж төлөх билээ, өр ширээ юугаараа дарах билээ гэж санааширч эхэлнэ. Өөрийгөө зүхнэ.
‘’Ганцхан сая төгрөгний цалинтай юм байж юун тансаг юм бэ’’ гэж биеийг зэмлээд сайн сайхан ирээдүйг хүссэн хүсэлдээ шууд цэг тавина. Нэгэнт касс-нд бичүүлчихсэн учраас буцаахаас санаа зовно. Нусаа татаад, тор дүүрэн амин дэмээ бариад гэр лүүгээ гэлдэрнэ. Тэгээд замдаа ‘’Заза, баяжхаараа л эрүүл хүнс хэрэглэдэг болъё’’ гэж шийднэ. Хэзээ баяжих нь бол тодорхойгүй. ер нь баяжих ч юм уу, үгүй ч юм уу, хэн ч мэдэхгүй.Ү.хтлээ зүтгээд л байна. Нойргүй, хоолгүй, гэр орны бараа харахдаа хараад, харахгүйдээ харахгүй. Үр хүүхэд, хань ижлийнхээ хөөрхөн царайг бүр таг мартчихсан. Нүдний өмнүүр мөнгө л эргэлдэнэ. Ийм нөхцөлд амьдарч буй хүн стрессгүй байна гэж байхгүй. Стресстэйгээ удаан нөхцчихвөл сэтгэл гутралд өртөх магадлал өндөр. Стресс, гутралаа аргадах гэхдээ архи ууна, тамхи татна. Эмэгтэйчүүд нь найз нөхөдтэйгөө ярилцаад, уйлж унжаад, арай зоригтой, шийдэмгий, аминдаа арчаатай юм болохоороо сэтгэл зүйчид хандаад уур бухимдлаа хальт тайлаад, асуудал зовлонгоо түр шийдчихэж болж байгаа юм.Харин эрчүүд нь болохоор ‘’эр хүн уйлж болдоггүй’’ гэх тэнэг дүрэмд захирагдаад, ‘’эр хүн гэр бүлээ авч явах ёстой’’ гэсэн хатуу шаардлагад нийцэх гээд хэцүү байсан ч, бууж өгмөөр болсон ч хэнд ч хэлэхгүй, ил гаргахгүй, зүгээр л цээжин дотроо хамаг муу муухайгаа тээж явсаар өтөлнө.21 орны >155000 хүн дээр хийгдсэн судалгаагаар эрчүүд эмэгтэйчүүдтэй харьцуулахад зүрх судасны өвчинд өртөх эрсдэл илүү байдаг нь нотлогдсон.
Өвчин үүсгэгч гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн хувьд буруу хооллолт байдаг бол эрчүүдийн хувьд архи, тамхины хэрэглээ, үүнээс үүдсэн цусан дахь холестерины их хэмжээ,мөн…сэтгэл гутрал… байсан байна (ер нь бол миний бодлоор сүүлийн шалтгаан эхний шалтгаанаа үүсгэсэн юм шиг)Ингээд ийм их стресс, сэтгэл түгшил, санаа зовниосон асуудлууд, буруу хооллолтоос үүссэн таргалалт зэрэг яг л бүтэн нойр, тайван нойр, чанартай нойр бидэнд бэлэглэж харагдаач.Шал гунигтай.Нойр муутай хүн – эрч хүчгүй хүн. Эрч хүчгүй хүнд спорт, хөдөлгөөний идэвхид зарцуулах энерги яг үлдэнэ дээ тийм ээ?За одоо хэдүүлээ нөгөө эрүүл мэнд гэдэг зүйлийнхээ тодорхойлолтыг эргэн санацгаая.Эрүүл мэнд гэдэг нь зөвхөн бие эрхтний бүрэн бүтэн байдлыг хэлдэггүй.Эрүүл мэнд гэдэг нь бие, сэтгэл, нийгмийн харилцааны төгс төгөлдөр байдлыг хэлнэ.Ингээд харваас бидэнд биеийн ч тэр, сэтгэлийн ч тэр эрүүл мэнд алга. Ийм их стресс, гараад л гацах түгжрэл дунд эрүүл нийгмийн харилцаа үүснэ гэж гонж биз дээ.Биднээс шалтгаалах маш олон зүйл байгаа ч, бидний оролцоогүй үүсчихсэн түүнээс ч олон зүйл эрүүл мэнд, ирээдүй, амьдралын чанарт минь нөлөөлж байна.Тэгэхээр одоо цөмөөрөө яах уу? Явж уйлах уу? Ядарж унатлаа ажилладаг, үндсэн ажлынхаа хажуугаар халтуур хийж амьдралаа залгуулдаг, тэгсэн хэрнээ хов хоосон халаастай, өвчин ороосон биетэй, ирээдүйд авах тэтгэвэрийн хэдээ эм, тарианд зарцуулахаар зэхэж буй амь нэгт ард иргэд минь? Юу гэж бодож байна та хэд?Жич : Би чаддагаараа амьдарч байсан газрынхаа амьжиргааны түвшин болон “эрүүл” хүнсний үнийн дүнг эх орныхоо байгаа байдалтай харьцууллаа. Та хэд зургийг гүйлгэж хараад өөр өөрсдийн гэсэн дүгнэлтийг хийнэ биз ээ.Жичийн жич : Анхааруулж хэлэхэд махны хэрэглээг “танана” гэдэг нь “хасна” гэсэн үг биш юм. “танана” гэдэг нь хэмжээг багасгана гэсэн үг байгаа шүү.Б. Отгонсайхан 2023.01.25 (залуу эмчийн тэмдэглэл) Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.