Uncategorized

Хүмүүсийн дунд хамгийн түгээмэл тархсан эрүүл мэндийн 8 зөвлөгөө: Үнэн үү, худал уу?

Эрүүл мэнд, хооллолт, дасгал хөдөлгөөнтэй холбоотой шинжлэх ухаан судалгаа, баримт нотолгоонууд байнга өөрчлөгдөж байна. Гэтэл бидний үнэн гэж итгэсээр ирсэн эрүүл мэндийн зөвлөгөөнүүд хоцрогдсон, зарим талаар шинжлэх ухааны үндэслэлгүй байх нь элбэг. Иймд бид нийтийн дунд хамгийн түгээмэл тархсан эрүүл мэндийн зөвлөгөөнүүд шинжлэх ухаанд суурилсан, үнэт бодитой эсэхийг нягталлаа.Өглөөний цай бол өдрийн хамгийн чухал хоол Үүнд шуудхан хариулах боломжгүй. Орчин цагт хооллох цаг болон сонгож идэж буй хоолны чанар нь биеийн ерөнхий эрүүл мэнд болон жингээ хасахад чухал нөлөөтэй гэж үзэх болжээ. Өглөөний цайг алгасах нь хүмүүсийн хоолны дуршил, биеийн жин, эрч хүчид харилцан адилгүй нөлөөлдөг гэнэ. Нэгэн судалгаагаар өглөө чанартай, сайн хооллосон илүүдэл жинтэй эмэгтэйчүүд нь өглөө хөнгөн хооллоод, орой чанартай, сайн хооллосон эмэгтэйчүүдээс илүү жин хаяж байгаа нь ажиглагджээ.Зөвлөгөө: Өглөөний цайгаа сайн уух нь өдөр тийшээ их өлсөж, улмаар хэтрүүлэн идэхээс таныг сэргийлнэ. Өдөрт 10,000 алхам алхах хэрэгтэй Гайхалтай нь, 1960-аад онд анх гарч ирсэн энэ ойлголт шинжлэх ухааны судалгаа, шинжилгээнд суурилаагүй гэнэ. Гэхдээ өдөр бүр тогтмол алхах нь эрүүл мэндэд эерэг нөлөөтэйг сүүлийн үеийн судалгаанууд баталж байна.2022 онд гарсан нэгэн судалгаагаар алхах нь зүрх судасны өвчин, хорт хавдраар нас барах эрсдэлийг бууруулж байгааг тогтоожээ. Мөн алхалтын тоо бус хурд илүү чухал гэж өөр нэгэн судалгаа дүгнэсэн байна.Зөвлөгөө: Өдөр бүр 10,000 алхам алхахыг хичээгээрэй, ингэхдээ аль болох хурдан алхаарай.Хоногт 8 цаг унтах хэрэгтэй 2017 онд гарсан нойртой холбоотой хамгийн том судалгаагаар, наснаас үл хамааран хоногт 7-8 цаг унтдаг хүмүүс түүнээс бага унтдаг хүмүүстэй харьцуулахад сайн сэтгэж (анхаарал төвлөрүүлэх чадвар, ой санамж, хариу үйлдэл үзүүлэх хугацаа, асуудал шийдвэрлэх чадвар гэх мэт) байгаа нь ажиглагджээ. Харин 4 ба түүнээс бага цаг унтдаг хүмүүс өөрөөсөө 9 насаар ахмад хүмүүстэй адил сэтгэж байжээ.Зөвлөгөө: Хэрхэн чанартай нойрсох вэ?Тогтмол цагт унтах Өглөө эрт нарны гэрэлд гарч, биологийн цагаа тэнцвэржүүлэх Оройн цагаар дэлгэц ширтэхгүй байх.Өдөрт 2 литр ус уух хэрэгтэй.Шингэн зүйл сайн уух нь чухал хэдий ч өдөрт 2 литр (8 аяга) ус уух зөвлөгөө нь шинжлэх ухааны үндэслэлтэй биш юм. 2022 онд гарсан судалгаанаас үзвэл хүмүүсийн шингэний хэрэгцээ харилцан адилгүй боловч өдөр дунджаар 1.5-1.8 литр ус уух нь зохистой гэж үзжээ. Зөвлөгөө: Шингэний хэрэгцээг дан ганц уснаас авах шаардлагагүй юм. Кофе, цай, сүү, гэх мэт шингэн хүнснээс гадна жимс, хүнсний ногоо, мах зэрэг хоол хүнснээс шингэнийхээ хэрэгцээг нөхөж болно.Өдөр бүр 400 гр жимс, ногоо идэх хэрэгтэй.400 гр гэдэг нь ДЭМБ-аас тогтоосон жимс, ногооны өдрийн хэрэглээний доод хязгаар юм. Хоол хүнсэндээ жимс, ногоо түлхүү хэрэглэснээр танин мэдэхүйн чадвар буурах, зөнөх, чихрийн шижин өвчний эрсдэл багасаж, стрессийн түвшин буурдаг нь тогтоогджээ.өн аль болох олон төрлийн жимс, ногоо хэрэглэх нь зүйтэй гэжээ. Жишээ нь, брокколи, брюссель, байцаа гэх мэт навчит ногоонууд тэжээллэг чанар өндөртэй байдаг бол олон төрлийн жимс нь гадилаас илүү антиоксидант агуулдаг байна.Зөвлөгөө: Жимс, ногооны хэрэглээгээ аль болох нэмэгдүүлэхийг хичээгээрэй. Хамгийн багадаа 400гр!Хэвлийн дасгал хийж байж л хэвлийн булчинтай болно Хэвлийн булчингаа хөгжүүлэхийн тулд дан ганц хэвлийн дасгал хийх хангалтгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хүний бие хэвлий хэсгээрээ өөхлөх хандлагатай байдаг. Иймд хэвлийн булчингаа ялгаруулж харагдуулмаар байвал эрэгтэй хүний биеийн өөхний хэмжээ 10-15%, эмэгтэй хүнийх 15-20%-тай байх ёстой гэжээ.Зөвлөгөө: Өөхнийхөө хэмжээг багасгах хамгийн үр дүнтэй алхам бол а.лкоголийн хэрэглээгээ багасгах гэдгийг сүүлийн үеийн судалгаанууд нотолж байна.Мал, амьтны мах биед муу Мал, амьтны маханд ханасан өөх тос ихээр агуулдаг тул өмнө нь махнаас аль болох татгалзахыг зөвлөдөг байсан билээ. Мөн махны хэрэглээ өндөр байх нь түрүү булчирхайн хорт хавдар, зүрхний өвчин тусах эрсдэлтэйг харуулсан судалгаанууд гарч байв. Харин сүүлийн үеийн судалгаагаар дээрх ойлголт ташаа болох нь батлагдсаар байна. Үүнээс гадна боловсруулаагүй мах ба хорт хавдар, зүрхний өвчний холбоо хамаарлыг судлахдаа мал, амьтны гаралтай махыг гахайн мах, хиам, лаазалсан махаас ялгаагүй нь учир дутагдалтай гэжээ.Зөвлөгөө: Мал, амьтны махыг хоол хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой гэгдэж байна. Харин боловсруулсан махан хүнснээс аль болох татгалзаарай.Өдөр бүр нэг хундага да.рс уух нь эрүүл мэндэд тустай Уучлаарай, да.рсанд дурлагсад аа, хундага да.рсны эрүүл мэндийн ашиг тусыг тооцоолох нь сонсогдож байгаа шигээ амар биш юм. Үүнийг тодорхойлохын тулд нийгэм, эдийн засгийн хү.чин зүйлсийг заавал харгалзан үзэх шаардлагатай гэж судлаачид үзэж байна. Насанд хүрсэн 36,000 хүнийг хамруулсан саяхны судалгаагаар тогтмол, бага хэмжээгээр уух нь эрүүл урт наслах боломжийг бууруулж, тархины хэмжээг жижгэрүүлдэг болох нь тогтоогджээ.Хэрэв найз нөхөдтэйгээ хааяа нэг уух нь танд эергээр нөлөөлж буй мэт санагдвал тэр нь ууж буй а.лкогольдоо биш нийгмийн амьдралд оролцож байгаатай холбоотой гэдгийг санаарай гэжээ.Зөвлөгөө: Тогтмол, бага хэмжээгээр уулаа ч гэсэн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө гэдгийг санаарай.Эх сурвалж: The Guardian,ublife АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!