Uncategorized

Аминдэм уухдаа юу анхаарах вэ?

Аминдэм, эрдэс дутагдаж, бие организмын хэвийн ажиллагаа саарахаас сэргийлэн бид бүгд л тодорхой аминдэм, эрдсийг нэмэлтээр хэрэглэдэг. Угтаа, нэмэлтээр болж өгвөл хэрэглэхгүй байхыг зөвлөдөг ч хүнснээсээ шаардлагатай шим тэжээлээ бүрэн авахад хязгаарлагдмал нөхцөлд амьдардаг бидний хувьд аминдэм, эрдэс бодисыг нэмэлтээр уух хэрэг гардаг билээ.Хэрэв таны өдөрт хэрэглэж байгаа хүнсний дөрөвний нэг нь жимс, мөн хэмжээнийх нь ногоо, дөрөвний нэг нь уураг ихтэй хүнс, дөрөвний нэг нь ислэг, ширхэглэг ихтэй хүнс байвал нэмэлтээр аминдэм, эрдэс уух шаардлага бараг л үгүй болов уу. Гэхдээ магадлаад, лабораторид цусны шинжилгээ өгч, аминдэм, эрдэс дутагдаж байгаа эсэхийг мэдэхийг зөвлөе.Юуг анхаарах вэ? Хүний биед шаардлагатай 13 төрлийн аминдэмийг усанд уусдаг, тосонд уусдаг хэмээн ангилна. Энэ нь маш чухал. Тосонд уусдаг аминдэмийг усаар даруулан уухад үр дүн бага учраас тэр. Ингэвэл дэмий л биеэ ачаалж байгаа хэрэг болно.Усанд уусдаг аминдэмүүд С, B витаминууд (B1, B2, B3, B5, B6, B7, B9, B12) усанд уусдаг учир заавал хоолны дараа уух гэх хэрэггүй. Усанд шингэдэг амин дэмүүд биед нөөцлөгддөггүй учир дутагдалтай нөхцөлд байнга нөхөж байх хэрэгтэй гэнэ.- B аминдэмүүдийг өглөөгүүр уувал сайн. Бас, B12-ийг С аминдэмтэй зэрэгцүүлж хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.- С аминдэмийг хоол идээгүй үед байнга уувал ходоод хямарч мэдэх юм. Бас хэвийн хэрэглээнд ихдээ 1000 мг-ыг л уугаарай. – B6-г орой уувал нойронд, тодруулбал нүдний хөдөлгөөн хурдсах үе (REM)-д нөлөөлж, ядрахад хүргэдэг учир үдээс өмнө уувал зохилтой.Тосонд уусдаг аминдэмүүд Харин тосонд уусдаг аминдэмүүд буюу А, D, E, K аминдэмийг өлөн дээрээ уувал үр дүнгүй. Гэхдээ заавал хоол ид гэсэн үг биш. Авокадо, самар зэрэг тослог ихтэй ургамал, үр жимстэй зэрэгцүүлэн уухад л хангалттай. Зарим үйлдвэр тосонд уусдаг амин дэмийг тостойгоор үйлдвэрлэсэн байдаг (тунгалаг уусдаг гадартай, дотроо шингэнтэй харагддаг) тул заавал энэ горимыг мөрдөх шаардлагагүй. Тодруулахад, ийм бэлдмэлүүд шахмал эмийн хэлбэрээс илүү шингэцтэй байдаг.- Тосонд шингэдэг аминдэмүүдийг хамтад нь уух хэрэггүй. Аминдэм К гэхэд тосонд шингэдэг өөр аминдэмтэй зэрэгцүүлэхэд шингэлт нь эрс мууддагийг тогтоожээ.- E, K аминдэмийн дутагдал ховор байдаг учраас шинжилгээ хийлгэж, дутагдалтай гэж оношлогдсон тохиолдолд л уухыг зөвлөдөг. Ихэдвэл бие организмд ихээхэн сөрөг нөлөөтэй учраас тэр.- Тосонд уудаг аминдэм элгэнд шимэгддэг учир хэтрүүлсэн үед элэгний хэвийн үйл ажиллагаа алдагддаг.- Та мхи татдаг хүмүүс А аминдэм их хэрэглэвэл уушгины хавдартай болох эрсдэл нь нэмэгддэг. – D аминдэмийг магнийтай хамт уувал үр дүнтэй. Магний дутагдсан үед D аминдэмийн идэвхжил сул байдаг учраас тэр гэнэ. D, К аминдэмийг хамт уувал ясанд сайн.- Аминдэмийн багц авч хэрэглэхээр шийдсэн бол нас, хүйсийн онцлогтоо тохирсныг аваарай. Жишээ нь, өндөр настнуудад зориулсан аминдэмийн багц залуучуудад зориулсан багцаас хамаагүй илүү кальци, D, B12 аминдэмтэй байдаг аж. Түүнчлэн эмэгтэйчүүдэд зориулсан бэлдмэлүүдэд төмрийн агууламж их гэхчлэн ялгаа бий. Аминдэмийн багцыг өлөн элгэн дээрээ ууж хэрэггүй. Нэгээс илүү ширхгийг ууж байгаа нөхцөлд нэг дор уулгүйгээр өглөөний цайны дараа нэгийг, өдрийн хоолны дараа нэгийг гэх маягаар хуваагаад уухыг зөвлөе.Эрдэс бодисууд- Төмрийн бэлдмэлийг өлөн элгэн дээрээ уувал сайн. Гэхдээ кальцийн бэлдмэл болон кальци ихтэй хүнстэй хамт хэрэглэж болохгүй аж. Цайрын бэлдмэл мөн адил.- Кальци хэтрүүлэн хэрэглэвэл бөөрний чулуу үүсэх эрсдэлтэй. Кальци ууж байгаа бол D аминдэм давхар уугаарай.- Магний тайвшруулах үйлчилгээтэй тул оройн хоолны дараа уухад тохиромжтой. Өдөрт 350мг-аас хэтрүүлж болохгүй.Судалж унш Хаана, ямар үйлдвэрт хийсэн гэдгийг нь сайтар анхаарч авах нь чухал. Савлагаан дээр заагдсан агууламж үнэн эсэхийг холбогдох байгууллагаас баталгаажуулсан эсэхийг уншиж судлахгүй бол эм биш хор болж мэдэх юм.Тогтсон цагтаа уух Аминдэмийг ч гэсэн тогтмол уувал үр дүнтэй. Шаардлагатай бол тэмдэглэл хөтөл.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!