Uncategorized

Бид яагаад өдрийн цайны дараа нойрмоглодог вэ?

“Хүмүүс яагаад өдрийн цайгаа уусны дараа ядарч, нойрмоглодог вэ? Үүнээс урьдчилан сэргийлэх арга бий юу”Энэ асуултад “Quackery: Бүх зүйлийг эмчлэх хамгийн муу аргуудын товч түүх” номыг хамтран бичсэн, Омаха хот дахь Nebraska Medicine ашгийн бус байгууллагын дотрын эмч Лидия Канг ингэж хариулжээ.Үдийн хоолны дараа бие сулрах нь элбэг тохиолддог үзэгдэл юм. Үдээс хойш 14-17 цагийн хооронд нүд сүүмийн нойрмоглож, анхаарал төвлөрөл хамгийн бага байдаг. Энэ нь нойр багатай явах, унтах апноэтэй (унтах үед амьсгал тасалдах эмгэг) байх, цус багадалт, бамбай булчирхайн эмгэг гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн шалтгаанаас үүдэлтэй байж болно. Энэ тохиолдолд эмчид үзүүлж, оношоо нарийвчлан тодруулах шаардлагатай.Харин та эрүүл мэндийн асуудалгүй ч үдийн цайны дараа нойрмоглодог бол энэ нь Циркадын хэмнэлээс үүдэлтэй байх магадлал өндөр юм. Циркадын хэмнэл гэдэг нь 24 цаг тутамд давтагддаг биологийн цаг бөгөөд гол төлөв биеийн температур, унтах, сэрүүн байх зэрэг үйл явцтай холбогддог.Хүмүүс биологийн цагийг ихэвчлэн унтах, сэрэх мөчлөгтэй холбодог ч үүнд хооллолт, дасгал хөдөлгөөн мөн нөлөөлдөг. Жимсний ялаа, хулгана, хүн дээр хийсэн судалгаагаар биеийн эд эсийн цагийг ген удирддаг ба гэрлийн нөлөөгөөр (өдөр шөнө солигдох) биологийн хэмнэл нь тодорхойлогддог болохыг тогтоожээ.Өдрийн хоёр цэгт хүний сонор сэрэмж, анхаарал хамгийн бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэ нь өглөөний 2-7 цаг, өдрийн 14-17 цаг юм.Түүнчлэн өдрийн хоёр цэгт хүний сонор сэрэмж, анхаарал хамгийн бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Энэ нь өглөөний 2-7 цаг, өдрийн 14-17 цаг юм. Эхний мөчлөгийн үеэр хүмүүс ихэнхдээ унтаж байдаг бол хоёр дахь мөчлөгийн үеэр ажиллаж таардаг билээ.Хоёрдугаарт, хооллосны дараа хүний бие хоол боловсруулах тогтолцоо руу илүү их цус шахаж, улмаар тархин дахь цусан хангамж багассанаар ядрахад хүрдэг байна. Үүний цаана гормон, молекул, нейротрансмиттерүүдийн нарийн төвөгтэй үйл ажиллагаа явагдаж байдгийг ойлгох хэрэгтэй. Тухайлбал, өлсөх мэдрэмжид нөлөөлж, хүний сэрүүн байлгахад тусалдаг орексин хэмээх нейропептид байдаг. Хоол идсэний дараа глюкозын түвшин нэмэгдэж улмаар орексиныг дарангуйлснаар хүн нойрмоглож эхэлдэг.Гуравдугаарт, мелатонин (нойрны хэмнэлийг зохицуулдаг гормон) болж хувирдаг амин хүчил буюу триптофантай холбоотой байж болно. Судалгаанаас үзэхэд, төмс, цагаан талх, цагаан будаа зэрэг нүүрс ус ихтэй хоол цусан дахь инсулин болон триптофаны хэмжээг нэмэгдүүлж, тархинд ирэх ачааллыг ихэсгэснээр хүн нойрмоглодог. Ядарч сульдах нь шарсан хоол, амьтны гаралтай ханасан өөх тос, илчлэг ихтэй хоол идсэнээс үүдэлтэй байхад ургамлын гаралтай хоол хүнс, Газар дундын тэнгисийн хооллолт нь нойрмоглоход харьцангуй бага нөлөөтэй гэдгийг тодруулсан зарим нэг судалгаа хийгдсэн байна.Энэ бүхнээс хийх дүгнэлт нь, нойрмоглож ядрахаа больё гэвэл өдрийн хоолондоо эслэгээр баялаг, цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг жимс, ногоо түлхүү идэж, амьтны гаралтай уураг, өөх тостой хоолыг ихээр идэхээс татгалзах хэрэгтэй.Энэ бүхнээс хийх дүгнэлт нь, нойрмоглож ядрахаа больё гэвэл өдрийн хоолондоо эслэгээр баялаг, цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг жимс, ногоо түлхүү идэж, амьтны гаралтай уураг, өөх тостой хоолыг ихээр идэхээс татгалзах хэрэгтэй. Бүхэл үр тариа, буурцагт ургамал зэрэг ашигтай нүүрс ус идэж, чихэрлэг ундаа, цагаан гоймон зэрэг чанаргүй нүүрс уснаас татгалз.Түүнчлэн хэдхэн өдөр нойр муутай явахад л үдээс хойш байнга ядарч, нойрмоглодог болно. Тиймээс шөнө хангалттай сайн унтаж амрах нь чухал. Үдээс хойш кофе уух нь сэргэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг боловч хэт их уувал нойрыг саатуулж, ядаргааны мөчлөгийг үргэлжлүүлсээр байна гэдгийг санаарай.Гарч салхилах, байгалийн эсвэл зохиомол гэрэлтүүлэг сайтай орчинд ажиллах нь ч мөн нойрмоглохоо багасгахад дэмтэй гэж үзэж байна. Хэрэв эдгээр аргыг туршиж үзсэн ч нойр хүрсээр байвал түрхэн зуур дугхийх нь үр дүнтэй. Шөнийн нойрны хэмнэлээ алдагдуулахгүйгээр тархины үйл ажиллагаагаа сайжруулах хамгийн энгийн арга бол өдөрт 30 минутаас бага хугацаанд дугхийх гэжээ.Эх сурвалж: Washington Post,ublife АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!