Uncategorized

Цусан дахь САХАРын хэмжээг БУУРУУЛдаг ОРОСын уламжлалт аргууд

Цусан дахь САХАРын хэмжээг БУУРУУЛдаг ОРОСын уламжлалт аргууд Сонгиныг хандлаж юунд хэрэглэдэг вэ? Өнөө цагт сахарын өвчтэй хүмүүс маш их болжээ, энэ аюулт өвчтэй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна. Оросын том хэмжээний судалгааны үр дүнгээс харахад, ОХУ-д чихрийн шижингийн 2-р хэлбэрийн тохиолдлын 50-иас бага хувь нь оношлогддог бөгөөд энэ өвчнөөр өвчилсөн хүмүүсийн тоо 8-9 сая хүрсэн гэсэн судалгаа гарчээ.Цусан дахь сахарын хэмжээ ихсэх нь зүрх, судас, нүд, бөөр, мэдрэлийн системийн гэмтлийг үүсгэдэг. Мэдээжийн хэрэг, өвчин нь архаг хэлбэрт шилжсэн бол хоол тэжээлээ өөрчилж, дэглэм бариад энэ өвчнөөс амархан салчихаж чадахгүй.Гэхдээ шинжилгээгээр сахарын хэмжээ хэвийнхээс ялимгүй өндөр гарсан бол цусан дахь сахарын хэмжээг бууруулах, хянах боломжтой учраас ямар нэгэн зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Ийм асуудалтай хүмүүст тохирох олон зууны турш Оросын уламжлалт анагаах ухаанд хэрэглэсээр ирсэн үнэлж баршгүй зөвлөгөө, жорууд байдаг. Эдгээрээс та бүхэндээ орчуулан хүргэж байна.СОНГИНО ХАНДЛАХ:Орос хүмүүс сонгиныг долоон өвчинд тустай гэж ярьдаг. Гэхдээ зарим хүмүүс шинэ сонгино төдийгүй, сонгины ханд ч бас сахарын хэмжээг бууруулахад тустай гэдгийг тэр бүр мэддэггүй.ОРЦ:3 кг бөөрөнхий сонгино 250 мл ус БЭЛТГЭХ:Бүх сонгиноо 10 тэнцүү хэсэг болгож хуваана (нэг хэсэг нь нэг өдрийн эмчилгээ болно).Өглөөд нэг жижиг хэсэгийг хэрэглэнэ.Паалантай саванд хийж, усаа хийнэ.8-10 минут буцалгана.Галаа унтраагаад, таглаж тавиад хөргөнө.Сонгиныг шүүж аваад, шингэнийг 3 хэсэгт хуваагаад, хоол идэхээс 30 минутын өмнө өдрийн 3-аар ууна.Энэ маягаар 10 хоногийн турш дараалан ууна.Хэдэн сар завсарлаад ийм маягаар дахин нэг курс эмчилгээ явагдана.Эрүүл энхийг хүсье!ЦАГААН ЦУУтай ӨНДӨГ ХАНДЛАХ:Энэхүү жор нь өндөр үнэтэй эм хэрэглэхгүйгээр сахарын хэмжээг багасгаж, эрүүлжих аргуудын нэг юм. 10 хоногийн турш уг үйлдлийг давтан хийгээд цусны сахар ихэсэх өвчнийг мартаж болно.ТАНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС:Өндөг Цуу Ус Өндөгөө хатуувтар чанана (оройн цагаар тохиромжтой). Өндгөө цэвэрлээд сэрээгээр хэд хэд хатгаарай.Цууны уусмалаа өндөг далд орохоор гүн саванд хийнэ. Цуу нь өндөгийг бүхэлд нь бүрхсэн байх ёстой. Ингээд бүх л шөнийн турш байлгана.Өглөө нь өндөгөө идэж, тасалгааны температурт тавьсан аяга ус ууна.УКРОП/ГОНЬДТОЙ УС:Энэхүү гайхамшигтай ундаа нь жингээ хасах, цусан дахь сахарын түвшинг бууруулахад тустай. Гоньдтой усыг чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг гэж үзэж болно.ТАНД ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛС:1 х/х гоньдны үр 1 литр буцалсан ус Халуун сав Шүүлтүүр БЭЛТГЭХ:Буцалсан усандаа гоньдоо хийгээд хэдэн цаг хандлаж байлгана. Хэрэв халуун сав байхгүй бол шилэн саванд хийж таглаад тугалган цаасаар боож, гялгар уутанд хийгээрэй.Цагийн дараа ууна. Өдөрт 2 аягыг ууна: өглөө 1 аяга, үдэш 1 аяга.Гэдэс дүүрч, цанхайхгүй бол өдөрт 3-4 аяга болгон уух хэмжээг нэмэгдүүлж болно.ХУЛУУНЫ ҮР, ШАНЦАЙ, ХАСАРВААНЬ Цусан дахь сахарын түвшинг бууруулдаг бас нэгэн ургамал бол хулууны үр юм. Хулууны үрэнд маш олон шим тэжээл агуулагддаг!ОРЦ:150 гр хальсалсан хулууны үр Ус 1/2 ц/х шанцай (амт оруулахаар)4-5 ш хасарваань БЭЛТГЭХ:Үрээ усанд 8 цагийн турш байлгана. Уснаас үрээ шүүж аваад үрээ блендэрт хийж нунтаглана. Сайн нунтаглахын тулд 4 х/х ус нэмж хийгээд блендэрдэж болно.Нунтагласан үрээ марлиар шүүж аваад шанцай, хасарвааниа бутлаж хийгээд дахин блиндерээрээ сайтар нунтаглаж өгнө.Гарсан хулууны сүүг шилэн саванд хийж хөргөгчинд хийнэ.Өдөрт 100 граммаар хоол идэхээс хагас цагийн өмнө өлөн ходоодон дээрээ ууна. 4 хоногийн завсарлагатай уух хэрэгтэй (би 4 өдөр ууж, 4 өдөр завсарладаг).ТАРВАСны ҮРтэй ШӨЛ Тарвасны үр нь нойр булчирхайн эсүүдэд нөлөөлж, цусан дахь глюкозын хэмжээг бууруулдаг. Түүнд агуулагдах таннин, сапонин болон эслэг зэрэг нь ийм үйлдэл үзүүлдэг сайн талтай.ОРЦ:40 г тарвасны түүхий үр 1 л ус 150 гр тарвасны зөөлөн хэсэг (заавал биш)БЭЛТГЭХ:Саванд нэг литр ус хийгээд зөөлөн галаар буцалгана.Усыг буцалмагц тарвасны үрээ хийгээд.Холимогоо 30 минут хэртэй зөөлөн галаар буцалгана.Галаас саваа аваад дахин нэг цаг хандлаж тавина.Шөлөө шүүгээд, тохиромжтой саванд хийнэ.Шөлөө илүү амттай болгохын тулд хэрчсэн тарваснаасаа хийж холигчинд сайтар холиж болно.Өглөөний цайнаас 30 минутын өмнө өлөн ходоодон дээрээ эхний 1 аягыг ууна. Өдөрт 1 аягаар 3 удаа ууна. САХАРЫН ХЭМЖЭЭГ БУУРУУЛАХ АРДЫН БУСАД ЭМЧИЛГЭЭ Далив өвсны үндэс:40 грамм хатаасан далив өвсны үндэсийг 300 мл буцалсан усанд хийж 2 цагийн турш халуун саванд хандлана. Хоолны дараа тал аягаар өдөрт 3 удаа ууна.Багваахай цэцгийн үндэс:Багваахай цэцгийн үндэс нь цусан дахь сахарын түвшинг бууруулахад тустай. Хагас литр буцалсан халуун усанд нэг халбага хэртэй үйрмэг багваахайн үндэс хийж хандална. Энэ хандаа шүүгээд, гарсан шөл нь 1 өдрийн эмчилгээ болно.Хушганы нялх навчны ханд:Хушганы модны нялх навчыг 5 сард авч хатааж хэрэглэнэ. Нэг халбага нунтаг навчыг 1 аяга халуун усанд хийж 1 минут буцалгана. Дараа нь усаа хөртөл идээшүүлэх хэрэгтэй. Энэ хандаа өдөртөө хэрэглэж дуусгана.Нэрсны навчны ханд:Нэрс жимс болон нэрсний хатаасан навчны аль аль нь цусан дахь сахарын хэмжээг буурдаг. Нэг аяга буцалсан усанд 1 халбага нэрсний хатаасан навч хийгээд буцалтал нь халаана, буцалгаж болохгүй. 2 цаг хандлаад, 1/3 аягаар өдөрт 3 удаа ууна.Голт бор цэцгийн цай”:5-р сард түүсэн голт бор цэцгийн навчаар цай чанаж уувал цусан дахь сахарын хэмжээ буурдаг. Голт борын 5 сарын найлзуурт цусан дахь сахарын агууламжийг хэвийн болгох шим тэжээл хуримтлагдсан байдаг. 2 аяга буцалсан усанд 2 хоолны халбагыг хийгээд, 6 цаг хандална. Өдрийн норм нь: Хандыг өдөрт 3-4 удаа уух хэрэгтэй.Гэрийн хошоонгор цэцэг ба түүний навч 1 халбага хатаасан гэрийн хошоонгор цэцэг болон түүний навчыг буцалсан усанд (200 мл) хийгээд, дор хаяж 3 цаг хандлаж хэрэглэнэ. 1/3 аягаар өдөрт гурван удаа хоолны өмнө ууна.Одоо та сахарын хэмжээгээ хэрхэн бууруулах талаар тодорхой хэмжээний мэддэгтэй болсон байхаа. Мэдээжийн хэрэг, уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг хэрэглэж байгаа тохиолдолд үүнтэй зэрэгцэн архи, тамхи хэрэглэхийг хориглодог бөгөөд мөн түүнчлэн зохистой хооллолтод анхаарах нь зүйтэй. Эмчилгээний аргыг сонгохын өмнө эмчээс зөвлөгөө аваарай.Хулуу нь цусан дахь сахарыг бууруулж, холестерины хэмжээ нэмэгдэхээс сэргийлж өгдөг маш сайн ногоо гэдгийг мэдэх үү. Бид бараг өдөр болгон хоол хүнсэндээ сонгино хэрэглэдэг боловч харамсалтай нь зөвхөн түүний 30-40% -ийг нь л ашигладаг байна. Сонгины хальсанд нь илүү их микорэлементүүд агуулагддаг. Олон өвчнөөс биднийг сэргийлж өгдөг хамгийн чухал зүйлийг бид хог хаягдал болгон хаясаар байна.Эрүүл энхийг хүсье!эх сурвалж: https://takprosto.cc, news.gegee. АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!