Uncategorized

Хүзүү хөшиж өвдөхөөс сэргийлэх үр дүнтэй 7 ДАСГАЛ

1. Теннисийн бөмбөгөөр хийх иллэг Юу хийх вэ:Теннисийн бөмбөг аваад шилэн хүзүүндээ төрөл бүрийн чиглэлд иллэг хийгээрэй.Хэрвээ хүзүү ихээр хөшсөн мэдрэмж мэдэрч байгаа бол бөмбөгийг хүчтэй дараад тэр газартаа 20-30 секунд байлгана. Цаашлаад иллэгийг үргэлжлүүлж хийнэ.Үр дүн: Теннисийн бөмбөг нь хүзүүний хэвийн хөдөлгөөнийг сэргээхэд тусална, мөн булчинг суллаж өгдөг байна.2. Нумын байрлал Юу хийх вэ:Гэдсээрээ хэвтээд эрүүгээ газар байрлуулна, гараа хоёр тийш алдлаарай.Хөлөө өвдгөөр нь нугалахад хөлийн ул өгзөгний харалдаа ирнэ.Хоёр гараараа хөлөө барь. Амьсгалаа авч гаргахдаа аль болох арагш гэдийж цээжээ шалнаас хөндийрүүлнэ.Толгойгоо аль болох арагш гэдийлгэ.Энэ байрлалд 10 секунд барина.Амьсгалаа гаргахдаа их биеэ доошлуулж бэлтгэл байдалдаа ирнэ.Үр дүн: Нумын байрлал нь нурууны чангарсан булчинг суллаж амраана.3. Тэмээний байрлал Юу хийх вэ:Өвдөг дээрээ суугаад хөлөө мөрний хэмжээний зайтай тавина.Гараа хоёр ташаандаа аваад их биеэ аль болох эгц дээш байрлуулна.Арагшаа гэдийнэ.Амьсгалаа гаргахдаа цээжээрээ гэдийнэ.Гараараа хөлнөөсөө бариарай (эсвэл өсгийн дээрээ ч тавьсан болно).Толгойгоо арагш болгоод энэ байрлалдаа 30-40 секунд барина, дараа нь бэлтгэл байдалдаа эргэж орно.Үр дүн: Тэмээний байрлал нь булчингийн ачааллыг багасгаж сулруулна.4. Могойн байрлал Юу хийх вэ:Доош харан хэвтээд хөлөө нийлүүлнэ, хөлийн хуруунуудыг тэнийлгэнэ.Гарын алгаа мөрөн доороо байрлуулна.Амьсгал авахдаа их биеэ аажим өргөнө, энэ үед гар дээрээ тулахгүй (гар зөвхөн уг байрлалыг л дэмжиж өгөх үүрэгтэй), гарыг тохойгоор нь нугалсан байна.Толгойгоо арагш гэдийлгэхэд нурууны булчин сунаж байгааг мэдрэх болно.Энэ байрлалд 15-30 секунд бариад дараа нь амьсгалаа гаргаад бэлтгэл байдалдаа орно.Үр дүн: Могойн байрлал нь хүзүүний урд булчинг сунгаж мөрийг зөв байрлалд нь оруулдаг. Үүний үр дүнд нурууны тэгш байдалд сэргэдэг байна.5. Эрүүгээ хөдөлгөх Юу хийх вэ:Эгц суугаад хуруунуудаа эрүүн дээрээ байрлуулна.Өмнөө байгаа зүйл рүү шулуун хараад эрүүгээ аажим хүзүүгээрээ шахна, өөрөөр хэлбэл толгойны угаар сунгалт мэдрэгдтэл түлхэх хэрэгтэй.Энэ байрлалд 5 секунд бариад дараа нь эрүүгээ урагшлуулж хэвийн байрлалд авчирна.Дасгалыг 10 удаа хийнэ.Үр дүн: Уг хөдөлгөөн нь толгойн өөрийн байрлалыг сэргээхэд тусална, мөн нуруу болон хүзүүний булчингийн ачааллыг багасгана. 6. Булангийн сунгалт Юу хийх вэ:Тасалгааны буланд зогсоод хөлөө хананаас 60 см-ийн зайд байхаар байрлал авна.Гараараа хоёр ханыг түшнэ.Тохой мөрнөөс бага зэрэг доош түвшинд.Цээж болон мөрний булчин сунаж байгааг мэдэртэл буланд шахаарай.Энэ байрлалд 30-60 секунд зогсоно, дараа нь бэлтгэл байрлалдаа эргэж орно.Үр дүн: Булангийн сунгалт нь хүзүүний булчинг бэхжүүлнэ, мөн энэ орчмын өвчний таагүй мэдрэмжийг багасгахад тусалдаг.7. Хүзүүний сунгалт Хүзүүний урд булчинг сунгахын тулд толгойгоо арагш болгоод энэ байрлалд 15 секунд байна.Дараа нь бэлтгэл байдалдаа эргэж орно.Цаашлаад эрүүгээ цээжиндээ хүргээд энэ байрлалдаа 15 секунд байна.Энэ мэтээр дасгалыг 10 удаа гүйцэтгэнэ.Хүзүүний хажуугийн булчинг сунгахын тулд толгойгоо баруун тийш болгоод баруун чихээ баруун мөрөндөө хүргэхийг хичээнэ. Энэ байрлалд 30 секунд байх юм, дараа нь бэлтгэл байдалдаа ороод нөгөө тийш нь толгойгоо нугална. Дасгалыг тал тус бүрээр 10 удаа хийнэ.Үр дүн: Хүзүүний булчинг сунгах нь нурууны эгц байдлыг хангана, мөн булчин ачаалал авах нь багасдаг байна.Бонус: гар утсаа хэрхэн зөв ашиглах вэ? Иллюстратор Leisan Gabidullina Ухаалаг гар утсаа нүдний түвшинд барина. Гар утас хэрэглэж байхдаа толгойгоо урагш нь тонгойлгохгүй байлгахыг хичээнэ. Нуруу эгц, чих мөрний түвшинд байх хэрэгтэй. 20-30 минут тутамд завсарлага авна. Хэрвээ та ухаалаг гар утастайгаа удаан суудаг бол байнгын завсарлага хийх хэрэгтэй. Босоод тасалгаан дундуур дэмий алх, үе үе хүзүүний сунгалтын дасгал хийж байна. Нуруундаа байнга анхаарал тавих хэрэгтэй.Эгц нуруутай явж байх ёстой гэдгээ өөртөө байнга сануулж заншаарай, санангуутаа л нуруугаа тэгшилнэ. Хэсэг хугацааны дараа та нуруугаа зөв байрлалд бариад сурсан байх болно. Чанга яригчаар нь ярих эсвэл Bluetooth чихэвч ашиглаж бай. Ухаалаг утас руугаа байнга доошоо харж ашиглахаас зайлсхийнэ, аль болох чанга яригчийг нь ашигла, мөн утастай эсвэл Bluetooth чихэвч ашигла. Text Neck аппликейшн ашиглаж үзээрэй. Нуруугаа өөрийн эрхгүй зөв байрлалд байхад тань тусална.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!