Хосуудын харилцаанд сэв суулгадаг 8 алдаа

Бидний өөрсдөө ч анзааралгүй гаргачихдаг алдаанууд л харилцаанд ан цав суухад нөлөөлдөг тухай саяхан сэтгэл судлаач найзаасаа сонссон юм л даа. Чухам ямар алдаа гэдгээ мэдэхгүй бол засаж чадахгүй шүү дээ. Тиймээс найзаасаа сонссон харилцааны талаар хэдэн зүйлийг хуваалцъя. Хосууд харилцаандаа ямар ямар алдаа гаргадаг вэ?”1. Түүнийг анзаарахаа болих Харилцааны эхэн үед чи түүний ярьсан бүгдэд анхаарлаа хандуулан сонсдог байсан ч одоо тийм байхаа больсон уу? Байгалиасаа л хүнд өөрийгөө бусдад ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэх хүсэл байдаг.
Гэтэл хайртай хүн нь түүнийг үл тоож, ярьж байхад нь сонсохгүй байх, нүд рүү нь харж үзэл бодлоо хэлэхгүй байх зэрэг нь хайртыг чинь гомдооход хүргэдэг. Тиймээс аль болох тэр чамд хандан ярьж, өөрийгөө илэрхийлж байх үед хэчнээн дургүй сэдвээр чинь ярьсан ч анхааралтай сонсогч нь байгаарай. Гэхдээ түүний нүд рүү харж, ойлгож сонсох нь чухал шүү. Ингэснээрээ чи түүнд чухал хүн нь гэдэг дотно сэтгэгдэл төрүүлж, чамтай цаашдаа ч сэтгэлээ нээн ярилцах замыг нээх юм. Ямар ч хүн хайртдаа л өөрийгөө илэрхийлж, ойлгуулахыг хүснэ шүү дээ. Харин чи харцаа буруулан, хийж байгаа, ярьж байгаа зүйлсийг нь анзаарахаа больсноор түүнийг хэн ч биш мэт сэтгэгдэл төрүүлэх болно.2. Үргэлж дийлэх гэж хичээх Хааяа маргааны үеэр хэн нэгэн нь дуугаа хурааж хэрүүл маргааныг дуусгахыг хүсэж буйгаа илэрхийлдэг. Ийнхүү чимээгүй байх нь цаад хүн чинь чамайг үл тоомсорлож байгаа хэрэг биш юм.
Үргэлж ярьж, өөрийнхөө зөв болгох гэж дайрах нь зарим үед хэрүүл маргааныг улам ч дордуулдаг. Чимээгүй байснаараа чи хайртдаа бууж өгч байна гэж бодох хэрэггүй. Харин ч дордох байсан харилцаагаа авч үлдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Үргэлж дийлэх гэсэн оролдлогоо болиод түүний зөв үед нь бууж өгөн өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч, харин түүний буруу үед буруу гэдгийг нь эвээр ойлгуулахыг хичээдэг байгаарай. Тэгвэл дордож магадгүй байсан харилцаагаа чи сайнаар хадгалан үлдэж чадах юм шүү.3. Асуудлыг өөрт нь даатгах Эмэгтэйчүүд эрчүүдээс хүчтэй, хариуцлага үүрч чадахуйц байхыг хүсдэг. Тэгсэн хэрнээ хийж буй ажил, алдаа эндэгдлийнх нь тухайд урам өгч урагшлуулах биш шүүмжилж, гоочлох нь элбэг. Чи хайртай залуугаасаа үдэшлэгт юу өмсөх, үсээ хэрхэн засуулах, ажлын байран дээрх асуудлаа хэрхэн шийдэх зэргээ асууж зөвлөлддөг хэрнээ, түүнийг шийдвэр гаргах мөчид “Чи л шийд. Чи мэддэг шүү дээ” гээд орхих нь буруу юм.
Түүний оронд ярилцаж, хамтдаа зөвлөлдөх нь түүнд хайр, хүндлэлийг мэдрүүлж, ээж шиг нь дотно мэдрэмжийг төрүүлдэг.4. Бусдаас дутуу байгаа мэт санагдаж хайртдаа бухимдах Ихэнх хосууд ахуй амьдрал, хүүхэд, зээл гэх мэт зүйлсэд анхаарлаа хэт хандуулснаар өөрсдийгөө хөгжүүлэх, суралцах үйл явцаас хоцордог. Энэ нь амьдралд бухимдах, бухимдлаа хайртдаа гаргах асуудлыг үүсгэдэг. Зарим үед ганц бие найзуудаа хараад атаархаж, өөрийгөө өсөж хөгжихгүй байгаад хайртыгаа буруутгах бодлууд төрөх нь ч элбэг тохиолдоно. Үүнээс үүдсэн бухимдал даамжирсаар гэр бүл салах, хосууд хүчтэй маргалдах зэрэг сөрөг үр дагаврууд авчирдаг. Тийм ч учраас гэр бүлийн сэтгэл судлаачид “амьдралынхаа туршид ахуйн аахар шаахар асуудлаас болж өөрсдийнхөө хөгжих, суралцах явцыг хэзээ ч зогсоохгүй байхыг зөвлөдөг” байна. Өөртөө цаг гаргаж, дуртай зүйлээ хий. Хайрттайгаа ярилцаж түүний ч бас хийхийг хүсдэг зүйлийг дэмж. Өөрийнхөө хүслийг зөв ойлгуулж хамтдаа тэмүүлдэг хүсэл мөрөөдөлтэй байх нь харилцааг бат бөх аз жаргалтай болгодог.5. Хэтэрхий хувиа хичээх Зарим хосууд хэт найз нөхөд, ажил, хоббиндоо цаг хугацаагаа зориулах нь бий. Энэ нь хайртыгаа ганцаардуулах, чамаас сэтгэл зүрхээрээ бага багаар холдох шалтгаан болж байдаг. Хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж, хоорондоо ярилцаж, жижиг том гэлтгүй ажилд хамтдаа ханцуй шамлан орох нь хосуудын дунд үнэт зүйл болоод сайхан дурсамжийг бий болгож байдаг. Тиймээс хувиа хичээхээ больж хайртдаа ч мөн цаг заваа зориулдаг байгаарай.6. Сонирхолгүй болох Анх түүнтэй танилцаж байхад бүх зүйл нь сонин содон, хайрыг чинь татах үг, үйлдэл, үзэл бодол шинээр урган гарч байсан байх тиймүү?
Гэтэл одоо нэг л сонирхолгүй болсон уу?. Удаан хугацаанд өөрчлөөгүй үсний засалт, хувцаслалт, үзэл бодол, зуршлуудаас хайрт чинь уйдсан юм биш байгаа? Хосууд бие биенээ сонирхохоо болих нь харилцааг хэдэн шатаар дордуулдаг. Тиймээс өөрөөсөө багахаан хичээл зүтгэл гаргаад үз. Хайртынхаа өмнө үргэлж нэг хэвийн байдгаа өөрчилж, ярьдаг сэдэв, хувцаслалт, нүүр будалтдаа анхаараарай. Орон дотроо ямар байдгаа ч бас эргэцүүлж, шинэ зүйлсийг туршаад үзээрэй.7. Таамаглалаа тулгах Түүний ярьж байгаа зүйлийг үнэн эсвэл худлаа гэдгийг чи нэгэнт нотолж чадаагүй цагт таамаглалаа тулгах нь хэт бүдүүлэг хэрэг болно. Тиймээс түүнийг анхааралтай сонсож, яриаг нь дуустал нь сонсож, ярих боломжийг бүрэн олго. Зарим асуудлын үед хамтрагчийнхаа оронд өөрийгөө тавиад үз. Эхлээд сонсож дараа нь дүгнэлт хийгээрэй. Энэ нь маргааныг хурцдуулахгүйгээр шийдэхэд туслана.8. Анхных шигээ байхыг шаардах Бүх харилцаа эхэндээ таатай байдаг. Гэвч аажмаар эрч нь сулран нэгнийхээ зан аашийг хүлээн зөвшөөрөх биш шүүмжлэлтэй хандаж эхэлдэг. Хүн төгс байхгүй учраас гаргаж байгаа аливаа зан ааш, авир үйлдэлд нь хүлээцтэй хандаж, тайван байх нь чухал юм. Түүнээс үргэлж анхных шигээ таатай зан чанарыг хүлээж, чиний мэдэхгүй төрх байдал илрэх үед сэтгэлээр унан стресстэх хэрэггүй. Бүх зүйл цаг хугацааны явцад хувьсан өөрчлөгддөг, харин та хоёр бие биенийгээ гэх хайраа л өөрчлөхгүй байх нь чухал юм шүү.Эх сурвалж: Гоолингоо.
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.