Ядаргаа магнийн дутагдлаас үүдэлтэй

Олон хүн хаврын улиралд ядарлаа, нойроо дийлэхгүй байна гэх нь ихэсдэг. Ер нь ядаргаа нь хүн бүрт илэрч байдаг физиологийн үзэгдлүүдийн нэг аж. Биеийн тамирын дасгал, хүнд хүчир ажил хийн энерги эрчим гаргахад эрүүл чийрэг хүн ч их бага хэмжээгээр ядардаг. Ийм үед хангалттай витаминлаг хоол хүнс хэрэглэж, хөнгөн дасгал хийж, халуун устай ваннд ороод сайхан амрахад ядаргаа тайлагддаг гэдгийг мэдэхгүй хүн бараг үгүй.
Харин дэглэм журам муутай амьдрал, амьдралын хэвшлээс болоод ядаргаа удаан үргэлжилвэл архагшдаг. Энэ нь хэдийгээр өвчин биш ч ажлын чадвар муудах, биеийн эсэргүүцэл сулрах, өвчин эмгэгт илүү өртөх магадлалтай болдог байна.Түүнчлэн архаг ядаргааны суурийг бий болдог хэд хэдэн нөхцлүүд байдаг аж. Их дуу шуугиантай орчинд амьдрах, ажиллах, биеэ барьсан давчуу хувцас өмсөх, хүчтэй эм тариа их хэмжээгээр хэрэглэх, нойр хасах, удаан хугацаагаар сууж, ууц нуруу, нүд гараа чилээх нь ядаргаа үүсгэх эх суурийг тавьж өгдөг байна. Архаг ядаргаанд орсон үед нойргүйдэх, толгой байнга өвдөж хөлрөх, нүдний хараа гэнэт муудах, хий юм үзэх, амархан ядарч сульдан толгой эргэх зэрэг шинжүүд илэрдэг. Ядаргаа нь биед орших магнийн дутагдлаас үүсдэг нь нотлогджээ.
Тиймээс магнигаар баялаг зөгийн бал, арвайн гурил, хөц будаа зэргийг өргөн хэрэглэх нь тустай.Бид “В” витамин дутагдсанаас архаг ядаргаанд нэрвэгддэг байна. Тиймээс ядаргааг арилгахад зөгийн бал зэрэг шингэц сайтай чихэрлэг бүтээгдэхүүн, мандарин, лемон зэрэг витамин В1, В2, С их агуулагддаг жимс, хоол хүнс хэрэглэж дулаан амрах нь чухал.Ядаргаа архагшин улмаар хэт ядаргаа буюу ядаргааны туйлд хүрдэг. Мэдрэлийн тэнцвэртэй байдал алдагдах, амьсгал давчдах, бие хөрөх эсвэл хөлрөх, суулгах, өтгөн хатах, нойргүйдэх, тайван бус байдалд автах зэрэг олон шинж тэмдэг илэрдэг байна.Архаг ядаргааны шинж: Амархан ядрах, сэтгэл санаа тогтворгүйтэх, амархан уурлаж уцаарлах, сэтгэл яльгүй догдлох, гомдоход уйлж унжих, гэсэн хэрнээ дороо тайвшрах гэнэт өөрийгөө учиргүй өрөвдөх, унтаж чадахгүй шаналах, эрт сэрснээс болоод бие амрахгүй буларч ядрах, өдөр нойрмоглох, анхаарал сулрах, ой тогтоолт муудах, сэтгэх чадвар доройтох, их түгших гэх мэт.
Мөн энэ үед цаг агаарын өөрчлөлтөд хэт мэдрэмтгий болж, толгой, нуруу өвдөх, үе мөч, өөр таагүй мэдрэмж төрдөг аж. Түүнчлэн бие организм тавгүйрхэх, зүрхний үйл ажиллагаа алдагдах, даралт тогтворгүй болох, хоолны дуршил багасах, бэ лгийн чадавхи өөрчлөгдөх, дархлал буурах үзэгдэл ажиглагддаг байна. Архаг ядаргаатай үед гэр бүл болон ажил дээр зөрчил үүсч сэтгэл санаа дарамттай хэцүү болдог гэнэ. Үүнийг олон аргаар эмчилдэг байна. Тухайлбал, рефлексотерапи, кино-зиокоррекци, зүү тавих, гомеопати эмчилгээ, эмийн ургамлаар эмчлэх, үнэр зэргийг дангаар болон хослуулах аргыг хэрэглэдэг аж.
Түүнчлэн амьсгалын дасгалууд, сэтгэл зүйн анализмыг мөн ашигладаг байна.Архаг ядаргааг эмчлэх тодорхой нэгдсэн журам үгүй, хувь хүн бүрийн онцлогийг тооцож үздэг. Эмчилгээ нь тухайн хүний амьдралыг дээшлүүлэх, нийгэмд дасан зохицох, стрессийн эсрэг, өвчнийг эсэргүүцэхэд чиглэнэ. Энэ үед идэвхтэй хөдлөх хэрэгтэй, гүйх, усанд сэлэх, дугуй унах зэргээр архаг ядаргааг эмчилдэг байна. Гэвч байнгын ажилтай хүмүүст энэ боломж нь их хомс. Тиймээс стресст орохгүй байх, сэтгэл санаагаа тайван байлгаж, өөрийгөө тайвшруулж, өөдрөг, хөгжүүн, өөртөө итгэлтэй сэтгэл зүйг бүрдүүлэх хэрэгтэй.Зарим тохиолдолд санаа нийлсэн сайн найз нөхөдтэйгээ эрүүл агаар, байгалийн сайханд тайван амарч, архи дарс аль болох бага хэрэглэхийг хичээх шаардлагатай аж. Архаг ядаргаа бол өвчин биш, өвдөхийн өмнөх үе, ийм учраас эмчилгээг хэдийчинээ эрт эхэлнэ, төдийчинээ сайн үр дүнтэй юм байна. Энэ бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд өглөө бүр халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орж, орой далайн давс, шилмүүс, бүхий усанд орох, шинэ ногоо жимс, тэжээллэг хоол идэх хэрэгтэй юм байна. Мөн улиралд нэг удаа микроэлемент бүхий поливитамин ууж байх учиртай аж.Бэлтгэсэн Д.Уран Эх сурвaлж
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.