Таны бие “мах” шингээж чадахгүй байгааг илтгэх шинж тэмдгүүд

Арааны шүлс асгарам сайхан амттай бургер, үнэр нь хамар цоргим тансаг стейкнээс татгалзана гэдэг бараг л боломжгүй зүйл. Хэдийгээр маханд уураг ихээр агуулагддаг ч байгалийн гаралтай химийн бодис, ханасан өөх тос болон бидний биенд хурдан шингэдэггүй элементүүд байдаг ажээ. Махыг хэтрүүлж идэх нь чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс авахуулаад хорт хавдартай болох томоохон хүчин зүйл болж байдаг. Ингээд таны бие мах боловсруулж чадахгүй байгааг ямар шинж тэмдгүүдээр мэдэж болохтой танилцацгаая.
Байнга өлсөх Дөнгөж хоол идсэний дараа ч гэсэн өлсөөд байдаг бол энэ нь таны биед хэт их хэмжээний уураг байгааг илтгэж байгаа хэрэг юм. Нүүрс усны хэмжээ бага байвал цусан дахь сахарын хэмжээ буурч, таныг өлсгөөд байгаа химийн нэгдэл биеэс ялгарахаа больдог байна.Зөвлөгөө: Хэрэв та байнга өлсөөд байгаа бол ямар ч хольцгүй таргийг жимстэй хольж уух юмуу бүхэл үрийн жигнэмэг идээрэй. Махны хэрэглээгээ 7 хоногийн турш багасгаснаар таны биеийн байдал хамаагүй дээрдэх болно.Нүдний доогуур хар туяа татах Хэрвээ таны нүдний доогуур хар туяа татсан бол ядарч, нойр багатай явсанаас болж байгаа гэж бүү эндүүрээрэй. Таны бие махбодь махыг сайн шингээж чадахгүй байгаа нь таны гоо сайханд сөргөөр нөлөөлж эхэлж байгаа нь энэ юм. Ходоодонд шингээгүй мах тэр хэвээрээ цусанд ордог бөгөөд “шингээгүй байгаа мах”-ыг бие гадны довтлогч гэж үздэг байна. Бидний бие гадны довтлогч биеэс өөрийгөө хамгаалахын тулд эсрэг биетийг үүсгэх ба бидний нүдэнд харагдаж буй эсрэг биет нь нүдэн доогуур үүссэн хар туяа юм.Цусны даралт ихсэх Хэрэв таны даралт өндөр байгаа бол энэ нь таныг махны хэрэглээгээ багасгахыг сануулж буй дохио ч байж болох юм. Боловсруулсан болон жигнэсэн бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнүүдэд их хэмжээний давс агуулагдаж байдаг. Дээрээс нь тахианы мах болон бүх төрлийн маханд ханасан өөх тос агуулагдаж байдаг нь даралт ихэсгэх нөхцөл болж байдаг ажээ.
Махыг их идэх нь даралтыг ихэсгээд зогсохгүй зүрх судасны өвчинд нэрвэгдэх магадлалыг ч нэмэгдүүлнэ.Зөвлөгөө: Махны хэрэглээгээ аль болох бууруулж, оронд нь шинэ жимс, ногоог түлхүү хэрэглээрэй. Хэрэв та маханд үнэхээр дуртай бол далайн хүнс болон өөхгүй махыг сонгон авч хэрэглэх нь зүйтэй юм.Өтгөн хатах Удамшиж ирсэн ген болон хооллох зуршлаасаа хамаарч хүн бүрийн хоол боловсруулах систем ялгаатай байдаг ажээ. Өөхтэй махыг бидний бие шингээхийн тулд илүү удаан хугацааг зарцуулдаг учраас удаах өдөр нь өтгөн хатах нь түгээмэл. Үхэр, гахай болон хонины маханд агуулагддаг их хэмжээний төмрөөс үүдээд хүний биед өтгөн хаталт үүсдэг аж. Хорт бодисоо ялгаруулахад зайлшгүй шаардлагатай эслэг маханд огт агуулагддаггүй байна.Зөвлөгөө: Хэт их мах иддэг хүн ходоодны хорт хавдраар өвдөх нь элбэг байдаг гэсэн судалгаа бий.
7 хоногт 100-200 грам махыг ердөө 2 удаа идэж байхыг хоолны мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн олон төрлийн ногоо, үр тариаг тогтмол хэрэглэж байх нь таны эрүүл мэндэд хэрэгтэй шүү.Ядрах Мах идсэний дараа гэнэт л ядарч, залхуу хүрч эхэлбэл тоохгүй орхиж болохгүй шүү. Энэ нь таны бие махбодь махыг шингээж чадахгүй, ходоодонд очоод гацчихсан гэдгийг илтгэж байгаа хэрэг юм. Мах идсэний таны ходоод хүнд оргиж, зовууртай болдог бол хоолны дэглэмээ өөрчилж ногоо, жимс түлхүү хэрэглэх цаг болжээ.Муухай үнэртэх Амнаас өмхий үнэртэж, биеэс таагүй үнэр ялгарах нь таны бие махыг бүрэн гүйцэд шингээж чадахгүй байгааг харуулж байна. Хэрэв та эдгээр таагүй зүйлсээс салж ер чадахгүй байгаа бол хоол боловсруулах энзим уугаарай.Дотор муухай оргих Мах идсэний дараа таны дотор муухай оргивол энэ нь таны бие махыг шингээж чадахгүй байгааг илтгэхээс гадна таны идсэн маханд бактери нуугдаж байгааг давхар харуулдаг. Зарим жирэмсэн эмэгтэй мах идэнгүүтээ л дотор нь муухайрах гээд байдаг шүү дээ. Энэ нь таны эрхтнүүдийн нэг хэт их ажилласнаас болоод махыг буцааж гаргаж байгаа хэрэг ажээ.Зөвлөгөө: Хэрэв салат идсэн ч нэг өдрийн дараа гэхэд таны биеийн байдал зүгээр болохгүй бол нэн даруй эмчид хандаарай.Source: caak.mnЭх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.