Шөнийн цагаар хүчилтөрөгч хамгийн сайн ялгаруулдаг цэцэгс

Ногоон ургамлууд нүүрстөрөгчийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах чадвартай учир хүмүүс гэртээ аль болох их цэцэг тарихыг хүсдэг. Гэвч эдгээр цэцэг нь гэрэлтэй буюу нартай орчинд хүчилтөрөгч ялгаруулж, харанхуйд эсрэгээрээ хүчилтөрөгчийг шингээж, нүүрстөрөгч ялгаруулдаг гэдгийг мэддэггүй. Энэ мэдээллээрээ бид та бүхэнд шөнийн цагаар ч хүчилтөрөгч ялгаруулж, агаарын хорыг хамгийн сайн шүүдэг, гэртээ тарихад тохиромжтой 9 цэцгийн тухай хэлж өгье.Зуун наст (Aloe Vera)Зуун наст нь, арьсны өвчин болон ходоодонд маш сайн гэдгийг шинжлэх ухаан нотолсон.
Онцгой арчилгаа, усалгаа шаарддаггүйгээрээ давуу энэхүү ургамал, шөнийн цагаар хүчил төрөгч ялгаруулах чадвартай байдаг гэнэ. Тиймээс унтлагын өрөөндөө байрлуулвал бат бөх, тайван амрах болно.Мөнхрөө (Sansevieria)Энэ ургамлыг хүмүүс сүүлийн үед гэртээ их тарьдаг болсон. Учир нь гэрийн дотоод засалд гайхалтай зохицдог, өнгө үзэмж сайтайн дээр арчилгаа маш бага шаарддаг. Тасалгааны зарим ургамлууд өдрийн цагаар бага хэмжээний хүчилтөрөгч ялгаруулаад, шөнө нь нүүрстөрөгч ялгаруулдаг бол мөнхрөө эсрэгээрээ өдрийн цагаар болон шөнийн цагаар ч хүчилтөрөгч ялгаруулсаар байдаг гэнэ. Үүнээс гадна агаар дахь төрөл бүрийн хорт бодисыг шүүж чаддаг.Нимэс (Nezada)Энэ ургамлын ашиг тусыг Ази болон Энэтхэгийн хүмүүс сайн мэддэг учир дээр үеэс эхлэн гэртээ тарьдаг байжээ. Хэрэв та нимэсийг сайн арчилж нарны гэрэлтэй газар байлгавал, их хэмжээгээр цэвэр агаарыг өөрөөсөө ялгаруулж чаддаг ургамал юм. Үүнээс гадна өөрөөсөө гаргадаг тусгай үнэрээрээ шумуул болон элдэв хортон шавьж үргээдэг.Базилик (Tulasi, Thin Color Basque)Хоол амтлагч гэдгээр нь бидний сайн мэдэх базиликыг гэртээ тарихад ашигтай ургамал гэнэ.
Өөрөөсөө ялгаруулдаг гайхалтай үнэрээрээ хүний сэтгэл санааг тайвшруулж, сайхан унтаж амрахад тус болдог ажээ. Гал тогооныхоо өрөөнд базилик тарьж, сайхан үнэрийг нь мэдрэх нь гайхалтай санаа биш гэж үү.Цахирмаа (Orchid)Гайхалтай сайхан үзэмжнээсээ гадна маш их хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай ургамал гэнэ. Шинэхэн засвар хийсний дараа гэрээс үнэртдэг будагны үнэр буюу ксилолын хорыг агаараас шүүж чаддаг. Ингэхийн тулд та цахирмаа цэцгээ нарны гэрэл сайн тусдаг газар байрлуулж, усалгааг нь тогтмол хийх хэрэгтэй. Гайхалтай үзэмжийг нь ашиглан, унтлагын өрөөгөө чимж ч болох юм.Хонин нүдэн цэцэг (Gerbera, daisy)Ургамал дээр нар тусаж байж “фотосинтез” явагдан өөрийн хүчээ гаргах боломжтой болдог. Та хонин нүдэн цэцгээ хамгийн их нарны гэрэлтэй өрөөндөө байрлуулвал, маш их хүчилтөрөгч ялгаруулахын зэрэгцээ ханиад эдгээх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүчтэй болдог гэнэ шүү.Фичи (Ficus)Фичи нь, модлог ногоон навчит ургамлуудын ерөнхий нэршил бөгөөд дотроо 85 гаруй төрөл байдаг. Энэтхэгийн уламжлалт эмчилгээнд энэ ургамлыг гэртээ тарих нь сайн нөлөө авчирдаг гэж үздэг. Үүнээс гадна энэ ургамлын навчаар чихрийн шижин, өтгөн хаталт, астам зэрэг өвчнийг эмчилдэг ажээ.Цэцэгт кактус буюу “шломбергер” (Schlumberger)Тэднийг өөрөөр зул сарын “кактус” ч гэдэг.
Учир нь тэд зөвхөн 12 дугаар сард цэцгэлдэг байна. Гэхдээ бүх л жилийн турш харанхуй орчинд байсан ч, хүчилтөрөгч ялгаруулсаар байдаг учир унтлагын өрөөндөө байршуулахад хамгийн тохиромжтой ургамал юм.Саглагар навчит ургамлууд (Palm)Ийм төрлийн ургамлуудыг оффис болон ажлын байрандаа байлгахад тохиромжтой. Энэ ургамал нь цахилгаан хэрэгсэл, компьютероос ялгарсан хорыг шүүхдээ хамгийн гаргууд. Халуун орны ургамал нарны шууд тусгалгүй, гэрэлтэй орчинд, усалгааг нь дутаалгүй байлгах хэрэгтэй.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.