Uncategorized

Цөс өтгөрсний шинж тэмдэг дотор муухайрах, цээж гашуун оргих

О.ДОРЖХАНД: ЦӨС ӨВДӨХ Л ЮМ БОЛ ХАМГИЙН ТҮРҮҮНД ЧУЛУУТАЙ ЭСЭХЭЭ ТОДОРХОЙЛУУЛАХ ЁСТОЙ.“Докамед” эмнэл­гийн захирал клини­кийн профессор тэргүү­лэх зэрэгтэй, хоол боловс­руулах замын эмгэгийн эмч О.Доржхандтай ярилцлаа.Хүний биед цөс ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?-Цөс нь хэвлийн хөндийд байдаг 8-12 см урт, 3-5 см өргөн, 40 см3 багтаамжтай лийр хэлбэртэй эрхтэн. Цөс хүний биед хоол боловсруулах үүрэгтэй. Ходоодноос хүчил, нойр булчирхайгаас фермент, цөснөөс цөсний хүчил ялгарч нарийн гэдсэн дэх хоол боловсруулалтад оролцдог юм. Цөс нарийн гэдсэнд байгаа хоолтой орж ирсэн бактерийг үхүүлэх үүрэгтэй. Товчхондоо цөс хоол боловсруулалтад оролцохоос гадна бактер устгах үйл ажиллагаатай. Цөс элгэн дотор үүсдэг ч цөсний хүүдий цөсийг хадгалах үүрэгтэй. Хүүдий дотор байгаа цөс элэгнээс гарч байгаа цөснөөс 3-5 дахин өтгөрч байж хоол боловсруулалтад оролцдог. Цөс өтгөрч, чулуужлаа гээд байдаг. Энэ нь элэгнээс гарч байгаа цөс болон цөснөөс гарч байгаа хүчил тодорхой хэмжээгээр зогсонгошилд орж байна гэсэн үг.-Цөс яаж өтгөрдөг юм бэ?-Хүнд хоол идсэнээс болно. Нэг дор их идэх эсвэл удаан өлөн явснаас цөс ялгарах ёстой хэмжээнд хүрдэггүй. Энэ нь цөс өтгөрөөд байна гэсэн үг. Манайхан хүнд махан хоолнууд их хэрэглэдэг. Хэдийгээр цөс өөх тос боловсруулах гэж хүний биед үүсдэг ч гэсэн тодорхой хэмжээтэй байх ёстой. Өдөр болгон мах өөх тос, нүүрс устай бүтээгдэхүүн хэрэглэх нь цөсний хүүдийд тодорхой хэмжээний ачаалал үүсгэдэг гэж ойлгох хэрэгтэй. Гэдэсний ханаар тосонд уусдаг амин дэм, холестериний хүчлийн шимэгдэлтийг ихэсгэдэг үйлчилгээтэй. Шингэн бага ууж, дандаа махан хоол идээд байвал цөс өтгөрч, өтгөрсөн цөснөөс чулуу үүсдэг. Цөсний чулуу нэгэнт үүсэх хүртлээ явчихсан байвал болгоомжлох хэрэгтэй. Цөс өвдөх л юм бол хамгийн түрүүнд та чулуутай эсэхээ тодорхойлуулах ёстой. Чулуутай байгаад дур мэдэн эмчилгээ хийвэл суваг хаагдаж эрсдэл үүсэх тал бий.-Цөс өтгөрөх үед ямар шинж тэмдэг илрэх вэ?-Цөс мэдрэмтгий эрхтэн учраас баруун талын гар, мөрөөр дамжиж өвддөг. Мөн баруун далны доогуур, тохойны хонхорхой өвдөнө. Баруун хавирганы нуман доор цөс байрладаг ч өвдөх өвчлөл нь өөр газруудаар мэдрэгдэнэ. Бүр мэдрэг хүмүүс баруун хавирганы доор юм хүндрээд байна гэж мэдэрдэг. Цөс өтгөрөөд өвдөх хүртлээ хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой учраас ходоодны биет шинж буюу дотор муухайрах, цээж гашуун оргих, хоол шингэхгүй удах зэрэг шинж тэмдэг илэрсэн байдаг. Цөсний өвчлөлтэй, чулуутай хүмүүсийн ходоод эрүүл байна гэж бараг байдаггүй. Ходоодоороо дамжуулж хоолоо иддэг учраас тэр л дээ. Дээрх шинж тэмдэг илэрвэл заавал эмчид хандах хэрэгтэй. Үүнийг эмч үзээд ходоодноос илүү давамгайлсан эсэхийг шинжилгээгээр гаргадаг. Үүний дараа эмчилгээгээ хийх тактикийг гаргана.-Яаж сэрэмжлэх вэ?-Шингэн юм сайн ууж, цөсөө угаах хэрэгтэй. Ялангуяа өвлийн улиралд мах иддэг учраас хавар нь заавал цөсөө угаах эсвэл цөс хөөх эм хэрэглэх хэрэгтэй. Энэ нь урьдчилан сэргийлэх арга юм. Нэгэнт цөсний чулуутай болсон тохиолдолд дур мэдэж эмчилгээ хийж болохгүй. Заавал эмчид хандах хэрэгтэй. Мэргэжлийн эмч дотроо хоол боловсруулах замын эмчид хандах ёстой.-Цөсний чулуутай бол угааж болохгүй гэдэг үү?-Цөс угаахыг хүмүүс цөсний хүүдийг цэвэрлэдэг гэж ойлгоод байдаг. Тийм биш. Нарийн гэдсэнд байгаа цөсийг хөөгөөд тэгснээрээ үйл ажиллагааг нь хурдасгах ажил хийж байгаа хэрэг. Цөсний үйл ажиллагааг хурдасгаж байхдаа чулуу цөснийхөө сувгийг бөглөх аюултай учраас угаах үйлдлийг хийхгүй байх хэрэгтэй. Харин цөс хөөх эмнүүд хэрэглэхэд зарим нэг холестериний гаралтай чулууг буталж, жижиг болсны дараа цөсний сувгаар гарах боломжтой.-Цөсөө авахуулах нь зөв үү?-Манайд одоо бүх эмнэлгүүдэд дурангийн хагалгаа хийгдэж байгаа. Дурангаар цөсний хүүдийг авч байгаа хэрэг. Хүний биед илүү эрхтэн гэж байдаггүй. Хүмүүс чулуутай бол нэг мөсөн цөсөө авахуулчих гээд байдаг. Тийм биш шүү. Хэдийгээр элэгнээс цөс гарч байгаа боловч цөсний хүүдий дэх цөснөөс шингэн байдаг. Цөсний хүүдий байхгүй болчихоор ходоодонд их хэмжээний хоол орох үед ачааллыг нойр булчирхай, ходоод хоёр авдаг. Цөсний хүүдийгээ авхуулсан хүмүүс хавсарсан маягаар нойр булчирхай, ходоод өвдөх нь элбэг байдаг.-Чулуугаа авахуулахгүй удвал ямар эрсдэл байгаа вэ?-Хүмүүс цөсний чулуугаа авахуулахгүй өвдөлтөө дараад яваад л байдаг. Чулуу үүсчихээр хоол боловсруулалтад цөсний тал нь л оролцоно шүү дээ. Ихэнх нь чулуу болж бөглөөд тодорхой саад учруулчихлаа. Үүнд олон эрсдэл бий. Нэг л өдөр цөсний өвдөлтийг өгдөг. Тийм байж иддэгээ идээд байвал цөснөөс гадна нойр булчирхай хавсарч өвднө. Арагшаагаа наалданги үүсэх магадлалтай болно. Цаашлаад цөсний хэмжээ нь томроод хагарах магадлалтай болдог. Цөс хагарах эрсдэл ч бий. Хагарсан цөс эдгэхдээ их удаан байдаг.-Цөсний чулуу хэдээс хэдэн насныханд илүү их ургаж байна вэ?-Залуу охид би өөх тостой хоол идэхгүй байхад миний цөс чулуужчихлаа гээд байдаг. Залуу хүүхдүүд их тураах эм хэрэглэж байна. Тураах эм голдуу 2-3 литр ус уу гэсэн заалттай байдаг. Түүнийг нь дутуу уудаг. Манай монголчууд шингэн нэг их уудаггүй юм байна. Тэрнээсээ болоод цөсний чулуу үүсэх асуудал их байдаг. Тураах эм хэрэглэсний дараахь, жирэмслэлтийн дараахь цөсний чулуу гээд дандаа зогсонгишилтоос үүссэн цөсний чулуу сүүлийн үед ихэсч байна. Цөсний чулуугаар өвчлөгсөд залуужиж байгаа.-Цөсний чулуугаа авахуулсны дараа ямар дэглэм барих ёстой юм бэ?-Өөх тостой, нүүрс ус орсон хоолыг аль болохоор хязгаарлах хэрэгтэй. Богино цагаар нэг суудал дээр их идэхгүй байх ёстой. Шингэнийг сайн хэрэглэх нь зөв. Шингэн гэхээр үүнийг ус гэж ойлгох хэрэгтэй. Ундаа, кофе, цай бол тусдаа зүйл. Өдөрт дунджаар нэг литр орчим ус уух нь зөв. Өглөө, өдөр, орой хоёр аяга ус ууж хэвших нь эрүүл мэндэд тань тустай.-Цөсний чулууг хэмжээд гаргачихдаг юм билээ. Хэдэн см бол томдоо орох вэ?-Жижиг мөртлөө өвдөлт өгдөг чулуу байдаг юм. Дундаж голч нь 5-6 мм хэмжээтэй чулуу үүсдэг. Тэрнээс доош хэмжээтэй бол сувгаар гараад явах боломжтой.-Цаг алдахгүй эход үзүүлэх хэрэгтэй юу?-Зовиуртай шинж тэмдэг илэрвэл үзүүлэх хэрэгтэй. Байгууллагуудаар урьдчилсан сэргийлэх оношлогоо явагддаг шүү дээ. Эхогоор цөсний чулууг 95-100 хувь оношилдог. Мөн цөс нугаларсан, хана хатуурсан зэргийг оношлуулах шаардлагатай. Чулуугүй мөртлөө цөсний нугаларалт өвдөлттэй байдаг тал бий. Цөсний өвчлөл залуужиж байгаа учраас залуус бас урьдчилан сэргийлэх оношлогоонд орох хэрэгтэй. Саяхан нэгдүгээр эмнэлэгт очиход нэг өдөр 10 хүн цөсний хагалгаанд орж байсан. Улсын нэгдүгээр төв эмнэлгээс өөр олон эмнэлэг бий шүү дээ. Энэ өвчлөл их байгаагийн илрэл гэсэн үг.-Цөсний хагалгаанд орохоор болсон бол юуг анхаарах вэ?-Нэгэнт цөсний чулуу үүсээд мэс засалд орохоор болсон бол сэдрээгүй тайван байгаа үед авахуулах нь чухал. Өвдөөд эхэлчихсэн байхад цөсөө авахуулсан ч дараа нь чулуутай юм шиг өвдөлт өгөөд байдаг юм.  Өвдөөгүй байгаа дээрээ чулуугаа авахуулах зөв.ШАЛТГААН Цөсний чулуу өвчин үүсэхэд нас хамгийн гол хүчин зүйл болдог ба хүүхэд насанд маш ховор тохиолддог байна. Мөн төрөлт болон эм бэлгийн даавартай холбоотойгоор эмэгтэйчүүд энэ өвчинд илүү өртдөг. Үүнд:–Олон удаа жирэмслэх-Хэт их идэх буюу удаан өлсгөлөн байх-Удамшил-Таргалалт буюу жин огцом буурах-Холестерин ихтэй хоол хүнс хэрэглэх-Чихрийн шижин-Элэгний хатуурал-Цөсний өтгөрөл зэрэг олон хү.чин зүйлс нөлөөлдөг аж.ШИНЖ ТЭМДЭГ:Чулуу томроогүй, цөсний хүүдийд байгаа нөхцөлд хүн өвчнөө гадарлах ч үгүй байж болдог. Цөс чулуужих өвчнийг анхааруулах анхны шинж тэмдгүүд нь баруун хавирганы нумаар хүндрэх /баруун талаар өвдөх/, аманд гашуу оргих, дотор муухайрах, хэхрүүлэх зэрэг юм. Өвчин даамжирсан бол баруун хавирганы нуман доогуур, эсвэл хэвлийн дээд хэсгээр хүчтэй өвдөнө. Өвдөлт баруун эгэм, баруун гар, нуруу руу дамжиж болно. Үүний зэрэгцээ ам халуун оргиж, дотор муухайран, бөөлжсөн ч хөнгөрөхгүй. Өвдөлт арай сул байж, эсвэл бүр өөрөө намдаж болно. Гэхдээ ямар ч тохиолдолд эмчид заавал үзүүлэх шаардлагатай.ЯВЦ:Цөсний нягт хэсгүүд тунадасжсанаар чулуу үүсгэнэ. Чулуу нь цөсний хүүдийн хэвийн ажиллагаанд нөлөөлснаар яваандаа цөс хуримтлуулах үндсэн үүргээ биелүүлж чадахаа болино. Цөсний урсгалаар чулуу нь цөсний цоргоны амсарт очиж бөглөнө. Үүний дүнд хүүдийнээс гарах цөсний урсгал саатаж хана нь хэт сунаснаас хүчтэй өвдөлт өгнө. Түүнээс гадна цөсний хүүдий үрэвсэж болно. Тэрчлэн үрэвсэл нь хөрш эрхтнүүд болох нойр булчирхай, 12 хуруу гэдэс, ходоодыг хамарч болно.МЭС ЗАСЛЫН БУС АРГА:Ер нь эмчилгээг мэс заслын бус аргаар эхэлдэг.-Хоолны дэглэм сахиулах арга /хурц, өөх тостой, хуурсан зүйлийг хориглох/.-Тусгай бэлдмэлээр чулуу хайлуулах арга. Үүнийг зөвхөн чулуунууд жижиг байгаа үед хэрэглэнэ. Эмчилгээ нэг жилийн турш үргэлжилнэ. Ихэнх хүмүүст хэдэн жилийн дараа дахин чулуу үүсдэг.-Бутлах арга. Тусгай төхөөрөмжийн тусламжтай өндөр давтамжтай долгионоор чулууг 1-2 мм хэмжээтэй жижиг хэсгүүд болгон бутлана. Ингэснээр эдгээр нь өөрсдөө өтгөнөөр гарна. Ажилбар нь өвдөлтгүй, хөнгөн явагддаг ба амбулаторийн нөхцөлд хийж болдог.МЭС ЗАСЛЫН ЭМЧИЛГЭЭ:Мэс заслын эмчилгээг чулуунууд нь том, байнгын өвдөлт өгдөг, мөн дотрын эмчилгээ тус болохгүй үед хийнэ. Энэ нь цөсний хүүдийг авна гэсэн үг ба хоёр төрөл байдаг.-Сонгодог хагалгаа. Хэвлийд нэлээн урт зүслэг хийдэг бөгөөд хагалгааны дараа 10-12 см урт оёдлын сорви үлдэнэ.-Дурангийн хагалгаа. Тусгай төхөөрөмжийг хэвлийн хананд гаргасан жижиг нүхээр (1см орчим) хэвлийн хөндийд оруулна. Хагалгааны дараа ул мөр бараг үлддэггүй. Сонгодог аргатай харьцуулахад гэмтэл багатай, богино хугацаанд (4-5 хоногт) эдгэрэн гарч, хэвийн байдалдаа эргэн ордог давуу талтай юм. Хагалгааны хэлбэрийг эмч сонгоно. Чулуу том хэмжээтэй бол сонгодог аргыг, чулуу жижиг үед хоёрдугаар аргыг хэрэглэнэ. Мэс засал ихэнх тохиолдолд өвчнөөс бүрэн ангижруулдаг.ЦӨСНИЙ ЧУЛУУГ АРДЫН ЭМЧИЛГЭЭГЭР ЭМЧЛЭХ АРГА:Гурван жил болсон адууны хөх хомоолыг нүдэж чанаад тунгааж шөлийг нь өдөрт 2-3 удаа уувал цөсний өвчин эдгэрнэ. Цөс өвсийг тан эм адил чанаж уувал цөсний өвчинд сайн.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!