Uncategorized

Ургамлын тосыг цэвэр, эрүүл болохыг хэрхэн тодорхойлох вэ?

nbУргамлын тосыг яаж сонгох, буруу сонголт хийхгүй байхад тань зориулж дараах зөвлөмжийг нийтлэж байна. Бүх гэрийн эзэгтэй нарт хэрэгтэй зөвлөгөө юм шүү!Ургамлын тосны гол асуудал нь: Шошгон дээрээ олон сайхан үгтэй, зар сурталчилгаанаас өөр юмгүй хэрнээ үнэтэй байх нь бий. Ургамлын тосыг цэвэр, эрүүл, зохистой бас амттай болохыг хэрхэн тодорхойлох вэ? Ямаршуу шингэн байх ёстойг яаж мэдэх вэ?Бидний болон та бидний хайртай хүмүүсийн эрүүл мэнд өдөр тутамдаа хоол хүнсэндээ хэрэглэдэг тосны сонголтоос ихээхэн хамаардаг байна, гэтэл бид энэ талаар маш ховорхон бодож байж шүү дээ. Ихэвчлэн үнэтэй тоснуудыг хуурамчаар үйлддэг болохыг та мэдэх үү, жишээлбэл, чидун жимсны тос, ховорхон байдаг хушны самрын тос, амарант цэцэгийн болон усан үзмийн үрнээс гаргаж авдаг тоснууд хуурамч байх нь бий. Ер нь бол эдгээрийг хямд үнэтэй рапс, шар буурцаг, наранцэцгийн тосоор шингэлдэг байна. Зөвхөн зөв, эрүүл тос сонгож сурахын тулд энэ өгүүллийг уншина уу.Цэвэршүүлсэн тос сайн уу, муу юу?Тосны харагдах байдлыг сайжруулах, хадгалах хугацааг уртасгахын тулд физик-химийн боловсруулалт хийснийг нь цэвэршүүлсэн гэж хэлээд байгаа юм. Тосыг цэвэршүүлэх явцад түүний аминдэмүүд болоод ашигтай бодисууд нь алдагдчихдаг.Тосны шошгон дээр “цэвэршүүлээгүй”, “эхний хүйтэн шахалтаар гаргаж авсан” (эсвэл “шахалттай”) гэж бичсэн эсэхийг хараарай. Чидун, наранцэцэг, маалинга, хушга тос зэргийн тос нь ийм шошготой байвал хамгийн сайн чанарын тосонд тооцогдоно.За, тэгэхээр “Эхний хүйтэн шахалтаар гаргаж авсан” тос гэж ямар утгатай юм болоо гэж та бодож байна уу?(First cold pressed) буюу “Эхний хүйтэн шахалтаар гаргаж авсан” гэдэг нь үйлдвэрлэгч тосыг нь ялгаж авах зорилгоор чидун жимснээс оливийн тосыг нь гаргаж авах процессыг хэлдэг. “First pressed” буюу “Эхний шахалтаар” гэдэг нь оливыг нэг удаагийн шахалтаар дараад гаргаж авсан гэсэн үг. Эхний шахалтаар гаргаж авсан оливын тос нь хамгийн өндөр чанартай, цэвэр тос байдаг.(Cold pressed) буюу “Хүйтэн шахалттай” гэдэг нь шахалтын бүх л процессын явцад тодорхой температураасаа хазайгаагүй гэсэн үг юм – /Фаренгейтийн 80 хэмд/. Оливын тосыг хүйтэн процессоор гаргаж авбал хамгийн сайн чанарын тос гаргаж авч чаддаг байна. Халаах процессоор гаргаж авсан тосыг чанар муутай тос гэж ойлгож болно.Я0.а0гаад эхний хүйтэн шахалттай гэж? Эхний хүйтэн шахалтын процесс нь өндөр цэвэршилттэй дээд зэргийн чанартай оливын тос гаргаж авдаг цорын ганц арга юм. Чанар муутай оливын тос үйлдвэрлэгчид өндөр хэмийн халуунд жимсийг нь олон удаа шахах замаар тосыг нь гаргаж авдаг. Ингэж халаах аргаар боловсруулбал оливаас илүү их хэмжээний тос гаргаж авдаг ч гэсэн энэ процесс нь чидуны амин дэм, тэжээлүүдийг маш их устгадаг учир чанар муутай оливын тос гардаг. Энэ аргаар үйлдвэрлэгчид өндөр ашигийн төлөө хямд төсөр аргаар чанаргүй бүтээгдэхүүн гаргахыг зорьж, сайн чанарын оливын тос гаргаж авахад анхаардаггүй.Зөв аргаар гаргаж авсан оливын тос нь амт, бүтэцийн хувьд мэдрэгдэхүйц ялгаатай. Эхний хүйтэн шахалтын аргаар гаргаж авсан оливын тосны амт, үнэр, тэжээллэг чанар нь илүү амьд байдаг. Байгалийн цэвэр, аминдэмээр баялаг тос нь таны хийсэн хоолыг маш сайхан амттай болгодог бол чанар муутай нь тийм биш юм. Эхний хүйтэн шахалтаар гаргаж авсан оливын тос нь хамгийн сайн антиоксидант шинж чанартай. Иймд сайн чанарын оливын тос хэрэглэх нь таны эрүүл мэндэд нэн тустай.2. Ховор, үнэтэй тос Үнэн хэрэгтээ, тосны хувьд ховор, үнэтэй байна гэдэг нь өндөр чанартай, сайн гэсэн үг биш юм. Ховор үнэтэй тос худалдаж авах гэж байгаа бол та зарж буй компанитай нь холбоо барихаасаа залхуурах хэрэггүй, бүтээгдэхүүний талаар нарийн ширийн зүйлийг нь тодруулаарай: тухайлбал, тэд өөрсдөө үйлдвэрлэдэг эсэх? Түүхий эдээ хаанаас авдаг? Зах зээлд борлуулагдаад хэр удаж байгаа? гэхчлэн.Cэтгэл гонсойхгүйн тулд үнэтэй тос худалдаж авах талаар сайтар бодож үзээрэй. Дээр дурдсанчлан ургамлын тосыг ихэвчлэн шингэлж савладаг. Чанартай бүтээгдэхүүнийг өнгө, үнэрээр нь тодорхойлж сур.3. Хадгалагч, будагч бодисгүй тос Тосны сав баглаа дээр хадгалагч болон будагч бодис ороогүй талаар тэмдэглэгээ байхгүй байсан ч санаа зоволтгүй. Учир нь ургамлын тосонд эдгээр бодисуудыг оруулдаггүй. Гэхдээ энэ бол үйлдвэрлэгчийн сайных биш юм. Сайн чанарын ургамлын тосонд ямар нэгэн хиймэл өнгө оруулагч, хадгалагч бодис нэмэх шаардлагагүй байх бөгөөд үүнд нэмэхэд ч хэцүү байдаг.Тосыг исэлдүүлэхгүйн тулд бараан өнгийн шилэн саванд савладаг. Үйлвэрлэгчийн шошгон дээр тэмдэглэснээр цэвэршүүлээгүй (хүйтэн шахалтаар шахаж авсан) тосыг 2 сарын дотор, цэвэршүүлсэнийг нь 4 сарын дотор хэрэглэх нь зүйтэй.4. Гэхдээ аминдэмийн хувьд ямар ялгаа байдаг вэ?Зөвхөн цэвэршүүлээгүй хүйтэн шахалтаар шахаж гаргаж авсан тос нь байгалийн хамгийн их аминдэм, эрдэс бодисоор баялаг тос байдаг. Харин цэвэршүүлсэн тосны хувьд бүх аминдэм нь нийлэг гаралтай байдаг. Энэ нь бохирдлоос нь шүүж цэвэршүүлсэн тосыг нийлэг аргаар баяжуулдаг гэсэн үг юм.5. GMO/ГМО агуулаагүй Генетикийн хувьд өөрчлөлттэй анхдагч түүхий эд болох шар буурцаг, эрдэнэ шиш, рапс зэргээс ургамлын тос гарган авч байна. Иймээс энэ бүтээгдэхүүнийг GMO агуулсан эсэхийг туршилтаар л тодорхойлж үзнэ.Гэтэл гол асуудал нь орчин үеийн лабораторын туршилтаар цэвэршүүлсэн ургамлын тосонд ГМО буюу генийн өөрчлөлт бий эсэхийг тодорхойлох боломжгүй байгаад байгаа юм. Иймээс та зар сурталчилгаанд итгэхгүй байгаа ч хэрэглэж байгаа ургамлын тосоо генетикийн өөрчлөлтгүй байгаасаа гэж итгэж найдахаас өөр аргагүй.6. Холестеролыг сурталчилгааны алхам болгон ашигладаг Ямар ч ургамлын тосонд холестерол тодорхойлогдсон хэмжээгээрээ агуулагддаггүй тул зар сурталчилгаанаас бусад тохиолдолд үүнийг тусгайлан дурдах шаардлагагүй байдаг байна. Эдгээр зөвлөмжүүд маань гэрийн эзэгтэй нарын ургамлын тосны талаар мэдвэл зохих зүйлс гэдгийг анхаараарай. Бид ургамлын тосны талаарх бүх мэдээллийг биш ч гэлээ, мэдвэл зохих зарим зүйлсийг орууллаа. Консервант бодисын талаархи мэдээлэл надад маш их таалагдсан – ямар ч тосонд хортой хадгалагч бодис байдаггүй гэдэг нь их сайн хэрэг юм шүү.Орчуулсан: Х.Гэгээн Эх сурвалж: https://takprosto.cc/kak-vybrat-rastitelnoe-maslo/ https://texasoliveranch.com/olive-oil-education/first-cold-pressed-what-does-it-mean/Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!