Эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгээс татгалзах ёстой шалтгаанууд…

Эрчим хүчний хэмнэлтийн зэрэглэл Орчин үеийн техникийн дэвшил дээр эрчим хүч хэмнэлтийн зэрэглэлийг заавал тэмдэглэсэн байх ёстой болсон. Тиймээс цахилгаанаар ажилладаг эд зүйл авахын өмнө энэхүү зэрэглэлийг нь сонирхож үзэхэд илүүдэхгүй. Зэрэглэл нь A,B,C,D,E,F,G гэсэн байдалтай байна. Цахилгаан хамгийн их хэрэглэдэг нь “G” зэрэглэлтэй, “А” эсвэл “А++” зэрэглэл нь хамгийн хэмнэлттэй. Өөрөөр хайгаад олохгүй бол худалдагчаас нь асууж лавлахаас зовох зүйлгүй.Хэрэв та амьдралаа аврахыг хүсч байвал ийм чийдэнг гэрээсээ яаралтай гаргаж хаяаарай!Саяханаас эрчим хүчний хэмнэлттэй гоёмсог гэрэл чийдэнгүүд бидний амьдралд гарч ирсэн.
Энэ төрлийн чийдэнгүүд нь ердийн улайсдаг хурц тод чийдэнтэй харьцуулахад хэд хэдэн давуу талтай байдаг байна. Тухайлбал, ашиглалтын хугацаа урттай, үр ашиг өндөртэй, халаалтын элементүүд багатай гэх мэт.ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ ЧИЙДЭН Гэсэн хэдий ч эрчим хүчний хэмнэлттэй уг чийдэн нь бидний эрүүл мэндэд маш их хор хөнөөл учруулдаг гэдгийг маш цөөн хүн л мэддэг. Тус чийдэнг маш өвөрмөц байдлаар зохион бүтээсэн байдаг: чийдэнгийн гэрлийн гол урсгалыг тусгай бодис болох фосфороор үүсгэсэн байдаг. Фосфор нь ихэвчлэн чийдэнгийн дотор хананд байрладаг.Ихэнхдээ ийм гэрлийн эх үүсвэрүүд нь гуурсан буюу могой хэлбэртэй байдаг. Эрчим хүчний хэмнэлттэй чийдэнгийн дотор талыг мөнгөн усны уур, инертийн хий – аргоноор дүүргэсэн байдаг байна. Цахилгаан эрчим хүчний нөлөөгөөр мөнгөн усны уур нь хэт ягаан туяаг ялгаруулж эхэлдэг бөгөөд энэ нь эргээд фосфорыг гэрэл ялгаруулахад нь нөлөөлдөг байна.Эрчим хүч хэмнэдэг чийдэнгийн төхөөрөмжийг Германы профессор, Берлин дэх Гэгээн Жадвига эмнэлгийн сомнологийн хэлтсийн дарга Диетер Кунц сайтар судалж үзжээ. Тэрээр уг чийдэн дээр хэд хэдэн судалгаа хийгээд энэхүү чийдэнгээс ялгарч буй хүйтэн гэрэл нь нойрны янз бүрийн эмгэгийг үүсгэдэг гэж дүгнэжээ.Профессор Кунц эдийн засгийн хэмнэлттэй гэгддэг энэхүү чийдэн нь мөн хүний биед бүхэлд нь сөргөөр нөлөөлдөг гэж үзээд “энэхүү чийдэнг байнга хэрэглэх тохиолдолд хоол боловсруулах замын үйл ажиллагаа алдагдахын зэрэгцээ зүрх судасны өвчин тэр дундаа миокардын шигдээс, сэтгэл мэдрэлийн өвчин, сэтгэлийн хямралаас үүдэлтэй олон эмгэг үүсдэг” гэж үзсэн байна.
Мөн тэрээр “шөнийн ээлжийн ажилтай хүмүүст хавдрын өвчлөл илүүтэй их ажиглагддаг, иймд анагаах ухаанд танигдсан бүх төрлийн хавдарт үүнийг хамаатай гээд хамгийн гол анхаарах зүйл гэж дүгнэсэн байна”.Мөн эрчим хүчний хэмнэлттэй чийдэн нь радио давтамжийн хүрээн дэх цахилгаан соронзон цацрагийн эх үүсвэр болдог гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Энэ нь уг чийдэнг ашиглахаас татгалзах бас нэгэн том шалтгаан юм.Орчуулсан: Х.Гэгээн Эх сурвалж: Так Просто
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.