Uncategorized

ЭФИРИЙН ТОСоор хөлний МӨӨГӨНЦРИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

ЭФИРИЙН ТОСООР ХӨЛНИЙ МӨӨГӨНЦРИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?Хөлний мөөгөнцөр буюу онихомикоз нь хүний нүдэнд анзаарагдаж харагддагүй учир маш түвэгтэй өвчин юм. Заримдаа энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс өвчнийг үл тоон эмчлэхгүй явсаар цаг алдан өвчнийг улам даамжруулах тохиолдол байна. Эмэгтэйчүүд хумсны согогыг лакаар будаад дарчихдаг бол эрчүүд зүгээр л оймсоо сольж өмсөх юмуу загатнахаар нь маажиж арьсыг нь хуулаад хаячихдаг байна.Мөөгөнцөр үүссэн тохиолдолд “өөрөө дур мэдэн эмчлэх” зарчим тохирохгүй. Хэрэв гэр бүлийн тань хэн нэгэн нь мөөгөнцөртэй бол бусад гишүүдээ халдварлуулах магадлал 35–75% байдаг байна. Мөөгөнцрийн үр буюу спор нь алчуур, хивс, гутал, гээд халдвар тээгчтэй холбоотой бүх зүйлс дээр байдаг. Энэ нийтлэлд бид хөлийн хумсны өвчлөлийн талаар ярих болно. Энэ мөөгөнцөр гар дээр бас гарсан байх нь бий, гэхдээ гар нь үүний нөхөн үржих таатай нөхцөл бүхий эрхтэн биш тул бага тохиолддог байна.ГЭРИЙН НӨХЦӨЛД МӨӨГӨНЦӨРИЙГ ЭМЧЛЭХ нь:Бидний бие махбоди болоод эргэн тойронд маань бичиг биетүүд, төрөл бүрийн ферментүүд болон мөөгөнцөрүүд оршин байсаар байдаг. Бид эдгээрийг ихэвчлэн дархлааныхаа тусламжтайгаар эсэргүүцэж, тэсвэрлэж байдаг. Гэхдээ мөөгөнцөр өөрсдийнхөө хувьд тохь тухтай орчинг мэдэрмэгцээ хурдан үржиж эхэлдэг. Ихэвчлэн мөөгөнцөр нь угаалгын өрөө, саун, биеийн тамирын зааланд байх бөгөөд урт хиймэл хумс, гелэн өнгөлгөөний завсар, амьсгалдаггүй битүү гутал зэргийг амьдрах орчноо болгодог.Чихэр, сүүн бүтээгдэхүүн, үр тариа, самар зэргийг хэт их хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодийг мөөгөнцөрт илүү өртөмтгий болгодог. Эрүүл мэнддээ цааш аюул учруулахгүйн тулд энэ өвчнийг анх сэжиглэж эхэлсэн үеэсээ л арга хэмжээ авч эхлэх шаардлагатай.Хумсны оникомикоз нь бүсэлхий тойрсон үлд, дерматофит, сandida albicans, паразит мөөгөнцөр болох Scopulariopsis brevicaulis зэргийн улмаас үүсдэг. Мөөгөнцөрийг эмчлэх янз бүрийн аргуудаас хамгийн үр дүнтэй нь шанцай, цайны мод, башир цэцэг, орегано зэргийн эфирийн тосоор эмчлэх арга юм.Хумсны мөөгөнцөрийг шанцайн эфирийн тосоор эмчилэх нь:Мөөгөнцөртэй хүмсыг эмчлэх хамгийн сайн шалгарсан зүйл бол шанцайн эфирийн тос юм. Шанцайг цусан дахь сахарын хэмжээг зохицуулдаг гэдгийг л та мэдэх байх, харин одоо та үүнийг бактери устгах гол эх үүсвэр гэдгийг мэдэж авлаа. Шанцай нь антибиотикт тэсвэртэй мөөгөнцөрийг усгахаас гадна хумсыг хурдан ургуулахад тустай. Найдвартай үр дүнд хүрэхийн тулд, та шанцайгаа өдөр бүр цай хэлбэрээр эсвэл идээшүүлж хандлан уухын хажуугаар өвчилсэн хумсан дээрээ шанцайн эфирийн тосоо түрхэж байвал бүрэн эдгэрэх боломжтой.ШАНЦАЙН ЭФИРИЙН ТОСТОЙ ЭМЧИЛГЭЭ:Гэмтсэн хумсыг хайчаар аль болох богиносгон хайчилах юмуу эмчилгээний педикур хийлгэ.Ваннд хөлөө сайн угаагаад модтой хөвөнгөөр тосоо түрхэнэ.Хэрвээ таны арьс гэмтсэн бол шанцайн тос таны хөлийг түлнэ гэдгийг анхаараарай. Ингэсэн тохиолдолд ургамалын тосоор зөөллөж өгөх хэрэгтэй.Уг процедурыг 2 сарын турш өдөрт 2 удаа хийж байх хэрэгтэй.Хоёр дахь арга: Халуун ус, далайн давстай ваннандаа хэдэн дусал шанцайн эфирийн тос дусаагаарай. 20 минут хөлөө дэвтээнэ. Долоо хоногт 2 удаа энэ хөлийн угаалгыг хий – энэ аргыг онихомикозын эмчилгээний гол нэмэлт арга болгон ашиглахад тохиромжтой.Хумсны мөөгөнцөрт цайны модны эфирийн тос хэрэглэх нь:Ямар ч эфирийн тос цайны модны тосны ашигт шинж чанартай дүйцэж чадахгүй. Цайны модны эфирийн тос нь вирус, бактерийг устгадаг 40 орчим анагаах хосгүй чанартай юм. Цайны модны эфирийн тос нь хүний биед хоргүй ч, хумсны мөөгөнцөрт бол хор болдог байна. Тогтмол хэрэглэвэл уг өвчнийг бүрэн эдгээдэг. Та энэ тосыг аль ч эмийн сангаас хямд үнээр худалдан авах боломжтой.ЦАЙНЫ МОДНЫ ЭФИРИЙН ТОСНЫ ЭМЧИЛГЭЭ:Жижиг салфетка дээр цайны модны эфирийн тос хэд дусаагаарай.Хөлөө савандаж угаагаад сайтар хатаана. Хумсаа аль болох богино тайрч аваарай. Гэмтсэн хумсан дээрээ тос шингээсэн салфеткаа тавиад, шархны наалтаар бэхлээрэй.Энэхүү бигнүүрийг өдөр бүр өглөө сэрмэгцээ, орой унтахынхаа өмнө хийж байгаарай.Хоёр дахь арга: Алимны цууг халуун усанд 1: 4 харьцаатай хийгээд, хөлөө 30 минут байлгана. Зөөлөрсөн хумсаа тайрч, өвчилсөн хэсэгт цайны модны тосоо түрхэнэ. Мөөгөнцөрийг гэрийн нөхцөлд цайны модны эфирийн тосоор долоо хоногт 2 удаа өвчин бүрэн арилах хүртэл эмчилнэ. Хумсны мөөгөнцөрт орегано эфирийн тос хэрэглэх нь:Орегано нь мөөгөнцөрийн эсрэг шинж чанартай бөгөөд иймэрхүү тааламжгүй өвчинтэй тэмцэхэд маш үр дүнтэй. Орегано нь эмгэг төрүүлэгч бичил биетнийг устгадаг, найрлагандаа бактерицид бодис карвакрол агуулдаг тул байгалийн антибиотик гэж нэрлэгддэг. Энэхүү ургамалын эфирийн тос нь маш хүчтэй тул арьсыг бага зэрэг цочроодог. Иймээс үүнийг оливын тос юмуу жожоба тосоор шингэлэх шаардлагатай.ОРИГАНОГИЙН ЭФИРИЙН ТОСНЫ ЭМЧИЛГЭЭ:3 дусал эфирийн тосыг нэг цайны халбага оливийн тостой холино.Бүтээгдэхүүнийг өвчилсөн хумсандаа түрхээд гутал, оймс өмсөхгүй, хивсэнцэрт хүрэхгүй байхыг хичээгээрэй, учир нь тос нь бүх зүйлийг чинь толбо болгож мэднэ.2-3 долоо хоногийн турш хумсаа орегано тосоор эмчилнэ. Энэ хугацаа нь мөөгөнцөрөөс салахад хангалттай хугацаа юм. Хэрэв сайжралт гарахгүй бол эмчилгээний илүү үр дүнтэй аргыг эмчтэйгээ зөвлөлдөөрэй.Хоёр дахь арга: Капсул хэлбэртэй орегано эфирийн тосыг хүнсний нэмэлт тэжээл болгон авч болно. Шаардлагатай тун хэмжээг эмчээрээ заалгаж авах нь зүйтэй.Хумсны мөөгөнцөрт башир цэцгийн эфирийн тос хэрэглэх нь:Башир цэцэг нь онцгой анагаах чадвартай. Башир цэцгийн эфирийн тос нь өвчин намдаах, вирусын эсрэг, бактерийн эсрэг, антиоксидант шинж чанаруудтай. Энэ ургамалын тос нь мөөгөнцрийн халдварын хар дарсан зүүд юм. Эхний хэрэглээний дараагаас л загатнаа, улайлт, үрэвсэл, цэврүү алга болдог. Энэхүү тос нь шарх эдгээх өндөр чадвараараа ардын анагаах ухаанд хэдийнээ үнэлэгдсэн байдаг юм.БАШИР ЦЭЦГИЙН ЭФИРИЙН ТОСТОЙ ЭМЧИЛГЭЭ1 цайны халбага оливийн эсвэл гоо сайхны тосон дээр 5 дусал башир цэцгийн тос дусаана.Нүүрний хөвөнд тосоо шингээгээд өвчилсөн хумсан дээрээ тавиад хонуулна. Өглөө нь хөвөн бигнүүрээ солино.Бүрэн эдгэртэл энэ процедурыг үргэлжлүүлэн хийгээрэй.Жич: Энэхүү ардын эмчилгээнүүдийг анагаах ухааны үндсэн эмчилгээг дагалдах эмчилгээ болгон хэрэглэвэл зохистой.Энэ мөөгөнцөр таны угаалгын өрөө эсвэл угаалгын машинд амьдарч үржиж байж болзошгүй гэдгийг анхаараарай.Мөөгөнцөр нь чийгтэй, дулаан газар амьдардаг гэдгийг санаарай. Амралтаар явахаасаа өмнө халдвар авахгүй байх дүрмээ баримталаарай. Хумсны мөөгөнцөрийг хэрхэн эмчлэх вэ гэсэн асуултанд та одоо хэзээ ч санаа зовохгүй байх гэж найдаж байна. Хэрэв танд ямар нэгэн асуудал тулгараад байгаа бол бидний зөвлөгөө танд хэрэг болно.Орчуулсан: Х.Гэгээн Эх сурвалж: https://takprosto.ccЭх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!