Санах ойгоо хэрхэн сайжруулах вэ? Эдгээр 10 арга танд тусална

Эдгээр 10 арга нь ой санамжаа сайжруулахад тань туслах болно. Тархиа байнга цэнэглэ.Одоо бид мэдээллийг заавал санаж, тогтоож явах шаардлагагүй болжээ. Учир нь өнөө цагт хүссэн үедээ интернетээс бараг бүх мэдээ, мэдээлэл, мэдлэгийг олж авч болдог болсон байна.Иймээс утсаа алдвал наанадаж ойр дотныхоныхоо утасны дугаарыг санахгүй байхаас эхлээд хэцүүхэн зүйл болохнээ. Бид аливаа юмсыг байнга санаж тогтоож, эргэн сэргээх байдлаар ажилладаг оюун ухаант хүмүүс гэтэл санах ойн байнга юм санаж, тогтоох рефлекс үгүй болчихвол маш муу зүйл болох нь ойлгомжтой, бидний ой санамж улам л муудана.
Гэхдээ ингээд дуусчих зүйл биш, учир нь танд ой санамжаа сайжруулах боломж байна. Яаж гэж үү? Бидний зөвлөмжийг уншаарай.Санах ойгоо хэрхэн сайжруулах вэ?Ном сайн унш Уншиж байх үедээ та тархиндаа уншиж буй зүйлийнхээ онцлог болон үйл явдлын өрнөлийн талаарх мэдээллийг дахин дахин санахыг хичээж байгаарай. Таны толгойд эргэлдэх дүр зургууд төсөөллийг тань улам өдөөх болно. Иймээс, ном сайн уншсанаар оюун ухаан тань тэлж, үгсийн сан тань өргөжнө.2. Компьютер тоглo Үнэн хэрэгтээ компьютер тоглоомчид компьютерынхаа өмнө цагийг хий дэмий өнгөрөөдөггүй юм шүү – Тэд тархиа давхар цэнэглэж байдаг. Гэхдээ энэ цэнэглэлтийг тоглоомоо бүтэн өдрөөр бус хагас цаг тоглоход л хангалттай авдаг. Тоглож байхдаа тоглогч стратегиудын талаар бодож, асуудлын логик дарааллыг тооцоолж, боддог. Хэрэв та уйтгартай ажил хийдэг бол хагас цаг тоглож тархиа цэнэглээд байж болох юм.3. Сайн унтаж амар Тархиа үргэлж хэвийн ажиллуулж байя гэвэл өдөрт 8 цаг унтаж байх хэрэгтэй. Бидний тархинд амраад сэргэх цаг хугацаа нэн шаардлагатай, ялангуяа шөнийн цагаар тархиа маш сайн амраавал бүх л өдрийн турш нарийн төвөгтэй асуудлуудыг төвөггүйхэн шийдэж чаддаг.
4. Ямар нэг шинэ зүйлийг сур Өмнө нь хийхийг хүсч байдаг байсан зүйлийнхээ талаар бодоод нэг үзээрэй, өөртөө шинэ хобби бий болгоорой. Энэ нь юу ч байж болно: зураг зурах, дуу дуулах, бүжиг бүжиглэх гэх мэт. Хүүхдэд зориулан үлгэр зохиож болох юм. Хамгийн гол нь урьд өмнө хийж байгаагүй зүйлээ хийж үзэх хэрэгтэй.5. Ердийн горимоосоо сал Урьдчилан таамаглах аргагүй ааш авир гарга! Зөнгөөрөө ямар нэгэн үйлдэл хий! Өглөө бүр уудаг кофегоо шинэхэн шахсан жимсний жүүсээр солиод үз, зүүн гараараа бичээд үз. Амралтын өдрүүдээ хөгжилтэй өнгөрөө!6. Тоо бод Та үржихийн хүрдийг бүхэлд нь сайн санаж байгаа бол тооны машингүйгээр тоо бодохыг хичээгээд үзээрэй. Та оюун ухаандаа тоо бодож эхлэхдээ л тархи чинь ямар хурдан ажиллаж байгааг ажиглаад та өөрөө ч гайхах болно.
7. Шүлэг цээжил Та цээжээрээ хичнээн шүлэг уншиж чадах вэ? Хүүхдүүд олон арван шүлэг мэддэг! Хүүхдүүддээ ч бас зааж сургахыг хичээгээрэй. Шүлэг цээжлэх нь танд зөвхөн оюун ухаанаа сайжруулах дасгал болоод зогсохгүй гайхалтай сайхан зүйлсээр өөрийн тархи оюунаа дүүргэж байна гэсэн үг юм шүү.8. Өнгөрсөн үйл явдлын тухай ярь Урьд өдрийнхөө болсон үйл явдлыг урвуу дарааллаар дахин санах гээд оролдоод үзээрэй. Өмнө нь болж өнгөрсөн үйл явдлыг эргэн дурсан ярьж байвал санах ойноос устаж алга болох аргагүйгээр ой ухаанд тань үлдэх болно. Өнгөрснийг эргэн дурсах нь танд оюуны дасгал сургуулилт болж өгдөг юм шүү.9. Гадаад хэл сур Гадаад хэл сурах нь тархи, оюунаа хөгжүүлэх гайхамшигтай сургалт, таны мэдлэгийн хүрээг тэлж байхаас гадна амьдралд тань үргэлж хэрэг болно. Өдөрт 10 шинэ үг сураарай, хэдхэн сарын дараа та гадаад хэлээр ярьж байгаагаа ч өөрөө анзаарахгүй ярьдаг болох болно.
10. Үгсийн сангаа баяжуул Өдөр бүр шинэ үг сурч мэдэхийг хичээ. Хэрэв та хаа нэгтээ мэдэхгүй үгийг харвал түүний утга болоод ижил утгатай үгсийг олж мэдэж байгаарай. Өдөр тутмын амьдралдаа шинэ үгс ашиглахыг хичээ.Хэрвээ та ой санамжаа байнга дасгалжуулж байхгүй бол нэг л мэдэхэд ой санамж, дурсамжаа алдах болно. Дээрх 10 арга нь таныг энэ бүхнээс сэргийлэхэд тань туслана. Өөрийгөө хөгжүүл, найз нартаа санах ойгоо хэрхэн хөгжүүлэх энэхүү зөвлөмжийн талаар ярилцаж, сайхан дурсамжаа хуваалцахаа мартуузай!.Орчуулсан: Х.Гэгээн Эх сурвалж: https://takprosto.cc/
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.