Соёолуулсан үр тариа нь эд эрхтнийг эдгээх, залуужуулах… зэрэг ашиг шим өндөртэй

Соёолуулсан үр, үр тариа нь хамгийн ашигтай хүнсний ногоо, амьд хүнс, амьдралыг тэтгэгч гэж нэрлэгдэхгүй ч чухал амин дэмүүд болон микро элементүүдийн өвөрмөц эх үүсвэр юм! Үрийг усанд хийж нахиалуулах бөгөөд залуу нахиануудад нь шим тэжээлийн хамгийн их агууламж хуримтлагддаг.Мөн, гол давуу тал нь: – Эмчилгээний чанартай ногоонуудын соёолжыг жилийн аль ч үед авах боломжтой! Соёолуулсан үр, үр тариа нь бүх эд эрхтнийг эдгээх, залуужуулах, бие махбодыг эсийн түвшинд цэвэрлэх, хавдрыг устгах, бодисын солилцоог сайжруулах… зэрэг ашиг шим өндөртэй байдаг.Гэрт соёолуулах нь:Соёолж, бичил ногоо бол зайлшгүй хэрэглэж байх ёстой ургамал юм. Шим тэжээл судлалын салбарынхан соёолуулсан ногоон гурвалжин будаа нь элэгийг цэвэрлэдэг бол lentils буюу сэвэг зарам нь гемоглобиныг нэмэгдүүлдэг, наранцэцэгийн үр нь зүрхний үйл ажиллагааг дэмждэг бол улаан буудайн соёолж нь хорт хавдрын эсийн өсөлтийг 75% -иар бууруулдаг болохыг судалгаагаараа нотолжээ. Бусад үр, будаануудыг ямар ч ашиггүй гэж үзжээ.Өнөөдөр бид та бүхэнд ямар соёолж хамгийн ашигтай, яагаад эрүүл мэнддээ санаа тавьдаг хүмүүс гэртээ заавал тарих хэрэгтэй талаар зөвлөгөө хүргэх гэж байна.Таны гэртээ соёолуулж, ургуулж болох ногоонууд: Улаан буудайн болон бусад үр тариа, ногоон (хайрч хуураагүй) гурвалжин будаа, сэвэг зарам, mung шош, вандуй, chickpeas будаа болон бусад буурцагт ургамал, царгас, наранцэцгийн үр, ногоон навчит ногоо (улаан лууван, базилик, яншуй) …
СОЁОЛУУЛАХЫН АШИГ ТУС, ШИМ ТЭЖЭЭЛ:Улаан буудай Улаан буудай нь кальци, кали, хром, зэс, цахиур, селен, цайр, төмөр, иод, В5, Е, С, D, P витаминууд, фолийн хүчил агуулдаг. Мөн улаан буудай нь витамин, эрдэс бодисын дутагдлыг нөхөж, сэтгэцийн үйл ажиллагааг сайжруулж, зүрхний үйл ажиллагааг дэмжиж, ходоод, гэдэсийг зохицуулан, арьсны өнгийг сэргээж өгдөг.Соёолуулах улаан буудай нь ямар ч байж болно, гэхдээ хатуу сортын органик будаа байвал илүү сайн.2. Гурвалжин будаа Гурвалжин будаа нь бусад үр тарианы уурагтай харьцуулахад хамгийн тэжээллэг чанар өндөртэйд тооцогддог. 100 грамм гурвалжин будаанд өдөрт авах ёстой хэмжээний маш чухал амино хүчлүүд агуулагддаг. Инсулинд эсийн мэдрэмтгий чанарыг нэмэгдүүлж, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай В-гийн бүлгийн витаминууд (B1, B2, B3, B6), Е витамин, магни, кали, фагопирин зэрэг нь гурвалжин будаанд баялаг байдаг.Ногоон гурвалжин будааны соёолж нь цусны судасны ханыг бэхжүүлж, элэг, гэдэс цэвэрлэж, бодисын солилцоог хэвийн болгож, биеэс хорт бодисыг зайлуулж, холестерины хэмжээг бууруулдаг.3. Lentils буюу сэвэг зарам.
Сэвэг зарамын нялх найлзуурууд нь гемоглобиныг нэмэгдүүлдэг. Тэдгээр нь маш их кали агуулдаг тул нахиаг зүрхний өвчин, мэдрэлийн системийн өвчинд хэрэглэхийг зөвлөдөг. Үүнээс гадна, сэвэг зарам нь бодисын солилцоог сайжруулдаг.4. Гүнжидийн үр Соёолуулсан гүнжидийн үр нь кальциар баялаг төдийгүй бие махбодийг залуужихад хувь нэмэр оруулдаг. Ясны эдийг бэхжүүлж, кали, фосфор, магни, төмөр, цайр, В1, В2, В3 аминдэмүүд агуулна. Соёололтоор С амин дэмийн хэмжээ 15 дахин нэмэгддэг!5. Наранцэцгийн үр Наранцэцгийн үрийг зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх, ходоодны шархлаа, арван хоёр нугалаа гэдэсний шарх, атеросклерозын эмчилгээнд ашигладаг.Нялх найлзуурууд нь мэдрэлийн системийг бэхжүүлж, нүдний харааг сайжруулж, арьсны өнгийг сэргээдэг. Эдгээр нь хүнсний ногооны уураг, D, F витамин, фолийн хүчил, цайр агуулдаг. Е витамины баялаг эх үүсвэр юм.6. Шар буурцаг:Шар буурцгийн нахиа нь маш олон эслэг, чухал амино хүчлүүдийг агуулдаг. Мөн онкологийн формацын хөгжлийг удаашруулдаг пектин, ногооны уураг, C, E, D витаминууд, В-гийн бүлгийн витаминууд агуулдаг7. Mash/Маш.
Машийн нялх нахиа нь кали, төмөр, витамин С, амин хүчлээр баялаг юм. Бодисын солилцоог хэвийн болгож, амьсгалын замын цочмог халдвар, томуунаас урьдчилан сэргийлдэг байна.8. Вандуй.Соёолуулсан вандуй нь ургамалын инсулин (инулин) агуулдаг бөгөөд цусан дахь сахарын хэмжээг бууруулахад тустай. Хоол боловсруулах замын үйл ажиллагааг хэвийн болгож, хорт бодисыг арилгах, өтгөн хаталтыг арилгахад тусалдаг. Бие махбодийг залуужуулах, өсөлт болон эсийн нөхөн төлжилтийг дэмжих, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.Вандуй бол соёолуулж ургуулахад хамгийн тохиромжтой бичил ногоон ургамал юм. Залуу вандуйны найлзуурууд нь маш амттай бөгөөд ямар ч ногоотой хослуулж хэрэглэж болдог.Yрслэгээ суулгацууд нь хадгалах хугацааны хувьд хэдхэн хоногийн богино хугацаатай байдаг тул идэх хэмжээгээрээ бага багаар соёолуулж авах нь зүйтэй. Соёололт хийхийн тулд та хавтгай таваг эсвэл шилэн сав, уут, шигшүүр (хамгийн тохиромжтой), эсвэл үр тариа соёолуулах (нахиалуулдаг) тусгай зориулалтын сав хэрэгтэй.Та нахиалуулж чадахгүй байгаа тохиолдолд энэ сүүлд нэрлэгдсэн үр тариа соёолуулах (нахиалуулах) тусгай зориулалтын савыг ашиглавал зохимжтой, эхлээд нахиалуулахад нэг юмуу хоёр ширхэг таваг байхад хангалттай.YР, ТАРИАГ ЯАЖ СОЁОЛУУЛАХ ВЭ?
Үр, үр тариагаа урсгал усаар зайлж, бүлээн усанд 3-12 цаг дэвтээнэ.Маш жижиг хэмжээний үрүүд (шанцайн ургамал, навчит ногоонууд, царгас, сонгино, гич) –ийг хавтгай тавган дээр соёолуулсан дээр байдаг. Ус сайн шингээдэг даавуу (самбай, хөвөн) тавьж, усаар сайтар норгоод, үрээ тавина. Даавууныхаа хоёр дахь давхаргаар хучина. Даавуу нь үргэлж чийгтэй байх ёстой, гэхдээ нойтон биш.Шилэн саванд дараах байдлаар соёолуулна: Дэвтээсэн үрээ доод ёроолоор нь хучиж дүүргэнэ, 2 см-ээс ихгүй хэмжээтэй ус хийнэ. Савны амыг самбайгаар боож, резинэн туузаар бэхлэнэ. Усыг шавхаад, саваа урвуу харуулж гүнзгий тавган дотор тавина. Ингэхэд үлдсэн ус шавхагдаж, үр нь үлдэнэ.4. Шигшүүр дээр үрийг соёолуулах арга нь хамгийн хялбар арга юм. Үр тариаг шигшүүрт хийж, урсгал усаар зайлж, шигшүүрийг ус шүүгдэх саванд хийнэ.5. Тагтай тавиур, таваг юмуу эсвэл хуванцар саваар гар шүршигч хийж болно. Нэг тавиур нь эзэлхүүний хувьд нөгөөгөөсөө арай бага байх ёстой. Жижиг тавиурийг хутга халааж нүхлэх хэрэгтэй (чийг нь нүхнүүдээр дамжин дуслаж урсах болно).Илүү том тавиур эсвэл бусад устай саванд хоёр жижиг хайрга хий, дээр нь жижиг хэмжээтэй (олон нүхтэй) үртэй тавиурыг байрлуулаарай. Илүүдэл ус шавхагдаж үр нь ялзрахгүй байх болно.6. Үрийг нарны шууд тусгалаас хол, дулаан газар соёолуулна. Үр тарианы дээд давхаргыг усаар дүүрэн бүрхүүлж болохгүй.7. Өдөрт хоёр удаа үрийг дэвтээж, усал. Ургамлын төрлөөс хамааран нахиа 2-7 хоногт гарч ирнэ.8. Дулааны боловсруулалт хийгдээгүй шинэ нахиа хэрэглэж байх хэрэгтэй. Өдөрт нэг порц буюу ойролцоогоор 50-100 гр нахиа идэхэд хангалттай.9. Хэрэв үр удаан хугацаанд соёолохгүй бол хэт хүйтэн байсан, чийг багадсан, эсвэл эсрэгээрээ хэт их чийгтэй байснаас үүдэн үр хөгцөрсөн гэсэн үг юм.10. Хэрэв та залуу найлзуурыг (microgreen) ургуулахыг хүсч байвал ургамлын төрлөөс хамааруулан 4-8 цаг тутамд усанд үрийг дэвтээж чийгшүүлнэ. Маш, улаан лууван, гич зэрэг нь 5 хоногт 4 см хүртэл ургадаг бол улаан буудай, вандуй нь долоо хоногт 14 см хүртэл ургадаг.Бидний эрүүл мэнд идэж буй зүйлсээс маань шууд хамаардаг. Хэрвээ та тогтмол соёолж хэрэглэдэг бол эрүүл мэнд тань сайжирч, өвчин хэлэхгүй болсноо анзаарах болно.Соёолуулсан үр, үр тариа нь эрүүл мэндэд нэн тустай. Маш өвөрмөц анагаах шинж чанартай энэхүү соёолжыг хүн төрөлхтөн 5000 жилийн өмнөөс соёолуулж иддэг байжээ.Орчуулсан: Х.Гэгээн.Эх сурвалж: https://takprosto.cc Эх сурвaлж
АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.