Uncategorized

Цусны бүлэг чинь таны бодож байснаас ч илүү их зүйлийг хэлж чадна. Гайхалтай баримтууд!

Цусны бүлэг чинь таны бодож байснаас ч илүү их зүйлийг хэлж чадна. Гайхалтай баримтууд!Төрөл бүрийн цус үүсгэдэг нүүрс ус, уурагуудын онцлог найрлагаар нь хүний цусны бүлгийг тодорхойлдог. Цусыг бүлэг болгон хуваах систем 1900 онд үүссэн түүхтэй. Цусыг үндсэн 4 төрөлд хуваасан байдаг бөгөөд тэдгээрийн хамгийн түгээмэл тохиолддог бүлэг нь хоёрдугаар бүлгийн цус юм.Өөрийн цусаа аль бүлэгт хамрагддагийг мэдэх нь маш чухал, учир нь танд цус сэлбэх шаардлагатай болбол таны цусны төрөл, сэлбэж байгаа бүлгийнхтэй тохирч байгаа эсэхийг шалгах хэрэгтэй байдаг. Ийм учраас цэргийнхэний ханцуйнд цусны бүлгийг нь тэмдэглэсэн тусгай тэмдэглэгээ тавьж өгдөг. Мөн цусны Rh буюу Резус фактор нь эерэг, сөрөг эсэхийг тодорхойлсон тусгай тамга ч мөн тавьж өгдөг байна.Түүхийн явцад эртний хүмүүс өөр өөр газар орон, нөхцөлд байдалд амьдарч байсны нөлөөгөөр хүн төрөлхтөн хэд хэдэн цусны бүлэгт хуваагдсан байх магадлалтай гэж үздэг байна. Иймээс ижил бүлгийн цустай хүмүүс нэг дор олон байх талтай…ЦУСНЫ БҮЛЭГ:I Бүлэг:I Бүлгийг Неандертальчуудын цаг үеэс хойш хадгалагдаж ирсэн хамгийн эртний цусны бүлэг гэж үздэг. Тэр үеийн хүмүүс амьтны гаралтай хоол хүнс голчлон иддэг байсан тул уургаар баялаг махан хоол нь тэднийг I бүлгийн цустай болоход нөлөөлсөн гэж үздэг.I Бүлгийн цустай хүмүүс төрөлхийн удирдагч, манлайлагчид байдаг. Энэ бүлгийн цустай хүмүүс аливааг урьдчилан харах хосгүй чадвартай учир ямар ч түвэгтэй нөхцөл байдлаас гарах арга замыг олж чаддаг. Энэ бүлгийнхэний аливааг өнгөцхөн байдлаар дүгнэж, илт хариуцлагагүй ханддагыг нь тооцохгүй бол бусад талаараа гайхалтай хүмүүс байдаг.Хэрэв амжилтанд хүрэхийг хүсч байгаа хүн энэ бүлгийн цустай бол маш том давуу тал болно. Неандерталийн үр удмынханы эрүүл мэндийн баталгаа нь хөдөлгөөн юм. Энэ бүлгийн цустай хүмүүс илүү их идэвхтэй хөдөлгөөнтэй байж чадвал урт удаан наслах боломжтой.I Бүлгийн цустай эрчүүд сайн амрагууд байж чаддаг. Тэд эмэгтэйчүүдийг байлдан дагуулах дуртай хэдий ч амжилтандаа хэзээ ч эрддэггүй.I Бүлгийн цустай эмэгтэйчүүд бол маш сэргэлэн цовоо ч, чамламтгай, бас атаархуу шартай хүмүүс байдаг.II Бүлэг.II Бүлгийн цусыг хэсэг хугацааны дараа гарч ирсэн гэж үздэг. Хүмүүс аль хэдийнээ газар тариалан эрхэлдэг болж холимог тэжээлтэн болсон үеэс энэ бүлгийн цус гарч ирсэн. Тиймээс энэ бүлгийн цустай хүмүүс олон янзын хоол хүнс хэрэглэдэг байжээ.II бүлгийн цустай хүмүүс ямар ч нөхцөлд амархан дасан зохицож чаддаг хүмүүс байдаг. Энэ бүлгийнхэн бусадтай маш амархан харилцаа үүсгэж, хэдхэн минутын дотор хэн нэгэнтэй харилцан ойлголцож чаддаг, хэл амархан сурдаг давуу талтай.Энэ бүлгийнхэнд харааны болон зүрхний асуудал их тулгардаг, мөн элэгний үйл ажиллагаагаа ч сайтар хянаж байх хэрэгтэй. Энэ бүлгийн цустай эрчүүд ичимхий, үнэнч зан чанартай, хамтрагчаа хүндэлж чаддаг. II бүлгийн цустай эмэгтэйчүүд хамгийн сайн эхнэр болдог, үнэнч байж чаддаг, бусдыг ойлгодог, ялангуяа хүүхдэд маш их хайртай.III Бүлэг.Энэхүү цусны бүлэг дэлхийд огцом хүйтрэлт явагдах үед үүссэн. Халуунаас хүйтэнд шилжсэн хүндхэн үе хүний цусны найрлагад нөлөөлж, мутаци үүсгэсэн байна. III бүлгийн цустай хүмүүсийн өвөрмөц онцлог нь тэдний онцгой тэсвэр тэвчээрт оршдог, мөн маш нягт нямбай хүмүүс байдаг.Тэд маш сайн дархан, мэс засалч болдог, урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй зүйлээ ч маш сайн хийж чаддаг. III Бүлгийн цустай хүмүүс ходоодны болон салст бүрхэвчинд нөлөөлдөг халдварт өвчинд өртөмтгий байдаг.Энэ бүлгийн эрэгтэйчүүд тодорхой нэг цэгт хүртлээ хамтрагчаа байнга сольдог, гэхдээ тэд хашир, сэрэмжтэй хүнтэй танилцсаныхаа дараа л тайвширдаг. Эмэгтэйчүүд нь ялангуяа үрэлгэн зантай, стиль имэйжийн тал дээр маш мэдрэмжтэй байдаг, тэд өөрсдийн үзэл бодолдоо эцсээ хүртлээ үнэнч төдийгүй түүнийгээ хамгаалж, баримтлах дуртай байдаг.IV Бүлэг.Энэ бүлгийн цус хамгийн ховор, хамгийн шинэ цусны төрөл юм. IV бүлгийн цусыг 1000 жилийн өмнөөс үүссэн гэж үздэг. IV бүлгийн цустай хүмүүс маш сайн дархлаатай тул сүүлийн үеийн өвчнүүдэд маш тэсвэртэй. Гэсэн ч тэдэнд эмзэг тал бий: сонсголын эрхтнүүд, арьс, үе мөч, ясандаа анхаарч байх хэрэгтэй.Ихэвчлэн эрдэмтэд, зохион бүтээгчид ийм төрлийн цусны бүлэгтэй байх нь бий. IV бүлгийн цустай эрчүүд бол маш сэтгэл татам хүмүүс байдаг, тэд анхаарлын төвд байхын тулд юу хийх хэрэгтэйгээ сайн мэддэг.IV бүлгийн цустай эмэгтэйчүүд маш тачаангуй, дур татам, харилцаандаа зөв сонголт хийж чаддаг.Та ямар бүлгийн цустай вэ? Цусны бүлгээр тодорхойлсон тодорхойлолт чинь зөв таарч байвал бүү гайхаарай. Хүний мөн чанар, амьдралын хэв маяг нь түүний физологийн онцлог шинж чанартай маш нягт холбоотой байдаг.Орчуулсан: Х.Гэгээн.Эх сурвалж: Так просто Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!