НАВЧИТ НОГООГ аминдэмийг нь алдагдуулахгүйгээр ЗӨВ ХӨЛДӨӨЖ ХАДГАЛАХ АРГА

Өнөө үед хүнсний дэлгүүрүүд лангуугаа шинэхэн хүнсний ногоогоор жил тойрон чимдэг болжээ. Гэсэн ч бидний өөрсдийн цэцэрлэгтээ тарьсан ногоо дэлгүүрийнхээс хавьгүй амттай бас эрүүл байж чаддаг.Эрдэмтэд хөлдөөж нөөцөлсөн яншуйн С аминдэм нь өвлийн улиралд хүлэмжинд ургуулсан яншуйныхаас 2 дахин их байгааг олж тогтоосон байна. Иймд өвлийн улиралд ногоо тарьж хэрэглэхээс илүүтэй зуны улиралд тариалсан ногоогоо зөв хадгалж хэрэглэх нь чухал юм байна.Иймд бид өвлийн улиралд нарийн ногоо худалдаж авахгүй байхын тулд хүнсний ногооны бүх ашигтай бодис, аминдэмүүд болон микро элементүүдийг нь хамгийн өндөрөөр хадгалж хөлдөөх арга техникд суралцах хэрэгтэй болж байна.Хөлдөөх ногоогоо бэлтгэх хоёр арга бий – зөвхөн угаах эсвэл чанах. Чанаж хадгалах процесс нь бүтээгдэхүүнийг гэмтэхээс хамгаалах хэдий ч үнэр болоод аминдэм нь алдагддаг гэдгийг тэмдэглэх нь зүйтэй байх.Хөлдөөхийн өмнө навчнууд ямар ч чийггүй байх ёстой, учир нь чийгтэй хөлдөөсөн тохиолдолд навчнууд мөсөн талстуудаар бүрхэгдэж нэг цул болж бөөгнөрөн хөлддөг. Ингэсэн тохиолдолд таслан авч хэрэглэх их түвэгтэй болдог.
Бүтэн мөчир, иш, том навчнуудыг хөлдөөж хадгалах ХИЙХ ҮЙЛДЭЛ:Розмарин, ганга, яншуй зэрэг нь мөчир хэлбэрээр хадгалахад тохиромжтой ногоо юм.Илгэн цаасаар том хавтан юмуу тавиур хий.Тавиур дээр хөлдөөх мөчирнүүдээ тавиад хөлдөөгчинд 2 цаг хөлдөө.Хөлдөөгчнөөс гаргаж ирээд тохирох саванд хий. Хөлдөөгчинд буцааж хийхийн өмнө хөлдөөсөн он сар өдөр болон агуулгыг бичиж тэмдэглэнэ.Өвлийн улиралд мөчирөөр нь юмуу жижиг жижиг хэсгээр нь авч хэрэглэнэ. Зөвхөн хоолондоо хийхийн өмнө авч хийж байх хэрэгтэй. Ногоог хэрчээд хөлдөөж хадгалах ХИЙХ ДАРААЛАЛ:Бэлтгэсэн ногоонуудаа зайлж угаагаад, сайтар хатаагаад үрж юмуу хэрчиж бэлдэнэ. Ингэж бэлтгэвэл ногоо хөлдөх үедээ зөөлөрч бөөгнөрөхгүй.Хөлдөөх ногоонуудаа өргөн хүзүүтэй шилэн саванд юмуу пластик цахилаантай уутанд (цэвэр, хуурай) тарааж хийвэл хөлдөөхөд болон хөлдөөсний дараа хэрэглэхэд амар байдаг.Ингэж хадгалвал, нэгдүгээрт, ногооны шим тэжээл, амин дэмүүд илүү сайн хадгалагдахаас гадна хөргөгчний үнэр шингэдэггүй. Хоёрдугаарт, шилэнд сул савласан навчнууд нь хэлбэрээ илүү сайн хадгалах бөгөөд үйрч хоорондоо наалдахгүй.yут, савандаа огноог тэмдэглэж тавиарай. Мөсний саванд ногоо хөлдөөж хадгалаx ХИЙХ ДАРААЛАЛ:Шоо дөрвөлжин мөсний саванд хийж хөлдөөсөн ногоог шөл эсвэл бусад халуун хоолонд буцлах явцад нь нэмж хийнэ. Ингэж хэрэглэвэл хоолны амт, өнгө үзэмж гайхалтай сайхан болох болно.Ногоогоо хэрчиж бэлтгэнэ. Эсвэл блендерт хийж жижиглэж болно.Мөсний саваа бэлтгэнэ (аяган бялууны жижиг силикон хэвийг ч ашиглаж болно). Шоо дөрвөлжин нүд бүрийн ¼ хэмжээгээр ногоогоо хийж өгнө.Нүд бүрийг буцалгаж хөргөсөн усаар дүүргээрэй. Хөлдөөсөн ногоог шууд таваган дээр тавих тохиолдол гарах учир заавал буцалсан ус хийх ёстой шүү.Ингээд хөлдөөгчид хийж хөлдөөнө.
Хөлдсөн бэлдэцүүдээ агаар нэвтрүүлдэг уут, саванд хийгээд огноог тавьж өгнө.Aрай томхон хэмжээний саванд гаа зэргийн жижиг мөчирүүдийг хийж хөлдөөж болно. Гааны навчтай мөсөө сэргээх ундаа, цайндаа хийж ууж болно.Навчит ногоог цөцгийтэй хольж хөлдөөх:Цөцгийн тостой хольж хөлдөөсөн ногоо сайхан амт, үнэрээ алддаггүй учир зочид айлчлах үеэр хэрэглэвэл зочдод тань сайхан сэтгэгдэл төрүүлэх нь гарцаагүй. Ногоотой цөцгийн тосыг талхан дээр түрхэж идэхээс гадна янз бүрээр хэрэглэж болно, тухайлбал, үүнийг мах, загас, өндөг, төмс зэргийг шарахдаа хэрэглэж болох юм.ХИЙХ ДАРААЛАЛ:Цөцгийн тосыг хайлмагтаж зөөлөртөл нь өрөөний хэмд нэг цаг байлгах хэрэгтэй. Шингэрч зуурмаг шинжтэй болтол нь сэрээгээр хутгах юмуу блендердэж болно.Бэлтгэсэн ногоонуудаа (яншуй, ганга, розмарин, базилик) хэрчиж жижиглээд цөцгийн тостойгоо холино. Бага зэрэг лемоны шүүс нэмж хийгээд хутгаарай.Хөлдөөх савандаа хийн таглаж тавиад, огноог тавьж өгнө.Ийнхүү цөцгийтэй хөлдөөсөн ногоог хөлдөөгчид 12 хүртэл сарын хугацаанд хадгалах боломжтой боловч гэсгээсэн ногоог 2-3 өдрийн дотор хэрэглэх ёстой байдаг.Ургамалын тосонд хөлдөөх.ХИЙХ ДАРААЛАЛ:Энэ арга нь мөсний саванд хийж хөлдөөх аргатай төстэй. Энэ удаад ногоон навчит ургамалуудаа багахан хэмжээний оливийн тостой хольж нухаш маягын зүйл болгоод хөлдөөж хэрэглэж болно.
Тос, ургамлын харьцаа – 1: 4 байвал зохимжтой.Тос, ногоо хоёроо сайн найрагдтал сайтар хутгаж өгөх хэрэгтэй.Үүнийгээ мөсний савныхаа нүдний 3/4 аар дүүргэж хийнэ. Үүнд ус хийх хэрэггүй.Ингээд үүнийгээ хөлдөөгчний тавиур дээр тавиад хөлдөөнө.Хөлдөхөөр нь уутанд хийж хадгалана.Навчит ногоо хөлдөөх зөвлөмжүүд.Хөлдөөсөн ногоонуудыг 6 хүртэл сар хадгалж болох боловч энэ хугацаанаас нь өмнө хэрэглэвэл зохимжтой, учир нь удаан хадгалах тусам ногооны амт нь алга болдог.Ногоог хөлдөөж хадгалахдаа пластик юмуу сликон уутанд хийвэл илүү дээр байдаг. Метал сав исэлдүүлэх, харин шилэн сав хагарах аюултай байдаг.Мөн ногоогоо бага хэмжээгээр жижиг жижиг хөлдөөвөл илүү оновчтой, учир нь хөлдөхдөө хурдан байна, хөлдөх хурд хурдан байх тусам чанараа алдах нь багa Хөлдөөсөн ногоонуудыг гэсгээхгүйгээр шууд хэрэглэдэг нь хэрэглээг хялбарчилж байгаа гэсэн үг юм.Зарим гэрийн эзэгтэй нар хүнсэнд хэрэглэх ногоогоо хөлдөөж хэрэглэдэг бол зарим нь давстай дарж хэрэглэдэг. Өвлийн улиралд хэрэглэх ногоонуудаа хадгалах энэхүү анхны арга нь ногооны шинж чанарыг алдагдуулахгүй бүх витамин, амт чанарыг нь хадгалж байдаг давуу талтай.Эх сурвалж: https://takprosto.cc/Орчуулсан Х.ГэгээнЭх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа.
Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь
дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>
1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>
<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.
6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.
7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.