Uncategorized

Гэрийн нөхцөлд ЦАЙРУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ шүдний ОО ХИЙХ АРГА

Бид өдрийг шүдээ угаахаас эхлүүлдэг. Маш олон шүдний оо байдаг ч бид алыг нь сонгохоо мэддэггүй.Зарим нь энгийн цагаан шүдний оог сонгодог бол зарим нь гаатай оог илүүд үздэг, гэтэл зарим нь гаатайд дургүй байдаг. Зах зээл дээр олон сонголтууд бий.Гэхдээ таны хэрэглэдэг шүдний оо аюулгүй гэдэгт та хэр итгэлтэй байдаг вэ? Дэлгүүрээс худалдаж авсан шүдний ооны ихэнх нь олон хортой найрлагатай мөн шүдэнд тань болон таны эрүүл мэндэд хор хөнөөл учруулж болзошгүйг мэдээд та цочирдож магадгүй юм. Худалдаанд зарагддаг шүдний оонд триклосан, натрийн лаурил сульфат, пропилен гликол, диетаноламин зэрэг зарим хортой нэгдлүүд агуулагдаж байдаг. Үүнээс гадна худалдааны шүдний оо нь аспартам гэх мэт хиймэл чихэрлэг бодис агуулдаг.Тэгэхээр таны худалдаж авсан шүдний оо аюултай юм бол шүдээ яаж угаах вэ?Эрүүл хоол тэжээл идэж, тосоор амаа зайлж байх нь амны хөндийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөө үзүүлдэг. Мөн гэрийн нөхцөлд шүдний оо хийж ч болно. Гэртээ шүдний оо хийх арга маш энгийн хялбар хэрнээ хямд төсөр байх болно, үүнээс гадна та орц найрлагын хувьд аюулгүй гэдгийг нь мэдэж байх болно.Жишээлбэл, та идэвхжүүлсэн нүүрс, кокосын тос, өндөгний нунтагласан хальс гэсэн гуравхан орцноос бүрдэх байгалийн цайруулагч шүдний оо хийж болно. Энэхүү гар аргаар хийсэн шүдний оо нь худалдаанд зарагддаг цайруулагчтай шүдний ооноос хамаагүй бага өнгөлөгчтэй тул таны шүд, буйлыг гэмтээхгүй.Идэвхжүүлсэн нүүрс нь шүдийг цайруулж, шүдний чулуу, толбыг багасгахад тустай. Үнэн хэрэгтээ, микропориус нүүрстөрөгч нь амны хөндийн рН-ийн тэнцвэрийг сайжруулж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгахад тусалдаг. Энэхүү гэрийн нөхцөлд хийдэг шүдний оонд ордог бас нэг найрлага бол өндөгний нунтаг хальс юм. Кальцийн баялаг эх үүсвэр болох өндөгний хальсны нунтаг нь шүдийг бэхжүүлэхэд тусалдаг. Энэ өндөгний хальс нь цаг хугацааны явцад шүдийг эрдэсжүүлж өгдөг.Энэхүү жорын гол найрлагад ордог кокосын тос нь амны хөндийн эрүүл мэндэд маш их ач тустай. Энэ нь амны хөндийн болон шүдний эрүүл ахуйг сахихад тустайгаас гадна амнаас гарах эвгүй үнэр, шүдны цоорол, буйлны үрэвсэлээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Мөн шүдний хэт мэдрэг байдлыг багасгадаг.Энэ нь амны хөндийн олон асуудлын гол шалтгаан болдог аман дахь хортой бактериудыг устгахаас гадна мөн шүдийг цайруулж, гялалзуулдаг.Анхаарах зүйл: Хэрвээ таны шүдэнд ямар нэг асуудал байгаа бол та гэртээ нүүрсэн оо хийж хэрэглэхийнхээ өмнө шүдний эмчид хандаж зөвлөгөө аваарай.Танд хэрэгтэй зүйлс:Идэвхжүүлсэн нүүрс – ½ ц/х.Өндөгний нунтаг хальс – 1 х/х.Хайлуулсан кокосын тос – 1 х/х.Бэлтгэх нь:Аяганд ½ ц/х идэвхжүүлсэн нүүрс хийнэ.2.1х/х өндөгийн нунтаг хальс нэмж хийнэ.3.Дараа нь эдгээр дээр 1 х/х хайлуулсан кокосын тосоо нэмж өгнө.4.Бүх орцуудаа метал биш халбагаар сайтар найрагдтал нь хутгаж өгнө. 5.Ингээд гар хийцийн шүдний оо маань бэлэн болно. Шүдний оогоо агаар нэвтэрдэггүй битүү саванд хийнэ.Гэрийн нөхцөлд хийсэн оог яаж хэрэглэх вэ?Шүдний оогоо сойзон дээрээ жижиг хусуур юмуу халбагаар бага хэмжээгээр түрхэнэ.Шүднийхээ хоёр талыг ердийнхөөрөө угаадаг шигээ маш сайн анхааралтай угаагаарай.Шүдээ угаасныхаа дараа бүлээн усаар амаа зайлж угаана.Энэ шүдний оогоор өдөр бүр шүдээ угааж болно.Орчуулсан: Х.Гэгээн Эх сурвалж: https://fithacker.ru/ АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!