Uncategorized

Гэрийн хамгийн харанхуй хэсэгт ч ургах чадвартай, гэрэл шаарддаггүй тасалгааны ургамлууд

Дараах 10 төрлийн цэцэг ургамал ямар ч орчинд амьдрах чадвартай! Гэрэл гэгээ муутай харанхуй буланд ч гэсэн …Гэрийн тохь тухыг хангаж, агаарыг цэвэршүүлдэг тасалгааны ургамал айл бүрт зайлшгүй хэрэгтэй. Цэцэг ургамал нь нүд баясгаж, тайвшрал төрүүлдэг. Харамсалтай нь, манай орон сууцнууд дотоод чимэглэлийн зориулалттай цэцэг ургамал ургуулахад тохиромжгүй, гэрэл гэгээ муутай байх нь бий.Ингээд бид нарны гэрэл их шаарддаггүй, сүүдэр газарт ч ургах чадварт ай 10 ургамлыг танилцуулах гэж байна.ГЭРЭЛ ШААРДДАГГҮЙ ТАСАЛГААНЫ УРГАМЛУУД Тогосон цэцэг – Калатея – Calathea Гоёмсог хээн навчтай энэ ургамал ямар ч өрөөг гоё чимдэг. Сүүдэрлэг газар бол түүний хувьд хамгийн тохиромжтой газар, учир нь нарны хурц гэрэл түүний навчыг бэржийлгэж, өнгийг нь алдуулдаг.Мөлхөө цэцэг – Ivy – (Hedera) Байгаль дээр мөлхөө цэцэг нь ой модны сүүдэр хэсэгт илүү сайхан ургасан байдаг. Мөлхөө цэцгийг тасалгаанд доош унжуулж мөн газарт мөлхүүлж ургуулдаг. Энэ цэцэг нь тасалгааны агаарыг маш сайн цэвэршүүлдэг. Мөлхөө цэцэг нь хөрс голдоггүй ч тогтмол усалгаа шаарддаг цэцэг юм.\Луу мод – Драцена маргината – Dracaena Marginata Драцена нь этгээд сонин төрхөөрөө харц булаадаг. Гадаад байдлаараа далдуу модтой төстэй. Энэ ургамлыг нарны гэрлээс хол байлгаж, навчны үзүүрийг нь хатаахгүйгээр тогтмол шүршиж байх хэрэгтэй. Усалгаа бага шаарддаг.Ойм – Папоротники – Ferns Энэ ургамлыг хагас сүүдэртэй газар сонгон байршуулбал зохимжтой. Ойм нь арчлахад хялбар ургамалд тооцогддог ч агаар нь хуурай, хөрсөнд нь чийг дутмаг байвал тэр даруй хариу үйлдэл үзүүлэх болно гэдгийг санаарай.Зүрхэн хэлбэрт филодендрон – Филодендрон сердцевидный – Heart-shaped philodendron Төв ба Өмнөд Америкийн чийглэг ойгоос бидний гэрт орж ирсэн памбгар навчтай цэцэг. Сүүдэр газарт маш сайн тэсвэртэй ургамал хэдий ч өвлийн улиралд ишийг нь сунахаас сэргийлж арай илүү гэрэлтэй газар байрлуулбал зүгээр. Нөмөргөнө – Спатифиллум – Spathiphyllum Үүнийг мөн “эмэгтэй хүний ​​аз жаргалын цэцэг” ч гэж нэрлэдэг. Нөмөргөнө нь хэдэн сараар үргэлжилдэг цэцэглэлтийнхээ үеэр үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг! Хуучирч шарласан навчийг нь тогтмол тайрч хаян, шинэ навч ургах нөхцлийг нь бүрдүүлж байх хэрэгтэй.Мөнгөн цэцэг – Аглаонема – Aglaonema Шинэхэн цэцэрлэгчид ургуулахад хамгийн төвөггүй цэцэг! Шилжүүлэн суулгах шаардлагагүй, энэ ургамлын үндэс нь хавчигдмал жижиг орон зайд илүү дуртай.Мөнхрөө – Сансевиерия трехполосная – Sansevieria three-way Энэ ургамлыг танилцуулах бараг шаардлагагүй байх! Ямар ч нөхцөлд дасан зохицож чаддаг. Нарны шууд тусгалаас хол, гэрэл багатай өрөөнд ургадаг. Тод гэрэлд өнгөний хээ нь суларч, навч нь түлэгдэх талтай.Аспидистра – Aspidistra Байгаль дээр аспидистра нь сэрүүн сүүдэртэй газарт ургадаг тул хот, суурин газар орон сууцанд эрчимтэй гэрэл шаардахгүй ургадаг. Хойд зүг рүү харсан өрөөнд хамгийн тохиромжтой. Сүүдэр, хүйтэн, халуунд тэсвэртэй энэ ургамал нь таны тэвчээрийг ганцхан шалтгаанаар туршиж үзэх болно – энэ нь бусад ургамлаас маш удаан ургадаг.Сциндапсус (Эпипремнум) – Scindapsus (Epipremnum)Энэ ургамал нь маш хурдан ургадаг, байнга шилжүүлэн суулгах шаардлагагүй, цэцгээ услахаа мартдаг хүмүүст тохиромжтой. Өрөөний арын гэрэл багатай хэсэгт ч сайн ургадаг.Тасалгааны маш олон тооны ургамал байдаг, гэрэл багатай, сүүдэртэй өрөөнд ямар цэцэг, ургамлыг ургуулж болдог талаар та ингээд мэддэг болсон тул гэрийнхээ хамгийн гэрэл муутай хэсгийг ч ногоон ургамлаар чимэглээд тав тух, цэвэр агаарыг мэдрээрэй!Орчуулсан: Х.Гэгээн Эх сурвалж: Так Просто Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!