Uncategorized

Таны хоолыг тань бурхадын хоол болгон хувиргах 4 төрлийн амтат сүмс!

Таны хийсэн хоолыг бурхадын хоол болгон хувиргах 4 төрлийн амтат сүмс! Зочид тань машид их таалах болно …Супермаркетаас худалдаж авдаг сүмсүүд нь ихэвчлэн олон тооны хадгалалтын болон будагч бодисууд агуулдаг. Тэгтэл бүгдээрээ таны хүссэн шиг сайхан амттай байж бас чаддаггүй шүү дээ.Эвгүй байдалд орохгүйн тулд гэртээ өөрийн гараар хийсэн амтат хоол, зууш, сүмсээрээ зочидоо, гэр бүлийнхэнийгээ дайлах нь хамгийн зөв юм. Ингээд бид та бүхэнд хамгийн шилдэг 4 төрлийн сүмс бэлдэж сураад хайртай хүмүүсээ баярлуулах жорыг танилцуулах гэж байна.АВОКАДОТОЙ СҮМС ОРЦ:1 ширхэг гүйцэд боловсорсон томовтор авокадо жимс 1/2 аяга зөөхий (тослог багатай бол илүү сайн) 1/4 аяга сүү (арай илүү байж болно)1 х/х нимбэгний шүүс 1/2 ц/х цагаан будааны цуу 3 хумс хэрчсэн сармис (ойролцоогоор тал цайны халбага) 2 х/х жижиглэж хэрчсэн яншуй 1/4 ц/х давс (амт оруулахаар өшөө нэмж болно)БЭЛТГЭХ нь:Авокадогаа жигд зөөлөртөл нь сайн хутгаж өгнө.Цөцгийгөө нэмж хийгээд сайтар хутгана.Сүүгээ хийгээд хөөсрүүлж хутгана.Дараа нь нимбэгний шүүс, цагаан будааны цуу, сармис, яншуй, давсаа хийгээрэй.Орц бүрийг хийх тоолондоо хутгаж байх ёстой шүү.Өвөрмөц амтыг мэдрээрэй!2. ЖИНХЭНЭ БУФФАЛА ХУММУС ОРЦ 1 лааз (440 гр) болгосон түрэг шош, угаагаад хатаасан байх 1/2 ц/х нунтаг гоньд 1/2 ц/х утсан паприка 1/4 ц/х давс (боломжтой бол 1/2 ц/х гүехэн далайн давс)2 хумс сармис 2 х/х (30 гр) тахини 1 х/х (15 мл) ямар нэг халуун соус 1 х/х (15 мл) нимбэгний шүүс 1/2 аяга (90 гр) шарсан амтат улаан чинжүү 2 х/х (28 мл) лаазалсан түрэг шош, устай эсвэл оливын тостойн аль нь ч байж болно.Халуун улаан чинжүү, амт оруулахаар БЭЛТГЭХ нь:Оливын тос (эсвэл ус), халуун улаан чинжүүнээс бусад бүх орцуудаа нийлүүлээд холигчид хийж холино.Холигч төхөөрөмж ажиллаж байх зуур оливын тос (эсвэл ус) –ыг гуурсан хоолойгоор хийж өгнө.Хольцуудаа хүссэн хэмжээнд хүрч холигдтол нь сайтар холино.Ингээд 5 минут байлгана.Дараа нь давс, нимбэгний шүүс, халуун соусаа амт оруулахаар нэмж өгнө, ингээд аягалахын өмнө халуун улаан чинжүүгээ цацаад хутгахгүйгээр тавина.3. КАЛАБРИЙН АМТАТ ПЕСТО ОРЦ:1 жижиг хаш, хальсалж хэрчсэн 2 ц/халбага давс (амт оруулахаар) 1/4 аяга оливын тос 1 ширхэг амтат улаан чинжүү, хальсалж, нилээд жижиглэсэн жижгэвтэр шар сонгины тал, нилээд жижиглэсэн чавга хэлбэртэй 2 ширхэг улаан лооль, нилээд жижиглэсэн 1/2 аяга рикотта бяслаг 1/3 ая га базилик Шинэхэн нунтаг хар чинжүү (амт оруулахаар)БЭЛТГЭХ нь:Хэрчсэн хашаа шүүлтүүртэй саванд хийгээд 2 цайны халбага давс хийж хутгаад 20 минут жигнэнэ.Дараа нь хашаа хуурай цаасан алчуур дээр гаргаж тавиад, хэсэг хойш тавиарай.Хайруулын тавганд тос хийгээд дунд зэргийн галаар халаагаад амтат чинжүү, сонгиноо хийж тасралтгүй хуурч хутгана.Амтат чинжүү, сонгиныг 10 минут хэртэй шарж, хуурна. Дараа нь хашаа дээрээс нь хийгээд үе үе хутгана.8 минутын дараа улаан лоолыг хийгээд дахин 5 минут жигнэнэ. Хутгахаа мартаж болохгүй!Ингээд энэ бүхнийгээ холигч руу хийгээд рикотта, базиликээ нэмж амтална.Холигчоо асаагаад зуурмаг болтол нь сайтар холиод давс, перецээр амтлаад амтат песто бэлэн болно.ГЭРИЙН ТЕРИЯАКИ СОУС:ОРЦ:1 аяга ус 5 ц/х бо сахар 1/4 аяга шар буурцагны соус / soy sauce 1-2 х/х зөгийн бал 1 том хумс хэрчсэн сармис 1/2 ц/х нунтаг цагаан гаа 2 х/х эрдэнэ шишийн цардуул 1/4 аяга хүйтэн ус БЭЛТГЭХ нь:Сүмсээ бэлтгэх савандаа 1 аяга ус, бор сахар, сой соус, зөгийн бал, цагаан гааг хийгээд дунд зэргийн галаар буцалгана.Мөн өөр нэг саванд эрдэнэ шишийн гурилыг ¼ аяга устай холиод бүрэн уустал нь хутгана. Бэлэн болсон зуурмагыг сүмс рүүгээ нэмж хийнэ.Дараа нь сүмсийг өтгөртөл нь жаахан буцалгаарай. Хэрвээ сүмс нь хэтэрхий өтгөн болох гээд байвал жаахан ус хийж өгч болно.Зочиноо дайлах дайллагандаа эдгээр сүмсыг бэлтгээрэй. Эдгээр сүмс нь ихэнх хоолтой сайхан зохицдог юм шүү. Надад итгээрэй, хийсэн хоол чинь бүхэлдээ хүссэн шиг чинь амжилттай болж чадаагүй байсан ч амттай сүмсээрээ түүнийгээ аварч болно!Орчуулсан: Х.Гэгээн Эх сурвалж: https://takprosto.cc/ АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!