Uncategorized

Насанд хүрэгчид, ахмад настанд зориулсан ой санамж сайжруулах дасгал

Hасанд хүрэгчид, ахмад настанд зориулсан ой санамж сайжруулах дасгалБид амьдралыг илүү хялбарчилсан өндөр технологийн эрин үед амьдарч байна. Гэхдээ үүнтэй зэрэгцээд янз бүрийн өвчлөл гарч байна, ялангуяа хүний уураг тархитай холбоотойгоор үүссэн өвчлөлийн тоо нэмэгдсээр байна. 60 жилийн дараа маш олон хүний санах ой муудаж, ухаан санаа самуурах магадлалтай гэж үздэг байна. Бид тархи оюунаа ажиллуулахаа больсон, тухайлбал, текстийг бичиж тэмдэглэхээс илүүтэй хэвлээд авчихдаг болсон, аливаа асуудлыг онлайнаар шийдчихдэг болсон, тэр дундаа интернет орчинг улам бүр сонирхох болсонтой холбоотойгоор ийм байдалд хүрч байгааг эрдэмтэд санал нэгтэйгээр анхааруулж байна.Гэхдээ мэргэжилтнүүд Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх батлагдсан арга байгаа тухай зөвлөсөн байдаг. Тэдний зөвлөснөөр өдөр бүр гараараа бичиж, тэмдэглэл хөтлөх хэрэгтэй юм байна. Бид үзэг, дэвтэр байнга биедээ авч явж байхын ач холбогдол юу болох талаар танд зөвлөх гэж байна.НАСАНД ХҮРЭГЧДЭД ЗОРИУЛСАН САНАХ ОЙН СУРГАЛТ Бид аливаа мэдээллийг гараар бичиж тэмдэглэх явцдаа нүдний хараанаас илүүтэй тархиныхаа үйл ажиллагааг түлхүү ашигладаг болохыг баталсан байдаг. Бичиж тэмдэглэх үйл ажиллагаа нь бидэнд оюуныхаа хамгийн дээд түвшинг хөгжүүлэх боломжийг олгодог байна. Тэмдэглэл хөтлөхийн ач тус асар их, өдөрт 20 минутыг тэмдэглэлийн дэвтэр, үзэгтэй нөхөрлөж өнгөрүүлж байгаарай.Сэтгэл хөдлөлөө илэрхийл:Бичиж, тэмдэглэх, тэмдэглэл хөтлөх явцдаа хүн өөрийн сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Тиймээс сэтгэлзүйчид сэтгэлзүйн стресс, бухамдлаа бичгээр бичиж тайлж байхыг зөвлөдөг. Тэмдэглэлийг ажил хэрэгтэйгээ зөв хослуулан зорилго, үйл ажиллагаагаа тэмдэглэн хөтлөх явдал бол хамгийн сайн арга юм. Иймээс та стресс, бухимдлаа бичиж тайлж байгаарай, энэ арга нь тархины хэвийн үйл ажиллагаанд маш чухал юм шүү. Ой санамж:Гараар юм бичих үед бидний сэтгэл хөдлөлийг хариуцдаг тархины хэсэг асаж, ажиллаж эхэлдэг байна. Өөрөөр хэлбэл гар нь моторын үүрэг гүйцэтгэж тархи оюунд бууж байгаа зүйлсийг үсэг, тэмдэгт байдлаар буулгадаг гэсэн үг. Гар автомат ажиллагаатай мэт л үүргээ гүйцэтгэдэг.Гарын нарийн ур дүй:Гараараа ямар нэг юм хийх үед, тэр дундаа юм бичих үед тархи нь харилцан үйлчлэлд орж, оюун ухаан нь илүү сайн ажилладаг байна. Хүүхдүүдийн оюуны үйл явц маш хурдтай явагддаг, харин насанд хүрэгчид оюун ухаанаа ямагт дэмжин тэтгэж байх ёстой. Ингэж чадвал Альцгеймерын өвчнөөс маш сайн урьдчилан сэргийлж чадна. Юм оёж, хатгадаг, нэхдэг хүмүүс ой санамж муудах эрсдэлээс хол байдаг тул ингэж оюун ухаанаа тэтгэх боломжгүй хүмүүс тэмдэглэл хөтлөх замаар оюуны дасгал хийж болох юм. Гол нь энэхүү тэмдэглэл хөтөлж, юм бичдэг хүмүүсийн анхаарал төвлөрөл нь сайн, ой санамж нь зохих түвшиндээ хадгалагддаг байна.Төсөөлөл:Гараараа юм бичиж тэмдэглэхэд дүрслэн бодох сэтгэлгээ, уран мэдрэмж, сэтгэл хөдлөлийг хариуцдаг баруун тархи илүү идэвхтэй хөгждөг. Харин зүүн тархи нь логик сэтгэлгээг хөгжүүлдэг. Туршилт хийгээд үзэж болно: Та компьютер дээр болон гараараа нэг сэдвээр эссе бичээд үзээрэй. Гараар бичсэн текст нь илүү сэтгэл хөдлөм, бас их тааламжтай бичигдсэн нь танд мэдрэгдэх болно.Oюуны хөгжил:Яриа болон бичгийн хэл нь тухайн хүний ​ой санамж хэвийн, эрүүл эсэхийг шалгах нэг шалгуур болдог. Эмч нар хүний сэтгэлзүйг оношлож шинжлэхдээ тухайн хүн хэр харагдаж байгаагаар бус түүний яриа болон бичгийн хэл хэвийн эсэхээр нь тодорхойлдог байна. Ой санамжтай холбоотой асуудалуудыг арилгахад хэрэг болох санал асуулгыг ихэвчлэн гараар бөглүүлж авдаг байна.Энгийн үг хэллэг бичихдээ эхлээд үгээ сайн сонсоод, дуу авиаг нь ялгаж, үсгийн хэлбэр, дүрсийг нь санаж байгаад гарын хөдөлгөөн болгон хөрвүүлэх хэрэгтэй.Хэл яриа:Бичих үйл явцад зөвхөн гарын хөдөлгөөн оролцдог юм биш. Эрдэмтэд судалгаа хийгээд гар нь мэдрэхүйгээр зогсохгүй аман ярианд ч мөн нөлөөлдөг болохыг тогтоожээ. Хүн хичнээн их бичих тусам бодол, санаа, амнаас гарах үг хэллэг нь зөв болдог.Бичиг үсэг:Гараар бичиж байхдаа үг, өгүүлбэрийг товчилж болохгүй. Та зөвхөн зөв бичих дүрмийн дагуу бичнэ. Хэрэв та буруу бичсэн бол алдаатай үгийг дараад зөв болгон бичих хэрэгтэй. Нэгдүгээрт, ингэж бичсэнээр бичиг үсгийн тань мэдлэг дээшилнэ, хоёрдугаарт, өмнөх мэдлэг туршлага дээрээ тулгуурлан үг хэллэгээ сайжруулах боломж бүрдэнэ. Дахин хэлэхэд, та тархиа байнга идэвхитэй хөгжүүлж байх хэрэгтэй шүү.Гараар бичих ямар гайхамшигтай болохыг хүмүүс мартчихсан байдаг. Үсгээ чичрэн байж бичээд үз, бас илүү их сэтгэл хөдлөлтэйгээр уншаад үзээрэй. Өдөрт хэр их бичих хэрэгтэйг хэлэх хэцүү. Ном унших, логик асуудлыг шийдвэрлэхтэй адил хүссэнээрээ хийж болно. Юм бичиж эхлэх гэж байгаа бол эхлээд өдөрт багахан хугацааг зарцуулахад болно, аяндаа бичих хүсэл, төвлөрөлдөө хөтлөгдөөд аажмаар энэ хугацаа нь нэмэгдээд ирнэ. Сэтгэл санааны байдал, ой санамж, логик сэтгэлгээ тань сайжирч байгаа нь танд анзаарагдах болно. Орчуулсан: Х.Гэгээн Эх сурвалж: Так ПростоЭх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!