Uncategorized

Германчуудын амьдралын хэв маягийн талаархи таныг гайхшруулах 10 онцлог зүйл

Хэрвээ та Герман улсад аялалаар ирсэн бол хэд хэдэн онцлог шинж чанарыг анзаарах нь зүйтэй ч (жишээ нь: тэд олон нийтийн халуун усны газар усны хувцас өмсдөггүй, хувцас солих өрөө нь унисекс буюу эрэгтэй, эмэгтэй холилдсон байдаг гэх мэт) тус улсад хэсэг хугацаанд амьдарч, Германчуудын өдөр тутмын амьдрал дахь онцлог шинж чанарыг олж мэдэх нь өөр зүйл юм.Герман руу нүүсэн хүмүүсийн блогуудыг үзэж байхад тэд хэд хэдэн онцгой шинжүүдийг анзаарсан байдаг. байдаг. 1.Герман улсын ихэнх орон сууцнууд нь бие засдаг суултуураа хананд нь суурилуулсан байдаг.Цөөн хэдэн ариун цэврийн өрөөнүүд л ердийн суултууртай байдаг. Германд далд буюу хананы ард танктай суултуур суурилуулдаг бөгөөд суултуурийг нь ч мөн адил шууд хананд суулгаж өгдөг. Энэ нь ариун цэврийн өрөөнд их зай эзлэхгүй, орон зайг хэмнэж, цэвэрлэгээг илүү хялбар болгодог гэсэн үг юм.Ихэвчлэн бохир урсгах том, жижиг 2 товчлуур байдаг. Энэ бол усыг хэмнэх зорилгоор хийдэг байгаль орчинд ээлтэй шинж чанар юм.2.Тэдний ариун цэврийн өрөөнүүдийн ихэнх нь цонхтой байдаг.Германы ихэнх орон сууц, байшинд агааржуулагч, тэр ч байтугай агааржуулалт байдаггүй боловч орчин үеийн барилгууд нь ихэвчлэн агааржуулагч суурилуулсан байдаг. Германчууд орон сууцаа цонхоо онгойлгож агааржуулдаг.Ариун цэврийн өрөөнүүд нь агааржуулалтын системгүй тул цонхтой байдаг юм байна. Энэ нь угаалгын өрөөнд хөгц үүсэхээс сэргийлдэг.3. Байшингийнхаа хаалгыг дотроос нь түлхүүрээр түгждэг.Германчуудын байшингийн хаалга нь шинэ хүмүүст зориулсан жинхэнэ адал явдал юм. Хэрэв та гадагш гарч хаалгыг хаах юм бол түлхүүргүйгээр буцаж орох боломжгүй болно. Учир нь хаалганы арын хэсэгт эргүүлэх бариул байдаггүй.Гэрээсээ хаалгаа зөвхөн түлхүүрээр түгжиж онгойлгох боломжтой. Тэдэнд бариул, түгжээ хосолсон цоож байхгүй.4. Герман хөргөгч манайхаас хамаагүй бага хэмжээтэй.Жижигхэн хөлдөөгчтэй Германы жижиг хөргөгч нь жуулчдын хувьд үнэхээр аймшигтай үзэгдэл юм.Германчууд гал тогооны өрөөндөө хөргөгчөө байрлуулах дуртай байдаг бөгөөд гал тогооны тавилгандаа цахилгаан хэрэгсэлүүдээ суурилуулдаг. Үүнийгээ тэд “иж бүрдэл” гэж нэрлэдэг. Энэ нь голуу гал тогоог энгийн кабинетийн дүрд хувиргадаг. Өөр улсын оршин суугч Германд ирээд хамгийн түрүүнд тэдний гал тогоог хөргөгч байхгүй гэж боддог байна.5. Тэд нэг том матрасны оронд 2 матрас ашигладаг.Герман руу нүүж буй гадаадын иргэд тухайн орны матрасны системд дургүй байдаг боловч дараа нь түүнд нь дурладаг. Үүний гол зүйл бол 2 ширхэг матрасыг зэрэгцүүлэн king size буюу хамгийн том хэмжээтэй орон дээр тавьдаг бөгөөд ингэснээр хосууд тус бүрдээ хүссэнээрээ унтдаг. Германчууд нэг том хөнжлийн оронд 2 жижиг хөнжилд унтдаг.Тэд ердийн тэгш өнцөгт дэрний оронд асар том дөрвөлжин дэрэн дээр унтдаг. Эдгээр дэрнүүд нь хэтэрхий зөөлөн гэж хэлдэг ч тэд толгойгоо тавиад л шууд унтчихдаг. Энэ нь олон жилийн турш уламжлал болсоор иржээ.6. Германчууд өөр орон сууцанд нүүж орохдоо гал тогооны өрөөний иж бүрдлээ авч явдаг.Энэ нь хачин сонсогдож магадгүй ч Германд ихэнх орон сууц, байшингуудыг гал тогоогүй түрээслүүлдэг. Та гал тогооны өрөөнд зөвхөн нүцгэн хана л харах болно. Иймээс тэд нүүхдээ гал тогооны бүх тавилга, хэрэгсэлээ авч явдаг.Үүний нэг шалтгаан нь түрээсийн хандлага нь зарчмын хувьд өөр юм. Германд орон сууц, байшинг хэдэн жилээр, заримдаа бүр хэдэн арван жилээр түрээслүүлдэг. Тиймээс байшин түрээслүүлэгч гал тогооны иж бүрдэл, шаардлагатай бүх хэрэгслийг худалдаж авах нь ашиггүй байдаг. Түрээслэгч нь харин эсрэгээрээ өөрсдийн өмч гэж бодож байшинг тохижуулах ажилд хөрөнгө оруулахад бэлэн байдаг.7. Бараг бүх цонхнууд нь гаднаасаа хаалттай байдаг.Германд цонхны гадна хаалт нь ихэвчлэн төмрөөр хийсэн автомат эсвэл гар ажиллагаатай байдаг. (гар ажиллагаатай бол нээж, хаахын тулд та тусгай оосор татах хэрэгтэй болно). Цонхны хаалт нь бидний хэрэглэж заншсанаар орон сууцны дотор биш, гадна талд нь байрладаг. Тэдний заншсанаар бол цонхны хаалтыг байшингийн гадна хананд суурилуулж тогтоодог.8. Энд шуудангийн хайрцаг, байрны харилцаа холбоо, хонх зэрэг нь огт өөр харагдаж байх юм.Германд байр түрээслэгчдийн хувийн мэдээллийг шуудангийн хайрцган дээрээс харж болно. Дотоод сүлжээ нь тухайн орон сууцанд амьдардаг хүний нэртэй хананд суурилуулсан хавтангаар холбогдсон байдаг.9. Германчууд өндөг, сүүгээ хөргөгчинд хадгалдаггүй.Германд өндөгнүүдийг дэлгүүрт хүргэхээс өмнө химийн бодисоор шүршдэггүй учир байгалийн хамгаалалтын бүрхүүлээ хадгалж үлддэг. Нэг талаараа бохир байж магадгүй ч нөгөө талаар химийн бодисонд будагдаагүй тул өндөгийг өрөөний температурт хадгалах боломжтой юм. Эдгээр өндөгнүүдийн хадгалах хугацаа нь богино ердөө 1-2 долоо хоног байдаг байна.Сүүний хувьд бараг бүгд өндөр температурт халааж боловсруулсан (бактери байхгүй гэсэн баталгаа) сүү хэрэглэдэг. Энэ нь сүүг хөргөгчгүй, удаан хугацаагаар (3 сар орчим) хадгалах боломжийг олгодог.Ердийн Герман хөргөгчний хэмжээ дотор нь их хэмжээний хүнс хадгалах боломжгүй юм.10. Германд ням гарагт орон сууц болон байрнуудад амьдрал зогсдог.Герман улсад ням гарагт бараг бүх дэлгүүрүүд хаалттай байдаг (ховор тохиолдлуудыг эс тооцвол), хүмүүс дуу чимээ багатай байхыг хичээдэг. Хэрэв та чанга хөгжим эсвэл өвс хадагч асаачихвал дуу чимээнд эгдүүцсэн хөршүүд таньтай амархан шүүхдэх болно.Ер нь бол хүмүүс өдрийн ихэнх хугацаанд дуу чимээтэй боломжийн байдаг боловч зарим газар “чимээгүй цаг”-ийн горимтой бөгөөд та шөнийн турш чимээгүй байх шаардлагатай болно. Ихэнх газарт “нам тайван цаг” нь Даваа-Бямба гарагуудад оройны 20 цагаас өглөөний 7 цаг хүртэл (20: 00-07: 00) байдаг ба ням гараг, амралтын өдрүүдэд бүтэн өдөр чимээгүй байдаг байна. Зарим газар өдрийн 13-15 цагийн хооронд нам тайван байдаг. Хамбург хотод жишээ нь 13-15 цагийн хооронд нам тайван байдаг байна.Эх сурвaлж АНХААР: Эдгээр нүдний дусаагуурыг бүү хэрэглээрэй! Нүдний эмч дараах тайлбарыг өглөө!!! Монголчууд минь, Сүүлийн үед фэйсбүүкээр доорх нүдний дусаалгуудыг нүдний бүх төрлийн өвчнийг амархан арилгачихна гээд маш хү.чтэй сурталчилж байгааг анзаараад л байгаа байх, миний зарим үйлчлүүлэгч нар ч авчихсан дусааж байгаа, нүдний мах минь хайлдаггүй яах вэ? гээд зогсож байна лээ. Бас дахиад ч нэлээд хэдэн ийм дусаалгууд сүрталчлагдаад зарагдаж бгаа. Бид хэний ч бизнесийг нураах гээгүй шүү. Харин ийм төрлийн дусаалга хэрэглээд эмч дээрээ очоогүй, нүдний даралтыг нь эмчилчихнэ гээд урд нь дусааж байсан эмнүүдийг нь зогсоолгосноос болоод хараагаа бүрэн а.лдсан өвчтөнгүүдээ хараад нүдний эмч хүний хувьд, энэ өвчнүүдтэй зууралдаж эмчилдэгийн хувьд дуугай байж үнэхээр чадахгүй нь байна шүү.Та нар бод доо… эдгээрийг бичиж өгч байгаа нүдний эмч байна уу? Байхгүй бол яагаад? Нүдээ хайрладаг хүн бүр үүнийг нэг бодоод ухаарч үзээч. Хосбилгүүн нүдний эмнэлэгийн эмч нараас нь

дараагийн зөвөлгөө Санаандгүй байдлаар утсаа гээх, хулгайд алдсан тохиолдолд бид дэмий л харамсаад өнгөрдөг. Тэгвэл бидэнд алдсан утсаа олох боломж байгааг дуулгая.Та iPhone загварын утастай бол хэн нэгний адилхан утсанд нэг Applications суулгаад Apple-ийн айдигаа ашиглаж Google map-ийн тусламжтайгаар олж болно. Харин iPhone, Samsung-аас бусад төрлийн андройд утастай бол www.androidlost.com сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай.Samsung загварын утастай хүмүүс www.samsungdive.com сайтад бүртгүүлснээр утсаа хаясан тохиолдолд тухайн утсыг олсон хүн wireless эсвэл 3G ашиглах үед амархан олно. Тиймээс та яг одоо утсаа дээрх сайтуудад бүртгүүлээрэй. Харин утсаа хаяж гээх, алдах тохиолдолд интернетээр утсаа удирдах долоон боломж байна. Та утсан дээрээ samsung account-тай бол www.samsungdive.com сайт руу орж sign in хэсэгт mail болон нууц үгээ бичин шууд нэвтэрнэ. Хэрэв samsung account байхгүй бол sign up хэсэг рүү орж холбогдох хэсгээс өөрийн утасны загварыг сонгон (samsung note загвараас бусад ихэнх нь байна лээ) зааврын дагуу шинэ account нээх шаардлагатай.
class=”wp-block-image”>

1.TRACK MY MOBILE Энэ хэсгээс Find my mobile гэснийг сонгоход таны утас яг одоо хаана байгааг Google map-ээр гаргаж ирнэ. Харин яг доор нь байгаа Start tracking гэснийг сонгосноор 12 цагийн турш 15 минутын зайтайгаар таны утас хаана байгааг мэдээлнэ. Энд бага зэрэг бэрхшээлтэй зүйл нь зөвх өн байгаа байшинг л заана. Гэхдээ энэ сул талыг дараагийн боломжууд нөхөх бололцоотой. 2.LOCK MY MOBILE Энэ хэсэг рүү орж утсаа шинээр кодтой болгож түгжих боломжтой. Дотроо дараах сонголтуудтай. The following message will be displayed on your mobile (дараах мессеж утасны дэлгэцэнд харагдах болно) гэсэн талбарт утсаа түгжинг үүт дэлгэц дээр нь гаргахыг хүссэн текстээ бичиж оруулна. Анх ороход “Энэ бол алдагдсан утас. Би өөрөө тантай холбогдтол хадгалж байхыг хүсье. Баярлалаа” гэж англиар бичигдсэн байх бөгөөд та өөрчилж болно.Дараагийн хэсэгт Монгол гэж сонгоод ард нь ойр дотны нэг хүнийхээ гар утасны дугаарыг оруулна. Тэр дугаар руу утсаа түгжсэний дараа таны утсанд хийсэн сим карт буюу дугаараас хаясан утсыг түгжсэн тухай мессеж ирнэ. Мэдээж та тухайн дугаар руу залгаж, мессеж бичиж болно. Харин утас түгжигдсэний дараа дэлгэцэн дээр таны оруулсан дугаар гарах бөгөөд утсыг нь авсан хүн тэр дугаар руу л залгаж болно. Өөр ямар ч үйлдэл хийх боломжг үй. Хамгийн сүү- лийн хэсэгт дурын дөрвөн оронтой тоогоо оруулах бөгөөд утсаа олсны дараа түгжээг нь гаргах код гэсэн үг юм. Энэ нь пин код, утасны кодоос чинь өөр бөгөөд ганц л удаа хэрэглэгдэнэ. За эцэст нь Lock товчийг дарах л үлдлээ. 3.RING MY MOBILE Ring гэснийг дарснаар утасны дуу болон чичиргээг хаах болон өөр байдлаар хэрхэн тохируулснаас үл шалтгаалан нэг минутын турш хамгийн чанга дээрээ улаанаар түгшүүрийн дохио дуугарах болно. Бас тэр үед дэлгэцэн дээр гарах мессежийг та хүссэнээрээ бичиж оруулж болно. Анхны тохиргоон дээрээ “Энэ бол хулгайн утас” гэсэн байдаг.
class=”wp-block-image”>

<
4.CALL/MESSAGE FORWARD Ямар ч утсанд байдаг call forward үйлчилгээг мэдэх байх. Утас завгүй, холбогдохгүй эвсэл авахгүй байгаа үед дуудлагыг өмнө нь тохируулсан өөр дугаар руу шилжүүлдэг үйлчилгээ байдаг. Яг л тэр гэсэн үг. Гэхдээ ялгаатай нь энгийн үед та ямар үед дугаараа өөр утас руу шилжүүлэх вэ эсвэл бүр огт шилжүүлэхгүй байх гэдгээ сонгож болдог бол утсыг олсон хүнд тийм сонголт байхгүй. Тухайн хүн дугаар шилжүүлэхийг хаасан байсан ч нетээр та идэвхитэй болгоод л шилжүүлчихнэ. Дуудлага болон мессеж шилжүүлэх дугаараа оруулаад execute forwarding гэснийг сонгоход л хангалттай. Утсыг нь авсан хүн рүү залгасан бүх дуудлага, мессежүүд таны оруулсан дугаар руу л шилжиж ирнэ гэсэн үг. Видео дуудлагын хувьд шилжихгүй. Мөн бас нэг анхаарах зүйл нь моби, юнител зэрэг операторууд call forward үйлчилгээг төлбөртэй байлгадаг. Хэрэв үүнийг нээлгээгүй тохиолдолд болохгүй юм. Энэ нь ялангуяа урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчдэд илүү хамаатай.
5.CALL LOGS Retreive дарахад л хангалттай. Таны утаснаас сүүлийн долоон хоногт залгасан бүх дугаарын жагсаалт гарч ирнэ. Гэхдээ нэг анхаарах зүйл нь тухайн хүн залгасан дугаараа устгачихсан байгаа тохиолдолд гарахгүй. Мөн клип үйлчилгээг хаалттай тохиолдолд харах боломжгүй.

6.WIPE OUT MY MOBILE Энэ их хэрэгтэй хэсэг, ялангуяа утсан дээрээ нууц материал хадгалсан хүмүүс мэдээллүүдээ устгана гэсэн үг. Та нууц, эсвэл зүгээр л хэн нэгэнд үзүүлмээргүй материал утсан дээрээ хадгалсан бол утсаа олох хүртлээ ашиглахаас өмнө устгаж болно гэсэн үг. Энэ хэсэг хоёр сонголттой. Wipe the removable storage area. гэсэн хэсэгт memory карт эсвэл сим картнаас алинаас нь устгахаа сонгоно. Хоёулангаас нь ч болно. Дараагийн Factory Data Reset гэснийг мэдэж байгаа байх. Утсаа анх үйлдвэрээс авахад ямар байсан тэр хэлбэрт оруулна гэсэн үг. Үүнийг сонгосноор утаснаас салдаг санах ойнууд буюу мемори карт зэргээс бусад утсан дээрх бүх файл устана. Анхаарах нэг зүйл нь дараа нь тэдгээрийг сэргээх ямар ч боломжгүй. Тийм учраас энэ нөхцөлийг хүлээн зөвш өөрч байгаа гэдгээ тэмдэглэсний дараа утасныхаа нууц кодийг оруулан wipe out буюу устгах гэснийг сонгосноор бүх зүйлээ устгаж болно.

7.UNLOCK MY SCREEN Утасныхаа скрийнийг unlock болгоно. Утасны screen lock Pattern, pin, password, царайгаа харуулдаг, дуу хоолойгоороо нээдэг гээд түгжээтэй байдаг. Түүнийг нь байхгүй болгож кодгүй нээгддэг болгоно гэсэн үг. Эцэст нь хэлэхэд нэтг үй байсан ч олох бас нэг арга байна. Самсунг загварын утаснуудад tracker гэдэг сонголт байдаг. Тэр хэсэгт ойр дотны нэг хүнийхээ дугаарыг оруулаад, дурын текстээ бичнэ. Таны утсанд өөр сим карт оронгуут тэр дугаараас сануулсан мессеж ирдэг. Тэр дугаараар хайхад л хангалттай.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!