Uncategorized

Одоо хулгайчууд нэгдэн нийлээд, үр хүүхдүүдээ хооронд нь суулгаад, даргынхаа суудлыг өвлүүлдэг мафи болсон байна. Тэд бүх насаараа Монголчуудыг дарлаж амьдрана

Еөк байсан хүнд улсаас тусгай хангамж, өндөр тэтгэвэр тогтоосон байх ёстой. Оюутолгойн ТУЗ-с 💲 цалин авна. Бас чөлөөт цагаараа казинод ёндоогоо үзнэ. Хэдэн 💸 нэмээд олчих санаатай л суудаг байхдаа.
Гэтэл үе тэнгийн өвөө, эмээ нар нь тэтгэврийн 350 мянгаараа 30 хонох гэж үйлээ үзэж, өлмөн зэлмэн амьдарч байна. 3 сая хүн ингэж ялгаатай амьдрана гэж юу байсан юм. Хулгайчууд нь ноён шиг, жирийн иргэд боол шиг амьдардаг ийм нийгмийг хэн ч хүсээгүй. Хаана байна тэр хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байдаг чинь. Хүн нэг л амьдарна. Одоо хулгайчууд нэгдэн нийлээд, үр хүүхдүүдээ хооронд нь суулгаад, даргынхаа суудлыг өвлүүлдэг мафи болсон байна. Тэд бүх насаараа Монголчуудыг дарлаж амьдрана гэж мөрөөдөж байна.
Өнөөгийн энэ байдлыг Ганцхан ард түмэн та бид л өөрчилж чадна. Үүний тулд нэгдэн нийлж шударга ёсны төлөө үгээ хэл хэнээс битгий айж, ич. 30 жил харлаа одоо болоо шдээ. Харин хулгайчууд хулгай нь илрэх вий гэхээс сүнсээ зайлтал айж байгаа.
“Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол” гэж Монголчуудаа сэрэх цаг болсон шүү‼️
Оюутолгойн ТУЗ-с зайлуулаачээ‼️

image-28690″ />

Related Articles

Back to top button
error: Content is protected !!