Uncategorized

Хүслийг биелүүлэгч бурханы мандал хээ.Харсан даруйдаа шэйр

Лам нарын ур ухааныг шингээсэн элсэн “мандал” хэрхэн бүтдэг вэ?Мандал бол орчлон ертөнцийг илэрхийлсэн, түүний доторх өөр өөр хэсэг нь Бурханы шашны сургаалын олон өөр талуудыг харуулах нарийн бүтэц бүхий дугуй хэлбэрийн дүрслэл юм.Хэдэн мянган жилийн өмнө Хиндү болон Буддын шашны гүнзгий түвшний бясалгалын тодорхой бүтээлүүдэд хэрэглэгдэх байдлаар Энэтхэгт анх үүссэн мандлыг өнгө өнгийн элсээр бүтээдэг байна.Түвдийн лам нар өнгөт хивс мэт гайхамшигт элсэн мандал бүтээхэд маш олон цагийг зарцуулдаг ч төд удалгүй үгүй хийдэг. Мандал бүтээх нь үнэндээ дорнын шашнуудад гэгээрлийн утга агуулсан бясалгалын нэг хэлбэр юм. Мандал дээрх дүрс нь бурхдын орныг бэлгэдэх ба илүү өргөн утгаараа манай орчлон ертөнцийн загвар гэж үзэж болох аж.Мандал нь эртний Хиндугийн тахилын ширээ, сүм хийдүүд дээрх дүрсээс үүдэлтэй. Хамгийн энгийн загвар нь энгийн дөрвөлжин доторх тойрог хэлбэртэй байдаг. Гэхдээ оюун санааны хэв маяг, эртний бэлгэдлээр чимэглэсэн илүү нарийн загвар бүхий мандалууд бас бий. Дашрамд хэлэхэд орчин үеийн зах зээлийн ачаар мандлыг илүү олон өнгөөр “будах” болжээ. Гэхдээ мандалыг зөвхөн будахаас гадна мод, зуурмаг, чулуу зэргээр өнгө оруулан бүтээдэг. Үүний жинхэнэ мэргэжилтнүүд бол Түвдийн лам нар юм.Түвдийн лам хуврагууд мандлыг голдуу өнгөт элсээр хийдэг. Энэхүү оюун санааны бясалгалыг Дул-Цон-Кийл-Хор гэж нэрлэдэг бөгөөд лам нар нэг зураг дээр хэдэн долоо хоног ажиллах нь бий. Энэхүү мандлыг хийж байгаа хүн маш тайван, төвлөрсөн байх ёстой юм.Нэг мандал хийхэд ихээхэн элс шаардагдана.Мандлыг урт нарийн төмөр гуурсаар элс асгаж бүтээдэг.Улмаар гуурсыг маш болгоомжтой товших замаар элсийг унагана.Дүрсүүдийг гол хэсгээс гадна хүртэл бүтээнэ.Нэг мандлыг хэдэн долоо хоногийн турш бүтээнэ.Нэг мандал дээр 4 лам ажиллана.Эрт цагт лам нар элс биш, өнгөт болон үнэт чулуу ашигладаг байжээ.Жишээлбэл, улаан хээг гаргахын тулд бадмаараг, хөх өнгийг гаргахын тулд номин эрдэнэ ашиглаж байжээ.Харин одоо үед будсан элс ашиглах нь түгээмэл болсон.Олон хоног зарцуулсан ч мандал хийж дууссан бол шууд устгах ёстой.Энэ үйлдэл бүх зүйл мөнх биш гэсэн утгийг илэрхийлнэ.Бүх элсийг вааранд хийгээд торгон даавуугаар боодог.Хэд хоногийн дараа хадгаласан элсээ голд урсган бүх зүйлийг байгальд буцаадаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!