Uncategorized

Систем судлаач Д.Банзрагч: Америк Хятадуудад Монголыг бид “Бид бэлдээд өгье. Үүнийг ашиглаад та нар ав” гэсэн татгалзахын арга­гүй санал тавьсан

Татгалзахын арга­гүй санал тавьдгаараа Америк гаршчихсан☝❗ Мэдээж ийм саналаас Хятад хэзээ ч татгалзаж чадахгүй⁉️ Монгол орон өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай, дэлхийд баялгаараа эхний 20-д ордог. Ийм орныг АМЕРИКЧУУД “Бид бэлдээд өгье. Үүнийг ашиглаад та нар ав” гэж байхад хэн татгалзах юм бэ, тийм биз

Систем судлаач Д.Банзрагчтай дэлхийн геополитикийн асуудлаар ярилцлаа.-Дэлхийн улс төрийн бодлого, олон улсын харилцаа, геополитикийн орчин дахь хүчний харьцаа өнөөдөр маш хурдтай өөрчлөгдөж байна. Ер нь дэлхий дээр юу болоод байна вэ. Бид ямар нөхцөл байдалд амьдарч байна вэ?
-Дэлхийн нөхцөл байдлыг авч үзэхийн тулд цаг хугацааны гурван мөчлөгийг харах хэрэгтэй. Эхнийх нь 1901-1906 он, хоёр дахь нь 1961-1966 оны үе. Гурав дахь нь 2021-2026 оны үе юм. Эхний мөчлөг буюу 100 жилийн эхний жаранд иргэншлийн зөрчил үүссэн. Өөрөөр хэлбэл, иргэншлийн мөргөлдөөн болсон.1961-1966 онд Карибын тэнгисийн хямрал болсон. Тэр бол тогтолцооны мөргөлдөөн байсан. Дэлхийн II дайнаас хойш эхэндээ бүгд “Гитлерийн эсрэг” гэж байснаа дараа нь социалист, капиталист гэж хоёр хуваагдсан. Энэ хоёр тогтолцоо мөргөлдөж, бие бие рүүгээ атомын зэвсэг хэрэглэх шахсан.

Тэгвэл 2021-2026 онд болж байгаа үйл явц бол оршихуйн хямрал юм. Бид орших уу, эс орших уу. Өөрөөр хэлбэл, бид бүх юмаа мартаад, ядаж оршихуйгаа санадаг байснаа ч больчихсон. Өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд эдийн засаг хямарна уу, дайн өрнөнө үү тоохоо больжээ. Энэ нь эцэстээ орших уу, эс орших уу гэсэн массын үзэл санааны асар том зөрчил болчихож байгаа юм. Иймээс бид оршихуйн хямралын эрин үед амьдарч байна. Өнөөдөр оросууд дэлхийн хүн төрөлхтөний хувь заяа, газар шороо, хувь заяаныхаа төлөө, өөрсдийн эрх ашгаас ухрахгүй гэдгээ зарлаад шууд хөдөлчихлөө.

Нөгөө тал нь өөрсдийн тогтолцоог алдахгүйн тулд түүнийхээ төлөө үзэлцэнэ гэдгээ мэдэгдэж бас хөдлөөд эхэлчихлээ. Тэгэхээр нэг нь тогтолцооны, нөгөө нь оршихуйн төлөө гэсэн том зөрчлийн дунд Монгол Улс оршиж байна. Дүгнээд хэлбэл, монголчууд дэлхийн зөрчлийг үүсгэгч “Учиртай гурван толгой”-н гол цөм дээр байгаа. Дэлхий нэг нь Хятад, нөгөө нь Орос, гурав дахь нь АНУ гэсэн гурван цөмтэй болчихсон. Мэдээж Америкийг Европын холбоо болон Азийн зарим улс дагаж байна. БНХАУ бол АНУ-тай ч, Европтой ч эдийн засгаар холбогддог. Эдийн засгийн хувьд том тоглогч. Орос бол цэрэг, зэвсгийн хувьд том тоглогч. АНУ бодлого, удирдлагын хувьд том боссын үүрэг гүйцэтгэж байсан бол одоо энэ гурав хоорондоо зөрчилдөж байна.

-АНУ-ын манай хоёр хөршийг даваад Монголд орж ирнэ гэж байхгүй биз дээ?
-Нэг нь зэвсгээр, нөгөө нь эдийн засгаар, гурав дахь нь бодлого, удирдлагаар хүчтэй улс. Дээр нь хоорондоо зөрчилдөж байгааг би сая хэллээ. ОХУ руу Европ шахалт үзүүлж байсан бол одоо Азид ийм зүйлийг үүсгэх гэж байна. Тухайлбал, Японыг, Өмнөд Солонгосыг турхирч байна. Монгол Улсын хувьд 1990 онд ардчилсан улс болохоо тунхагласан. Тиймээс Монголыг яавал өөрсдийн ашиг сонирхлын тал руу болгож болох вэ гэж бодож байх шиг.


Мэдээж АНУ хоёр том хөршийг давж, Монголд орж ирнэ гэж байхгүй. Гэхдээ ардчиллаар дамжуулан манай улсад замбараагүй байдал үүсгэх юм уу, эсвэл өөртөө ашигтай нөхцөл байдал буй болгосноор Монголыг тоглоомынхоо нэг хэрэгсэл болгож болно. Америкчууд юу сонирхоод байна гэвэл, ерөөс Монголыг Хятадад өгчихвөл БНХАУ, ОХУ хоёр зөрчилдөх юм байна. Хятад бол Монголоос татгалзаж чадахгүй. Иймд АНУ нь Монголыг танайд өгье гэсэн байдлаар хандаад байгаа тал байна.

Үүний тулд америкчууд Монголд бий болгосон ардчилал, түүгээр хүмүүжсэн ард иргэдээр нь дамжуулан дэлхийн оршихуй, эдийн засгийн баганыг албаар нурааж байна. Ингээд аргагүйн эрхэнд Хятадаас зээл авч байгаа юм шиг Монголыг барьцаанд оруулж, яваандаа Хятад Монголыг эрх зүйн хувьд эзэгнэх тийм зүйлийг АНУ зохион байгуулаад буй. Америк олон орныг технологи, арга зүйн хувьд ингэж нураах уу, гадныханд худалдах уу гэдэгт мэргэшсэн “наймаачин”. Тэр шийдвэрээ гаргаж байна.
-Үр дагаварт нь Монголыг Хятад авчихвал яах вэ?

-Энэ тохиолдолд Монгол, Хятад хоёр 4000 км-ээр хиллэх гэж байна л даа. Оросын нэг генерал “Хэрэв Хятадууд Монголыг авбал бид Урал хүртэлх газраа алдана. Нөгөө талаас Монгол Улс Хятад, Орос хоёрын хоорондох балансыг барьж байдаг. Хэрэв оросууд Монголыг эзэлбэл Бээжин рүү дайрна гэсэн үг. Хэрэв хятадууд Монголыг эзэлбэл Москва руу дайрна гэсэн үг” гэж хэлсэн байдаг. Ингэж авахын тулд эхлээд газрыг нь өөрийн болгох хэрэгтэй болно Дараа нь хүн амыг нь өөрийн болгочихвол тэртэй тэргүй хуулийн дагуу нэг санал асуулга явуулаад Монголын ард түмэн Хятадад дагаар орж байгаа юм шиг оруулчихад хэн ч нөлөөлж чадахгүй шүү дээ.

Түүнийгээ хийхийн тулд монголчуудыг эдийн засгийн маш том хямрал, хагарал тэмцэлд оруулах болчихоод байгаа юм. Америкчууд манайд ардчиллын үр тарьж, 32 жил явуулсныхаа дүнд бий болгосон нэр бүхий хүмүүс, тэжээврүүдээрээ дамжуулан засгийн эрхэнд Ардын нам байна уу, Ардчилсан нам байна уу ялгаагүй хүссэн, хүсээгүй АНУ-ын бий болгосон эдийн засаг, улс төрийн бодлогыг хэрэгжүүлээд явж байгаа. Түүний илрэл нь ковидоор далимдуулж зүгээр байсан эдийн засгийг нураалаа. Дээр нь ард түмнийг вакцинд хамруулж байна гэж мунхруулж доройтууллаа.


Нэгэнт эдийн засаг нь нураад ирэхээр Хятадаас зээл авна, өөр сонголт байхгүй. Хятадаас зээл авахад нөгөөдүүл нь заавал барьцаа шаардана. Тэр барьцаанд газар нутгаа өгнө. Газар нутгийг эзэмшсэн хүн түүн дээр үйлдвэр барина уу, юугаа барина уу эрх мэдлээ тогтоож эхэлнэ. Эцэст нь тэнд байгаа ард түмэн тэдний боол нь болдог юм байгаа биз дээ. Түүний дараа өөрсдийн дор байгаа хүмүүст санал асуулга явуулаад “Хятадад дагаар орох уу, яах вэ” гэхэд бүгд орно гэдэг юм руу аваачих гээд байна шүү дээ. Орохгүй, тусгаар улс байна гэсэн ч “хар машин”-аар машиндаад, бүгдийг засчихна. Ингээд Монголын нийт хүн амын 70 хувь нь Хятадад дагаар орлоо гэсэн дүн гаргаж тавиад хүслээ биелүүлчихнэ. Иймэрхүү бэлтгэл ажлууд хийгдээд байна.

-Ингэж дүгнэх ямар нотолгоо танд байна?

-Оросууд Крымыг нэгтгэх санал асуулгыг 2014 онд явуулсан. Тэр үед яг үүнтэй адил санал асуулгаар бид Монголыг нэгтгэж авья гэсэн утгатай зүйлүүд Хятадын сошиал сүлжээнд зөндөө тавигдаж байсан. Тэгэхээр санал асуулгаар Монголыг авчихъя гэсэн санаархлаа аль 2014 онд илэрхийлж байсан улс одоо Монголыг нэгэнт ядарч доройтсон байгаа үед авах бололцоо нь бүрдэж байна шүү дээ, хөндлөнгөөс. Түүний тулд Монголын Засгийн газар Хятадаас асар их хэмжээний зээл авах ёстой байх нь ээ дээ.
Гэтэл манай Засгийн газар ковидоос боллоо гэж хэлээд эдийн засгаа санаатайгаар унагаасан. Тэгээд Монгол Улсыг сэргээх зээл авна гэж байна. Нөгөө талаас тэр зээлийг авахад барьцаа тавь гэнэ. Ийм байдалд Монгол Улс оччихоод байна. Энэ асуудлыг одооноос зогсоохгүй бол бидэнд хугацаа бараг л үлдээгүй.

-Тэр нь сар, хоногоор тооцогдож байна уу, эсвэл өнөө маргаашгүй юу?-Үсрээд зургаахан сар байна уу, үгүй юу. Ирэх сараас байдал улам хэцүү болно. Үеийн үед Монголыг сүйрүүлэх хуулиуд долоодугаар сарын 9-нд батлагддаг. Наадам эхлэнгүүт бүгд амралтаа аваад хөдөө гадаа тараад явчихдаг. Есдүгээр сарын эхээр ирэхэд нь бүх юм аль хэдийнэ болоод өнгөрсөн байдаг. Магадгүй явчихаад ирэхэд нь “Та байрнаасаа гар, би худалдаад авчихсан” гэвэл яах вэ.

Үүнийг баталж байгаа юм шиг УИХ-ын дарга саяхан “Монголчууд өрнөөсөө болж хөөгдөх цаг ирлээ” гэж хэлсэн. Энэ бол УИХ-ын даргын амнаас гарсан үг шүү дээ.

Гэтэл өнөөдөр хэлээд байгаа 27 тэрбум ам.доллар дээр нь нэмсээр байгаад зээл нь 100 тэрбумд хүрч, түүнийг гурав дахин нугалсан барьцаа тавьчихвал бид хэн ч биш болох гэж байна шүү дээ. Зээл нэгэнт авсан бол тэр мөнгө урсаад алга болно. Төлөх гэхээр эдийн засаг унасан ийм хүнд үед бидэнд өгөх юм байхгүй, газар нутгаа өгөхөөс аргагүйд хүрнэ. Сая хятадууд Соломоны аралтай гэрээ хийсэн. Ингэхдээ “Бидний оруулсан хөрөнгө оруулалтад эрсдэл учрах юм бол бид цэргийн хүчээр хамгаална” гэсэн. Хятадууд Соломоны аралтай хийсэнтэй адил гэрээг манай улстай хийвэл бид яах вэ.

Иргэд “Бид гэрээ хийсэн биш, газар нутгаа авна” гэхээр “Уучлаарай, танай Засгийн газар зээл хийж мөнгө авсан. Төлж чадахгүй бол оронд нь газраа өг” гэх нь байна. Өгөхгүй гэхээр гэрээнийхээ дагуу цэргээ оруулах болж байгаа биз. Энэ гэрээ гаднын цэргийн хүчийг Монголд оруулах үүдийг нээх байхгүй юу. Тэгсэн атал энэ тухай мэдээлэл ард түмэнд хүрдэггүй, иргэд юу ч мэдэхгүй.Тэгэхээр геополитикийн ийм ээдрээтэй том тоглоом дунд хятадууд Монголыг авчихвал юу болох вэ. Хятадыг Оростой зөрчилдүүлснээс болоод Япон, Солонгос, Европын холбоо, АНУ гэсэн том эвсэл бий болох гэж байна шүү дээ. Хятадыг Оросын эсрэг болгох ганц боломж нь Монголыг Хятадад өгөх. Түүний төлөө Хятад магадгүй Оросын эсрэг болж болно.


-Сүүлийн үед Хятадын зүүн, зүүн өмнөд хэсгээр Чин гүрэн, Юань гүрний үед Монгол манай газар нутаг байсан. Буцааж авья гэсэн утгатай зүйлүүдийг нийгмийн сүлжээнд бичээд байгаа нь санамсаргүй хэрэг биш байх нь ээ?

-Тэр санамсаргүй биш. Дээр нь сая Ерөнхий сайд 21 аймгийн Засаг даргад газрыг тултал нь өг гэсэн удирдамж өгсөн байна шүү дээ. Тусгай зөвшөөрлийг цахимаар бөөндөж олгоно гэхээр тэрийг хэн ч хаанаас ч авчих эрх нээгдэж байна. Түүнийг Монголын ядарсан иргэд аваагүй нь тодорхой шүү дээ. Өнгөц харахад газраа эзэмшлүүлээд аймгаа хөгжүүл гэж байгаа юм шиг боловч түүнийг нь хятадууд авна. Газраа цахимаар тараах гэж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр, вакцины асуудал дуусаагүй байна.


Одоо 5-11 настай хүүхдүүдэд дахин нэг сая файзер тарина гэж байна. Ингэвэл манай хүн амын удмын сан алга болно. Одоо сармагчны цэцэг өвчний эсрэг вакцин авчирсан, түүнийгээ 8-9 дүгээр сараас тарина гэж байна. Энэ вакциныг хийвэл бүх эрчүүдээ устгана.

Нэгэнт газар нутаг нь харийн мэдэлд шилжвэл эрчүүдийг нь нэн тэргүүнд устгадаг. Яагаад гэвэл үлдсэн эмэгтэйчүүдтэй харийнхан, хятадууд гэр бүл болно. Хүүхдүүдэд нь файзер тарихаар том болоод нөхөн үржлийн чадвараа алдана. Энэ бол зөөлөн аргаар монголчуудыг уусгана, уусаагүйг нь устгана гэсэн үг. Хятадын бодлогод үеийн үед уусгах, уусаагүйг нь устгах гэдэг зүйл байсаар ирсэн. Эрэгтэй хүнийг уусгах боломжгүй, эмэгтэй хүнийг бол уусгаж болдог. “Хөрсөнд нь үр цац, хэвлийд нь үрээ цац” гэдэг үг гарч байсан нь ийм учиртай. Өнөөдөр эдийн засаг хөгжлөө гэдгийн цаана монголчуудаа боол болгож Хятадад өгөх гэж байна. Бидний оршихуйг наймаалцаж байна шүү дээ. Ингэж болохгүй.


-Та нөхцөл байдал ийм болохоос сэрэмжлүүлж ярьж байна. Нэгэнт тийм зам руу орохгүй байх, эдийн засгаар хараат бус хөгжих, хүн амыг соён гэгээрүүлэх ямар гарц байна. Ер нь бидэнд гарц байна уу, алга уу?

-Ганцхан л гарц байна шүү дээ, Монголынхоо хувь заяаныхаа төлөө бүгд нэгдэх. Одоо л нэгдэхгүй бол дараа нь “матрын нулимс” унагаад нэмэргүйн дээр оройтсон байх болно. Хоёрдугаарт, нэгэнт нэгдсэн бол юуны төлөө тэмцэх вэ. Би хоёр, гуравхан зүйл хэлсэн. Монголын газар шороо, монгол хүнийхээ төлөө, монгол оршихуйнхаа төлөө нэгдэх хэрэгтэй. Газар шороо, оршихуй байхгүй бол монгол хүн байгаад хэрэггүй. Хүн нь байгаад газраа алдчихвал байх хэрэг юун. Энэ гурав дээр монголчуудын заяа тогтож байна. Монгол хүн өөрийн оршихуй, газар нутагтайгаа байж бүтэн байна. Монголчууд өөрсдийн заяанд одоо л эзэн суухгүй бол бидэнд маргааш гэсэн ойлголт байхгүй.


Хууль нэрийн дор монголчуудыг дөнгөлчихөөд худалдах гэж байгааг бид дагах ёсгүй. Өөрөөр хэлбэл, Монголыг сүйтгэж байгаа хуулийг дагах уу. Хувь заяаныхаа цаазыг дагах уу. Ийм л сонголт үлдсэн. Өөр зам байхгүй. Хувь заяаныхаа цаазыг дагах нь дагацгаа. Монголыг сүйрүүлэх хуулийг дагах нь дагац­гаа. Энэ тохиолдолд бид хувь заяа­ныхаа цаазыг л дагана шүү дээ.
Хамгийн эгзэгтэй хэцүү цагт Монголынхоо хувь заяаны төлөө зогсохгүй бол хэзээ хэний төлөө зогсох гээд байгаа юм бэ. Бүх юмаа алдсаныхаа дараа “Би зогсох байсан” гэж худал орилоод нэмэргүй шүү дээ. Иймээс дэлхийн геополитик талаас авч үзсэн ч том зөрчлийн золиосонд Монголыг чихрийн цаасанд боогоод л “май” гээд өгчих хар зураг харагдаж байна. Монголыг ингэж авснаар Хятад нь Оростойгоо зөрчилдөнө. Энэ хоёрыг зөрчилдөхөөр нь Оросыг шахаанд оруулах гэж байна. Европын холбоо, Япон, Хятад, Солонгосыг нэг талд оруулан Америк том тоглох нь байна шүү дээ. Түүний төлөө Хятадад татгалзахын аргагүй санал тавьж байна, тэр нь Монголыг өгөх. Татгалзахын арга­гүй санал тавьдгаараа Америк гаршчихсан. Мэдээж ийм саналаас Хятад хэзээ ч татгалзаж чадахгүй. Монгол орон өргөн уудам газар нутагтай, цөөн хүн амтай, дэлхийд баялгаараа эхний 20-д ордог. Ийм орныг америкчууд “Бид бэлдээд өгье. Үүнийг ашиглаад та нар ав” гэж байхад хэн татгалзах юм бэ, тийм биз.
Эх сурвалж: Өглөөний сонин

Related Articles

Back to top button
error: Content is protected !!